Зиа ойрдоо ерөөсөө ч энгийн амьдралын тухай хүүрнэн өгүүлсэн бичлэг бичээгүй юм байна. Ажил их байгаа тул үнэндээ хөөрхий муу вэбээрээ хааяа л нэг орж гарч байх шив дээ. Уучлаарай миний хөөрхөн вэбээ. Хэ хэ
Зиа тэгээд яагаад гэнэт л амьдрал мэддэг мэддэгүйн тухайд хүүрнэн өгүүлэхээр болсон бэ гэвэл, ингэсийн. Өчигдөр ажил дээр байж байтал гэнэт зусланруу түлээ хүргэх хэрэгтэй болов. Тэгэхээр нь ресепшиний хавиар байгаа хүмүүсээс чанга дуу цээл хоолойгоор "Шуудай түлээ ямар үнэтэй байгаа бол" гэж асуулаа. Тэгсэн тэнд байж байсан нэг эмээ надруу "Хайн энэ муу гонжоомны гол амьдрал мэдэхгүй яана даа чааваас" гэсэн царайгаар хараад байх юм.
Тэгээд л гэнэт бодлоо. Би нээрээ энэ чинь амьдрал мэдэхгүй тийм хүн мөн үү? гээд л.
Үгүй юм байна хөөе. Би чинь хот, хөдөө, хороо, хашаа, орон сууц, оюутны байр, сумын төв, сургуулийн дотуур байр, аймгийн төв, Австрали, Шотланд гээд харин ч ёстой амьдралын бүх хэв шинжийг нүдээр харж биш биеэр туулж ирсэн байгаа юм шүү. Энэ бүхнээ нэгэн удаа хүүрнэн өгүүлвэл ихээ аятайхан бичлэг болох гээд байх шиг санагдаад цаг зав, кейбордны үсэг элээгээд сууж байна даа.
Би гэдэг хүн тэртээх 20-р зууны 70 гаран оны үед Монгол улсын зүүн өмнөд хязгаарт төрсөн юм. Бага нас минь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгорын гол, Ханын гол, Хадат хэмээх газруудаар тугал, хурганы бэлчээрт чулуугаар тоглосон шиг, Аман уснаас битоноор усаа зөөж, тарваганы мах идэн өнгөрчээ. Мэдээж аргал түүх, хулгана алах, айраг бүлэх, сур элдэх, хонь ноослох гэх мэт бүх л хөдөөний хүүхдийн хийдэг бүхнийг хийж байсан.
Томхон болсон хойноо хавар нь нутагтаа очоод намар нь буцдаг нүүдлийн шувуу шиг л амьдарч байсан. Сумын төв дээр хийх ажилгүй огтоно агнасан шиг, айлын бух мөргөлдүүлж, нохой зодолдуулж л уйдаагаа гаргадаг байж дээ.
Нааш цааш явна гэдэг тэр үед мөн ч бэрх байсан юм даа. Бага байхад ч амь даатгал төлөөд онгоцоор харваад очдог байсан бол том болох тусам газараар явах нь ихэсдэг юм. Нэг удаа ах бид хоёр бүүр цементний камазны кабинд суугаад Сүхбаатар аймаг хүртэлх энүүхэн зайд 4 хоног явсан юм шүү дээ.
Ингэж явахдаа аймгийн төвийн амьдралыг гөө мөн сайн мэдэрсэн юм. Их холоос усаа авна. Ээж аав нь ажилтай тул хашаагаар дүүрэн хүүхдүүд тэвэг тоглон, мончок эргүүлэн, чулуугаар байлдаж өснө шүү дээ. Тэгээд л сумруу юмуу хотруу явах унаа хүлээгээд хавар, намарын наранд хатаж үхтлээ тээврийн товчооны гадаа царай алдан суудаг байсан даа. Нэг бодлын сайхан ч байсан юм шиг.
Хөөрхий миний муу ээж, аав хоёр хоёулаа залуу хүмүүс бас дээр нь баахан нялх шахам хүүхэдтэй хот гэдэг их айлыг бараадсан тул нэг хэсэг айл айлын хаяа түшэн, хажуу өрөөнд амьдарч зарим нэгэн хүүхдээ хамаатан садан, нутаг нугын наашаа гэсэн айл болгонд орхиж байсан байгаа юм.
Намайг бас л нэг холын хамаатны эмээ өсгөсөн юм. Тэднийх одоогийнхоор энэ 5 буудал хавьцаа л байсан даа. Түлээн дээр суугаад гараа хөрөөдүүлж байснаа санадаг юм. Бас толгой, цувдайнд оочирлон байж аваад сайхан чанасан толгой иддэг байж билээ.
Том болсон хойноо бол модыг бараг шүд чигчилж болохоор болтол нь нарийн хагалдаг болсон доо. Сая Канадуудтай Зүүнхараад байхад түлээ хагалсан бас л яралзүүлж л байлээ. Ээж маань олон хүүхдээ тэжээх гэж цувдай авчирхад тэрийг цэвэрлэх, цувдай хуулах ажилд нь би л бас тусладаг ээж маань миний хүү хоолоор тасрахгүй ээ гэж магтдаг байсан юм.
Бүүр том болоод өөрийгөө авааад явна гэсэн доргио бодол цээжинд пижигнээд ирмэгц ааваар яриулж байгаад Хүмүүнлэгийн дотуур байранд найз нартайгаа өрөө хөлслөн амьдарваа. Хоолтой, хоолгүй явна, нойртой нойргүй бужигнана. Каминдатаас жаахан айдагч жижүүрүүдээсээ огт айдаггүй хүнд гарууд байлаа. Орны төмрөөр бүрээ үлээнэ, охидууд цуглуулж кино үзнэ, дуртай үедээ зугаална. Сайхан байж дээ. Оюутны байранд л ханьтайгаа танилцаж байлаа. Дараа нь эхнэр жирэмсэн нэг жил бас л оюутны байрандаа амьдарч байсан.
Дүн өвлийн хүйтэнд майханд хоночихоод инээж л байдаг, нүдгүй шороон шуурганаар талд төөрчихөөд дуулж л байдаг, эх орноо аварна гээд ганц хүрзтэй Богд уулын түймэрт 3 хоночихдог, бэлдэж бэлдэж нэг гараад 13 аймаг тойрчихож л байсан толгой шүү дээ.
Эхнэрийг төрсний дараа хүүтэйгээ хамт нэг умгар хажуу өрөөнд ихээ сайхан аз жаргалтай амьдарч байсан юм. Тухайн үед бодож санах юмгүй сайхан байсан даа. Ямар газар, ямар юм идэж, ямар мөнгөөр амьдарч байсан нь бус ямар хэмжээний аз жаргалыг бүрэлдүүлж байсан нь л хачин чухал мэт санагддаг юм одоо бодохнээ. Одоо ч манай гэр бүл жаргалтай байгаа.
Биднийг бага байхад манайх анх удаа тусдаа гарахдаа академийн 5 айл гэдэг хотын яг төвд /Сүхбаатарын талбайн урд/ байрлалтай шавар байшинд байсан. Гаднаа жорлонтой, нүүрсний амбаартай, галалдаг зуухтай, том өрөө, гал тогоонооос бүрдсэн тэр байшинд манайхан 10-аас доош хүнтэй байж үзээгүй шиг санагддаг юм. Зөөврийн ус, нүүрсний утаа, түлээний амбаар, хашааны найзууд, хөлдүү жорлон, хог бараадан цуглах тагтаа л санаанд үлдсэн юм уу даа.
Дараа нь гэнэт амьдрал сайжраад хорооллын эцэст гурвын гуруун өрөө байртай болж башийлаа даа. Күээ тэр халуун ус, цахилгаан пийшин, боловсон жорлон, болкон нь хүртэл 2 байна гэдэг ямар уу дээ. Липтээр тоглоод л, хааяа гацахаараа аймаар айдаг байсын. Хажуухандаа цоо шинэ цэцэрлэг, сургуультай үнэн КОМУНИЗМД хүрцэн юм шиг сайхан газар шүү дээ. Байрны хүүхдийн жаргалыг ч ёстой нэг амссан даа.
Ажлын шаардлагаар томилолтоор явахдаа алдарт малчиныд ч хонож байлаа, адсага дэвсээд хар цайтай хонох нэгнийд ч өнжиж л байлаа. Нэг юм санаанаас огт гардаггүй юм. Тэр нь паааад хар гурилтай буузыг цав цагаан халаадтай сумын сургуулийн дотуур байрны тогооч хүүхэн оруулж ирж өгдөг. Тэрийг нь сургуулийн захиралтай нь хууч хөөрөнгөө бас ганц нэг ганзай цааш нь харуулсан шиг лааны гэрэлд идчихээд хөдлөх болгонд пүрш нь дугардаг хөндлөн мод ч үгүй төмөр орон дээр хонож байсан минь.
Халх, хасаг, дарга, цэрэг, боловсролтой, боловсролгүй, гэй лесби, хоригдол, хянагч, өндөр настан, өнчин хүүхэд гээд бүгдэнтэй нь уулзаж байсан гэхээр бас л амьдрал мэдэх шиг л санагдаад байгаа юм.
Эрдэм номонд шамдангаа эх орныхоо дээсийг алхаж ногоон диваажин болсон Австралийн хөгжлийг биширч, Шотландын нийслэл Эдинбургийн Күйн стрийтийн Эдинбура кастелруу харсан цонхтой 5 одтой буудалд байрлаж байсан минь ч бас л нэг амьдрал үзсэн хэрэг мөн биз. Дан л сайн сайхан гадаадаар яваад байгаагүй юм шүү бас. Наушкийн гааль дээр бараатайгаа хөөгдөж буучихаад зүгээр буулгалгүй бороохойдож байсан орос байцаагчийг хараан зогсож байлаа. Арбатын гудамжаар тарпицан женстэй, тас тас хийсэн галтирдаг ковбойтой алхаж байлаа. Бээжингийн гудамжинд хөл бөмбөгийн дэлхийн аварга үзээд хонож байлаа. Дээрэмчин царайтай өвөр Монголчуудтай зодолдож ч байлаа.
Амьдрал тэгэхдээ над мэтийн нусан бурантгаар өөрийгөө нэвт шувт шинжүүлдэг жижиг гар биш болохоор мэдээгүй, үзээгүй зүйлс байнаа байна.
Тэгэхдээ ч бас амьдрал үзээгүй нөхдийн хажууд бол ёстой нөгөө хал үзэж, халуун чулуу долоож явсан туучий шүү дээ. Хэ хэ.
Зиа зиа амьдрал мэднэ гэдэг нь энэ мөн ч юм уу үгүй ч юмуу. Би л хувьдаа ийм амьдралуудыг мэдэх юм. Түүнээ хүүрнэн өгүүллээ. Уйтгартай байсан бол уучлаарай Найзуудаа.
Цаашид улам баяжин үргэлжлэнэ дээ. Амьдрал хэмээх ТОМ багш минь.
![]()
Мөн ч баялаг сайхан зүйл шүү. Амьдрал чи.
Ингэхэд та ер нь амьдрал мэдэх үү? хэ хэ





Сэтгэгдэлүүд:
картын барааны үеэр амьдарч байсан хүмүүс өөрсдийгөө жинхэнэ амьдрал мэднэ гэж яридаг юм билээ би тэр үед жижкээн байсым чинь ямариймаараа амьдрал мэдэхэв дээ
Мардай: Ёсутай ёсутай. Хөөе утсаа аваачээ.
Цэ: Хотын хүүхэд байж л оюутны байранд амьдарч байлаа даа.
Шийрэв: Тэр үед олоод ч яалаа байгаад ч яалаа юм бишүүү
Муухүн: Ай тийм байх даа чи.
үхэхдээ ч мэдэж амжилгүй л явах байх гэж боддог ш дээ
Аяко: Мэдэхгүйгээрээ гайхуулахнуу даа.
Ванга эмээ: Гялайлаа. Сайхан ерөөл байна.
мэддэг юм шиг санагдаад л нээрээ мэддэг юмуу гэхээр мэдэхгүй юм гарч ирээд л амьдрал гэдэг өөрөө арвин баялаг болохоор л гэж хэлжаагаа ухаантай
Аяко: Айн.
Зочин: Удахгүй намайг давахыг ч үгүйсгэхгүй. Хүний амьдрал богино мэт боловч бас л агуу урт шүү дээ.
Авдар авдраар нь архи залгилмаар вайна
Ловер: Чи бол ёстой есөн шидээр нь мэднэ биз. кк.
nogoo neg emch geed baisan yu bolson we.
erteer utsaar chini zalgaad baisan chini eroosoo duudaj baigaad genet tani zalgasan dugaar holbogdohgui bna geed baisan sh de.
daraa daraagiin humuus oldoh l yum bna lee. belen gesen.
Мэндээ. Чаатлы
Хие хие: Зөв зөв. Ажилтай байхад учир нь олдоно.
Замжим: Дүү гадаадаар явж гачин их юм үзэж байгаа байлгүй. ХЭ хэ. Гялайлаа.
аль эсвэл насаар уу? хөгшин хүмүүс л амьдрал үзсэн гэдэг шд хэхэ.. гэхдээ л арай л биш байх тэ :р
Энэ бичлэг хүмүүсийг ямар нэг зүйл тунгаан бодох, эргэцүүлэх боломж олгосонд баяртай байна.
Аниа: Энэ манай аниа сүүлийн үед нэг л стил имиж нь өөрчлөгдчихлөө. Хэ хэ. Амьдарлаа амьдарлаа би чамд хайртай. САйхан дуу шүү.
Хатантан: Хэрэв тэгдэг бол чи чихрийн хордолго болийшд. Хэ хэ
Б: Харин нэг харсан бараг намтар ч болчихсон мэт.
Мардай: Хайн. НЭг залгарай хө
Жахаан: Хол байх тусмаа илүү нутгаа санадаг шүү. Би бол 14 хоноод л буцах юмсан гээд эхэлдэг хүн.
Буржак: Ер нь бол зарим нь ирээдүйн зорилгондоо хөтлөгдөж амьдар гэдэг. Гэтэл зарим нь өнөөдөртөө л аз жаргалтай бай гэдэг.
Эцэст нь харахад би тэгэхгүй яасан юм бол гэж бодохооргүй аөмьдрах хэрэгтэй ч гэдэг. Тэр нь хэцүү байх. Би л лав залуу насаа хэн ч атаархахаар сайхан өнгөрүүлсэндээ баяртай байдаг. Тэр нас минь одоо ч үргэлжилж л байна.
Хам дэлхийн аварга үзээд яавж бхад давгүй байждээ...
Гр: Хэ хэ. Хар, шар, бор, цагаан өчнөөн баагийнууд задгай тэнгэр дор хоёр хуваагдчихаад орилолдож байх ч сайхан даа.
bi 10r angiin suragch bailaa dursamjiin devter neegeed neg ih goe romantic tuuh bichisiin ter ued huvsguld ochihiig muruuddug bsiin bolohoor uil yavdliig tend baihaar bicheed naizuudaaraa urgeljluuleh yum bolov. ug ni ih goe sanaa daanch neg naiz maani avaad gol.. tegeed butelguitsen.Hamgiin gaihalmai ni gol duriin baatartaigaa 2 jiliin daraa taarsan ni minii nuhur bsiin yum da.
bas zurag zurj chadahgui ch hajuugaas ni harahad urt sormuustai bultsgar hatsartai huuhed ih zurdag bsan. odoo bi huugee hajuugaas ni harahad yag shuu. tv-r gardag CSI tsuvral ih uznee tegeed shinjeech bolohiig muruuduv 3r kurst bhdaa mongold bhguig medeed gutrah shahaad odoo bol setgel hangaluun bna bi barag chadah shahah geed l bga. arai l boloogui bgaa l daa gehdee yaaah vee. Muruuduluu gej..............za yamar ch bsan az jargaltai muruudliin bielelee huvaaltssandaa bayartai bna. ihiig buteej amjaagui ch amidral chamdaa hairtai shuu.
humuusee saihan yum husej muruud bie biedee uram hairla amidral saihan setgeliin chini hariud saihan beleg ogno. Sanaa zov bol zaya zovoo gej. /baahan tsetserhev/
minii huvid amidral odoonoos uzej ehleh geed beldeed l gehuu dee. urgursun amidral bol yahav sain aav eejiin huchin charmailtaar bid 7 olnii jishigeer l ussun. eleg buten jargaltai bsan duu.
manai ger bul odoonoos uursdiin amidralaa tuulnaaaa tuulna
Наран: Уншихад сайхан байлаа. Мөрөөдлөө биелүүлнэ гэдэг сайхан шүү дээ. Би өмнө нь Монголчууд нууцыг мэддэг байсан гэж бичиж байсан түүнийг умшаарай.
Амжилт хүсэе
"БИ янзан БҮРИЙН амьдрал ТУУЛСАН туучий ШҮҮ" гэвюэл зүгээр юм уу?
Сэтгэгдэл үлдээх: