ХЭЦҮҮ л байна... ТЭГЭХДЭЭ л би УЛБАР шараа ӨМСӨЖ байгаа... ГӨү ГӨү ХОЛЛАНД

Зиа уг нь "Мөөөн ч их хүлээсэн юм" энэ дэлхийн их баяр наадмыг. Гаднаа намба зааж төв зарчимч дээрээ тавьчихаад л хүлээгээл байлаа хүлээгээл байлаа. Дотроо бол аймаар догдлоостой л хүлээсэн. Тэгсэн өнөөх маань эхэлж бөөн баяр болчихож байгаа юм.

Эхний өдрийн тоглолтыг найзуудтайгаа Детройтод үзэж их спорт танаа хүндлэл үзүүлсэн бөлгөө. Тэр оройноос эхлээд л ер нь л нэг биш гэж мэджуугаам. Эцсийцст "Воолд каап" мань хоёр нээх их сүжрээд, хүзүү сээрээ холбоод, нойр хоолоо хуваагаад байвал хэн нэг хамаагүй баагийнууд дэлхийн аварга болон баярлах тэр агшинд Анжигай хүү нойр, хоолгүй, ажлын бүтээмжгүй, ядаргааны туйл болоод аштай бол гэр орноосоо "тойрохоо зуруулж" балрах гээд байх шиг байна. 

Өчигдөр л гэхэд ингэлээ Эхлээд уг нь тэр Нийслэл асар гэдгийг нь хараад ганц тоглолт үздэг баатар болов. 3000 төгрөгийн таксандаа нэг Боргио уучихаад л сууж байлаа. Тэгсэн эхний тоглолт нэг л миа боллоо. Словенчуудыг аз түшиж ганц гоол. Тэгсэн дараагийн тоглолт Гана болон Серб. Хүмүүс Сербд хандтай байх шиг байна. Шаал дургүй хөдлөөд Гана-ыг дэмжээд бооцоо тавьчихлаа. Тэгсэн бурханы аварлаар Сербийн нэг туучий 16 дотор гар хүрснээр "манай тал" гоолдож бөөн баяр боллоо. Тэгээд нэгэнт оройтсоных гээд Герман VS Австралыг үзэхээр шийдээд мөрийнд хожсон үнэгүй пиаваа уугаад суууж гарлаа. Бараг л ширээ налаад унтдагын даваан дээр толголт эхлэж харин ч Немцүүд хөл бөмбөгийг жинхэнэ утгаар нь харууулан хийморь сэргээлээ. Ёстой нэг Балжиннямын хэлдгээр "Үүнийг л гайхамшиг гэх байхдаа" /Энэ өөрийх нь бичсэн номын нэр. Мань эр эрхлаамдаад л байгаа юм/ гээч л болсон. 

Ядаж байхад яг хэсэгээ тэргүүлж байгаа шилдэг багуудын /үзүүштэй/ тоглолт нь шөнийн 2,30-аас болоод байгаа нь бүүр ч гяслантай. 

Мэдээж эхнэр яаж баяр хөөртэй байхав дээ. Нөхөр нь пиав үнэртүүлчихсэн бас үүр цайсан хойно 5 цагт гэртээ орж ирэхээр чинь.

Уучлаарай миний хайраа. Би ахиж гадуур хөл бөмбөг үзэхээ болилоо. Гэртээ л үзэж байя. Тэгэхдээ чи бас сериал үзнэ гээд суваг булаацалддаг шүү. Бас хашиграхаас сэргийлээд амандаа хөндлөн мод зууж суунаа. Хэ хэ

Тэгээд одоо нэг зүйлийг хэлмээр байна. Би улбар шар түжүүрэктэй хөөн. Зүгээр ч нэг улбар шар түжүүрэк өмсдөггүй юм. Би бол "нисдэг Голланд"-чуудын улбар шар фанат нь байгаа юм. Бүх л тэмцээнд энэ багийг дэмждэг. Энэ удаад ч дэмжинэ. Бүүр тууштай дэмжинэ. Энэ жил манайхан нэг юм дуулгана ч гэж бодож байгаа. 

Бас амьхандаа Аргентинд хандтай байгаа. Гэхдээ алдарт Марадона ах маань Аргентинийг алж байна уу? Аварч байна уу? ОДоохондоо гавьтай гялалзах юмгүй л харагдаад байгаа. Эхний тоглолтоос харахад.

Зиа тэгээд эцэст нь хэлэхэд World Cup бидоёрын амьдралын зам нийлэхгүй царайтай юм байна.

Ямар ч байсан Улбар шарууд минь Урагшаа. Та нар чадна шүү.

Би ...

Энэ гайхалтай дасгалжуулагчид /Bert VAN MARWIJK/

бас энэ залууд /багийн ахлагч Giovanni van Bronckhorst/ итгэж байгаа болохоор

Иймэрхүү байдалтай пээдийлттэй бас амар амгалан гэвтжуугаам. Улбар шар түжүүрэктээгээ.

Сэтгэгдэлүүд:

1. **АЯКО** | 2010-06-14 13:01:53
би ч Англи Голланд 2-ийг тууштай дэмждэг хүн дээ

найдаад л байгаа. Энэ жил Англиас илүү Голланд найдвартай юм шиг л санагдаад байгаам даа. Бурхан ивээг
2. Saaraa (зочин) | 2010-06-14 13:06:46
Sain uu

gollandiig bol bi sain medehgui yum bna aa Argentin gevel hamt demjine shuu

Argentinii Ulaan fanat ni bish ch er ni bol demjineee demjiseer ch irsen hehe
3. anjigai | 2010-06-14 13:07:02
ХАрин тиймээ. АНгли одгүй байдаг Дэлхийн аваргад Америктай тэнцэнэ гэдэг тэр нь хэвээрээгийн шинж. Тэднийг шоолох биш өөрөсдөө шоолуулах гээд байх шиг байна.
4. Мардай | 2010-06-14 13:07:22
буруу баг дэмждэг хүү байна. зөв багаа дэмжээд явчууул зүгэээр байгаам би час улааан английн улааан фэн байгаан
god bless england
5. anjigai | 2010-06-14 13:07:59
саараа: Аргентинийг бурхан биш Марадона өршөөг. Хэ хэ.
6. suvda (зочин) | 2010-06-14 13:08:11
hairt Deutschland mini.bas usa mini.hehe
7. anjigai | 2010-06-14 13:09:18
Мардай: Зөв бурууг цаг хугацаа харуулсан ч үнэнч хөөн би. Хэ хэ. Англичуудыг бурхан ивээг. ХАрин манай улбар шаруудыг хөл бөмбөгийн бурхан тэнгэр ивээг. ккк
8. anjigai | 2010-06-14 13:10:59
Сувда: Герман бол үнэн форумтай байгаа харагдаж байсан шүү. Энэ жил лав нэг юм дуулгах байх.
9. Saaraa (зочин) | 2010-06-14 13:11:28
itgej l bgaa shuu Argentin Yun tuluu 2 udaa avarga bolloo doo 3 gedeg saihan too shuu geed l harjiina
10. anjigai | 2010-06-14 13:14:12
Хэлээд юүхэв. Марадона бусдад тактикаа харуулахгүй гэж эхний тоглолтонд ДАРЖ тоглосон л гэж найдахаас.
11. Saaraa (зочин) | 2010-06-14 13:15:39
hehehe shuud sain toglood ehelbel har tsagaan hel am hurchine shde zugeeree yavan changarna
12. anjigai | 2010-06-14 13:25:37
Тийм байгаасай л гэж хүсч байна.
13. anjigai | 2010-06-14 13:28:46
Гол нь одоо харагдаж байгаа байдлаараа Федель Марадона Кастро болчихоод байгаа хүн л Аргентинийг алах, аварахыг шийднэ дээ. ХА ха
14. Badman (зочин) | 2010-06-14 13:31:39
Герман ин өнгөтэй байна дөө. Энэ жил нэг юм дуулгаж мэдий шөө.
15. anjigai | 2010-06-14 13:33:30
Магадгүй
Тэгэхдээ 16-ын оноолт бас сайныг нь сайнаар нь алуулж мэдэх л юм.
16. ЗОРИГТ8 | 2010-06-14 13:38:14
данийг бол хангалттай хуснөө
17. anjigai | 2010-06-14 13:42:06
Дани юу юмбээ эцсиийцст. ХА ха ха. НАйдвартай хусна. Тэгэхдээ эдний тойрог бас их эвгүй тойрог шүү Япон Камерун ч бас л эвгүй багууд.
18. Мардай | 2010-06-14 13:47:06
япон нэгээр гарч ирнээээ аймаар сайн байгаа гэсэн
19. showtimerr | 2010-06-14 13:48:20
9 eruu davax dainii yum bolox nee
20. anjigai | 2010-06-14 13:50:49
Мардай: ТИйм үү? Муусайн самуурайнууд ккк
Шоутаймер: ХАрин тиймээ. Тэгэхдээ нэгдүгээрт гэр бүлээ тавиагүй миний буруу л даа.
21. burjak_0105 | 2010-06-14 14:03:45
би бол ангил-г дэмжиж байгаа нэг л азгүй байдаг ч гэсэн дандаа л дэмжижи бадаг фанат нь бас мийний хайртай тоглогч Стивин жираарад бга болхоор
22. anjigai | 2010-06-14 14:08:14
Жираард аварлын гоол хийсэн сайн хүү.

Хүмүүсээ та нар бас над шиг нойр, хоол, ажил төрөл, ар гэрийн проблемтэй боолохгүй байна уу? Би ганцаараа хэцүү байгаад байна уу даа энэ чинь. Хэ хэ.
23. burjak_0105 | 2010-06-14 14:27:14
хамгийн сак нь дандаа шөнө болж бга болхоор бас гэрийн олон нь хүсэж бга цагт юун тэр савангинйн дуурь гадуур үзэх гэсэн чинь бөөн хүн бас их давчуу хэцүү бсан гэртээ бол буйдан дэрээ чипсээ тэврээд дэмжиж бга орон гоол хийвэл дүүтэйгээ нийлж орилоол 2-наа амьдраг-н хэрэг ч гарч бна даа
24. anjigai (зочин) | 2010-06-14 15:08:30
Bi chini tiim bish shuu dee. Oluulaa amidardag hun yum.
25. mon-108 (зочин) | 2010-06-14 16:33:57
good good Hollandiig demjie..., Holland ug ni sain l daa, daanch jaahan azguiteed baidgiin...
26. Эмбий | 2010-06-14 16:36:55
үзүүштэй тоглолт нь дандаа шөнө дунд гараад байхыма.
27. leo | 2010-06-14 18:58:33
яаая немцүүд гайхамшигтай байсан шүү. уул нь аргентинийг дэмжмээр л байна даанч манай багтай нэг хэсэгт таарчихсан яах аргагүй одоо багаа дэмжинэдээ. манайхан уул нь одтой эхлэсэн аргентин ч хүнд даваа шүү гэхдээ эхний тоглолтондоо нигертэй тааруулж тэгж тогловуу аль эсүүл багийн ойлголцол зохион байгуулалт тийм муу байна уу
28. Mr.Orj (зочин) | 2010-06-14 19:35:26
Найз нь ч гэсэн шөнийн сонирхолтой тоглолтуудыг нь үзэж амжихгүй л байна. Нялх хүүхэд, настай ээж гээд хүндлэмээр хүмүүс эргэн тойронд байгаа болхоор. Сэтгэлээ дараад л байж байна. Харин аль нэг багийг одоо хүртэл дэмждгүйээ. Сонирхолтой тоглолтууд нь гайхалтай байдаг юм. Тэгж байгаад аль нэг багийг дэмждэг боломз гэж бодож байгаа. Харин тэр бөөнөөрөө сууж үзэх чинь их зүгээр боловчиг шөнө гэртээ орох нь жаахан тиймэрхүүдээ. Сонирхолтой тоглолт үзээд ирэхээр яаж зүгээр байхав дээ хө.
29. Хожуул | 2010-06-14 20:11:13
Бразилыг дэмждэг шд. Энэ жил Бразилчууд бразил хөл бөмбөгөө үзүүлэхгүй л гээд байгаа. Харж л байна. Ер нь явж явж Бразил - Англи хоерын хожсон нь Испанитай финалдах байхдаа. Аргентин өнгөгүй байна лээ.
30. Bulu | 2010-06-14 20:28:13
Би угаасаа Испани,Аргентина,Голланд 3ыг дэмжиж ирсэн,
Эхний 2ын 1нь аврагалаад,Голланд маань нилээн явчаасай л гэж хүсэж сууна даа.
Өчигдөрийн Подолски Немецийн цохилт,Дараачийн Немецийн хаалгачийн эсрэг ганцаараа толгойны гоал биширмээр байсан шүү.
31. muuzaluu | 2010-06-14 20:39:22
Манай хүн орж ирээд буу халжийгаад гарчээ. Дани автогоол хаалгандаа хийчихлээ. Анжгаа золиг их баярлаж байгаа байх даа.
32. anjigai | 2010-06-14 20:42:11
Ура манайх нэг Гоолтой болсон. Авто гоол аз дагуулдаг гэдэг дээ.
33. **АЯКО** | 2010-06-14 20:46:05
гоёоооооооооооооооооо баярлаал суужээн

гол нь энэ бүрээ нь ян ян ян гээл ядаргаа юмаа
34. anjigai | 2010-06-14 20:46:18
Мон-108: Өнөөдөр бол айлаасаа авто гоол аваад азтай л байна.
Эмбий: Харин тиймээ. ӨНөө шөнийн Бразил-Хойд солонгос бас л үзүүштэй тоглолт.
Лео: Танайх аль баг юм.
35. anjigai | 2010-06-14 20:49:26
Орж: Дарханд бөөндөө үздэг газар байгаа юу? Насаа бөөнд нь үзүүлж байгаа юу?
Хожуул: Бразилд хамгийн их боломж байгаа. Хэсгээрээ харин тэгж байх шиг байна. Тэгэхдээ харин АНгли тэр хүрэх үү?
Булу: Немцүүд ганган байсаан.
36. anjigai | 2010-06-14 20:50:47
Муу залуу: Танай хүн эрт орж ирж хууч хөөрөөд гарсан. Манайх гоолтой сайхан байна.
Аяко: Бүрээг FIFA ч яаж ч чадахгүй байгаагэсэн.
37. leo | 2010-06-14 20:59:53
солонгосын баг... энэ сэлгээгээр орж ирсэн элиа овоо тоглож байнаа
38. anjigai | 2010-06-14 21:03:17
Айн Солонгос сайн тоглосон. Цаашдаа сайн байх болтугай. Илай сэргээж байна. Том хөзөрнүүдийх нь нэг яалт ч байхгүй мөн л дөө.

Өнөө шөнө Азын 2 ч баг тоглоно. Япон бас Хойд Солонгос.
39. leo | 2010-06-14 21:11:37
аанхан япон камерун 2 уу хэ хэ азтай юмаа 2 дахь гоолоо авлаа Илиа сайн авч явж Күют цагаа олж гоё хийлээ шүү баяр хүргье
40. anjigai | 2010-06-14 21:18:02
Гялайлаа. Ерөнхийдөө Уран комби боллоо. Дасгалжуулагчийн асар зөв сэлгээний ач гэхүүдээ.
41. anjigai | 2010-06-14 21:19:58
Эхний хожил сайхан байна. Энэ эрчээрээ яваарай. Манайхаан та нар чаднаа. Хэ хэ.
42. nuudel_78 | 2010-06-14 21:20:56
ХЭ ХЭ. МАНАЙ НӨХӨР ЧИ ХӨЛ БӨМБӨГ СОНИРОХДОГГҮЙ НӨХӨРТЭЙ ДЭЭ БАЯРЛААРАЙ ГЭЖ ХЭЛЭЭД ХОЁР ӨДӨР ЗАГАСАНД ЯВААД ИРСЭН. НЭЭРЭЭ Л УЛААН ФАНАТУУД УДАХГҮЙ МУУРЧ УНАХ ШИНЖТЭЙ
43. anjigai | 2010-06-14 21:29:48
Хэ хэ эхнээсээ зарим нь хөөгдөх гээд сандарч байшд. ккккккккк
44. leo | 2010-06-14 21:31:56
эхнтй гоолийг тооцохгүй шүү хэ хэ
45. anjigai | 2010-06-14 21:34:28
Сүүлийх нь чанартай л комби байсан. Дэлхийн аваргад авто гоол аз дагуулдаг шүү дээ. Их бэлэгшээж байна. хэ хэ.
46. leo | 2010-06-14 21:37:10
хэ хэ за амжилт шүү дараагийн учираа япон юм байна ямарч байсан 2 хожих байхаа хэ хэ
47. anjigai | 2010-06-14 21:38:20
Хэсгээсээ гараад 16-д хэнтэй таарах их чухал байна.
48. burjak_0105 | 2010-06-14 21:40:26
улбар шарууд угийн сайн болхоор 2:0 илүүрхээл гарлаа чи фанат нь болхоор мэдээж бөөн баяр л бна уу ккк өшөө сак тоглолт үзүүлэх бх аа сайхан бнаа аа
49. Lily | 2010-06-14 22:25:14
Business hiih neg arga yumuu daa l gej bodloo, unendee.
50. Хожуул | 2010-06-14 22:26:53
Англи явнаа явна. Багийн аура гэж нэг юм байна. Би бодоод байгаам. Испани финал хүртэл аймар тоглож байгаад финалдаа хусуулах байх гэж. Испани айхтар дарамтанд тоглож байгаа нь нөлөөлөх биз. Бразилд тэгэхээр асар боломж байгаа. Гол нь Английг л хусах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд 6 дахиа Алтан дагиныг атгалаа даа.
51. LESTAT | 2010-06-15 00:53:08
2uulaa neg bag demjij bga yum bainshdee.
Bi ugaasaa Brazil,Netherland,Japan 3g demjdeg.
Bainga...
52. Шинэков | 2010-06-15 02:46:17
Аргентин
53. Шинэков | 2010-06-15 02:46:17
Аргентин
54. anjigai | 2010-06-15 09:08:09
Буржак: ТИймээ. САйхан бйана.
Лили: Юу? Ойлгосонгүй.
Хожуул: Аанхан. Тэгэхдээ од байвал манай Улбар шар ч тэр хүрнэ.
Лестат: Өчигдөр Голланд, Япон хоёр хожсон. Чи их баяртай байгаа юм байна даа.
Шинэков: Аргентиний хувь заяаг агуу Марадона л шийднэ.
55. Geronimo (зочин) | 2010-06-15 12:25:30
Жаахан уйтгартай дэлхийн аварга болж байнаа. Гоол цөөтэй, нэг л хамгаалсан тоглолтууд давамгайлсан. Халуунаас болоод тэгж байгаа юм болов уу. Гэхдээ цаашдаа гайгүй болох байхаа.
Тэр нэг vuvuzella гэж ядаргаатай хөгжим байнаа. Чихэнд үнэн чийртэй. Гадаадын хөл бөмбөгчид зовж байгаа байх даа.
Аргентинийг дэмжиж байгаа шүү.
Гэхдээ Бразил, Испани 2-ын аль нэг нь болох болов уу.
Ер нь аль баг аварга болохыг Бразилын тоглолт шийдэх болов уу.
Бразилд хамгаалж тоглох зохьдоггүй. 98, 2006 онд хамгаалж тоглоод л алдсан шүү дээ.
Харин 2002 онд 3 R ямар гоё атак тоглолт үзүүлж тасархай түрүүллээ дээ.
Азиас Япон, Хойд Солонгос 2 жаахан гайгүй явчихаасай даа.
Өмнөд Солонгос 2002 онд Португаль, Испани, Италийг луйвардсанаас хойш дургүй биш бүр үзэн яддаг баг болсон.
56. anjigai | 2010-06-15 12:47:15
Жеронимо: Сайхан дүгнэлт бас тайлбар байна. Аргентин гайгүй явчих байх гэж найдаж байгаа. Тэгэхдээ манай Голланд энэ жил илүү сайн байх болов уу гэж найдаж байгаа.
Бразил үнэхээр энэ жилийн өнгө хэнд байхыг тодорхойлох нь үнэн үнэн. Нэг бол өөртөө авна. НЭг бол ....
Хойд Солонгос тэгээд их азгүй тойрогт орчихсон байх юм даа. НАмын даалгавартай хүмүүс сэтгэл зүйн хувьд хүнд л байгаа байх.
57. Мармелад | 2010-06-15 13:05:20
күү нээрээ зусландаа гармаарийдаг тэгтэл зусланд улаанбаатар монгол 2-с өөр суваг гарахгүй хөлбөмбөгөө одоо яаж үздийн байгаан. ММН билүү юувлээ нэг кабель зуслан дээрээ тавиулдын билүү гээл гайхаал суужийшд
58. Geronimo (зочин) | 2010-06-15 13:07:53
Намын даалгуур гэж нээрээ л гэцүү юм байдаг байх даа.

Биелүүлж чадахгүй бол эсэргүү дайсан, ямар санаатай муу тоглосон, ямар санаатай хаалганаас зориуд гадагшаа цохисон бэ.
Ардын дайсан минь чи хэний даалгавраар тэр гоолыг алдсан бэ гэж ирээд л баахан баайцаалгадаг байх даа.
59. anjigai | 2010-06-15 14:17:30
Мармелад: Тэр кабелийн чинь эрхлаам тэр Нийслэл асараар дүүрэн байлээ дээ.
Жеронимо. Яааг тийм. Тэгэхээр үнэхээр шүд зуун дайрна. Гэвч үхлийн бүс л бол үхлийн бүс. Хөөрхийсд бараг л боломж байхгүй харагдаад байдаг. Тэгэхдээ бөмбөг бөөрөнхий яаж ч мэднэ. Аз дайраасай л гэж залбирч байна.
60. Zamjim | 2010-06-16 22:58:43
Энд хамгийн оройных нь 20:30 - д байдаг
61. anjigai | 2010-06-17 09:14:46
Сайхан юмаа. Бяд болохоор орой 10,30-ийн тоглолт үзчихээд унтана. Сэрүүлэгээр шөнө 02,30-д босч дараагийн тоглолт үзэж байна.
62. anjigai | 2010-06-18 18:43:26
Манай Аргентинчууд урамтай сайхан тоголлоо шүү. Өцөгдөр.
63. anjigai | 2010-06-19 10:19:56
Өчигдөр бас хөлбөмбөг үзээд баларсөөн. ХЭ хэ. Хэлтэрхий Байдмээн тэргүүтэй Германы фанатуудаас үнэгүй пиав уучихсан гэж байгаа.
64. anjigai | 2010-06-19 14:58:28
Өнөөдөр манай улбар шарууд САМУУРАЙ нарыг будаа болгохыг тэсэн ядан хүлээж байна. Хэ хэ
65. anjigai | 2010-06-20 14:37:55
Япон 0:1 Голланд Ууууууууууууууууууууррррррррррррррррррраааааааааааааааааааааааааааааааааааааааааааа нөхдөө. Амжилтанд алхам алхамаар ойртсоор.
66. leo | 2010-06-20 14:41:17
өчигдөр хожсон шүү хэ хэ арай л гэж .... гээлүү хэ хэ уул нь азийн багаа дэмжээд байсан жаахан одгүй боллоо хэ хэ
67. anjigai | 2010-06-20 14:46:42
Голландын домогт тоглогч Рүүд Гуллит хэлсэн байгаа юм. Хэсгийн тоглолтонд сайн тоглох хэрэггүй. Ганц гоол хийгээд л хамгаалчихаж бай. Харин шигшээд жинхэнэ тоглолтоо хийгээрэй гэж. Багийн одоогийн гишүүүд тэр үгийг нь биелүүлж байгаа байх.
68. Mr.Freeman | 2010-06-20 14:48:36
Хэхэ... Галзуу УЛБАР ШАР хөгжөөн дэжмигч.... хэхэ
69. nuudel_78 | 2010-06-20 14:50:01
хөөрхий японы дасгалжуулагчид алтан хөшөөтэй болох боломж олдох болов уу
70. anjigai | 2010-06-20 14:51:14
Тийм шөө. хэ хэ. Нээрээ миний дээр дурдсан хоёр баг л одоогоор хэсэгтээ 6 оноотой байгаа юм байна шүү. Бусад нь одоогоор 6 оноо цуглуулаагүй л байна. Миний багууд сайн явж байна. Урагшаа.
71. leo | 2010-06-20 14:52:40
аанн бас их учиртай байх нь гэснээс германууд сербүүдэд ялагддаг нь тоогүй юм болсон шүү хэ хэ
72. anjigai | 2010-06-20 14:53:18
Нүүдэл: Одоо Данитай яаж тоглохоос л их шалтгаална. Дани бас л хэцүү л баг даа. Хэрэв хожиж чадвал алтан хөшөө босох л байх.
73. anjigai | 2010-06-20 14:54:44
Лео: Ёстой онигоо болсоон. Тэр үед би болон бас хэсэг Банжигчид Сербийг дэмжээд Германыг дэмжсэн хэсэг банжигчдаас нэг нэг аяга пиав уусан шүү. Хэ хэ.
74. leo | 2010-06-20 15:00:33
хэ хэ чи чинь баахан үнэгүй пиав уугаад байгаа нөхөр байнашд... дани камерүүнийш хожиж баярлуулсан эхний тоглолтондоо их азгүй байсөөн хөөрхий хэ хэ одоо самуурайнуудтай хэр байх юм болдоо. танай баг чинь харуудад хожигдож онигоо болох вий хэ хэ
75. nuudel_78 | 2010-06-20 15:00:36
Гэхдээ японы баг муу байна лээ. Хурд л сайтай дэндүү замбараагүй. Би бол Бразилыг дэмжиж байгаа. Тэгсэн С1-ийн нэг муу сэгсгэр үст "Хөл бөмбөг мэддэггүй хүн л Бразилыг дэмждэг" гэж наадаг юм даа. тэрийг таарвал үзүүлж өгнөө
76. anjigai | 2010-06-21 08:25:22
Лео: Манайхан харуудад хожигдоно гэж байхгүй ээ. Зүгээр гарсан хойнол тоглох багаа сонгохын тулд тактикын хожигдол хийж болох л юм.
Нүүдэл: Ямар сэгсгэр. Амраа юу? Хэ хэ
77. Towarish (зочин) | 2010-06-24 20:20:18
Алдарт Диего Марадонагийн дасгалжуулсан баг мандтугай. Хөлбөмбөгийн бурхан хуурч аварга болсон гээд чадчихдаггүй л юм бол мань хашрууд үзүүлээд өгнөө. Оле оле оле!
78. Towarish (зочин) | 2010-06-24 20:23:14
Гэснээс би өглөө бүр хоцорчоогоо. Манай даргууд хөлбөмбөгт нугастай юм шиг байгаан. Гайнууд ойлгохгүйм даа. Гэхдээ л үзнээ яадий ер нь тээ.
79. anjigai | 2010-06-25 10:10:05
Хэ хэ. Зохицуулаад үзээд сурчих хэрэгтэйшд.

Манай Голланд бардамхан шиг 16-даа орлоо. Одоо Словак. Энийг бол аргалнаа л гэцэн байгаа. ХАрин. дараа нь хаанахтай вэ? Хаанах ч байсан яраад л гарна дөө.
80. Geronimo (зочин) | 2010-06-28 08:30:59
"22 хүн талбайд 90 минутын турш тоглоод эцэст нь Германчууд ялдаг спортыг хөл бөмбөг гэнэ" гэж Англичуудын тодорхойлсон нь үнэн байнам.
81. anjigai | 2010-06-28 10:32:36
Хэ хэ. Аргентин ч бас л сайн тоглож байлээ дээ.
82. anjigai | 2010-06-28 15:45:34
Өнөөдөр манайхан будаа болгоно оо.... 8-д үлдэх асудал биш
83. anjigai | 2010-07-02 12:02:46
Өнөөдөр орой манайхан Бразилыг хожино гэдэг нь тодорхой тул улбар шар түжүүркээ халууныг эс тоон өмсцөн байжуугаа.
84. Аяко (зочин) | 2010-07-02 12:11:27
Өнөөдөр умшаал гараад ирнэ гэдэгт би итгэцэн суужаагаа. Гөөү Гөөү НИСДЭГ ГОЛЛАНД
85. Geronimo (зочин) | 2010-07-02 12:14:35
Өнөө өглөө би үүл харлаа.
Цайвар шаргал гувцастай күмүүс л баярлаад байх шиг харагдаад байх юм.
86. anjigai | 2010-07-02 12:47:55
Аяко: Маш их гялайлаа.
Жеронимо: Хэ хэ ёстой нэг сайхан төлөг байна. Ерөөлөөөр болог.

Гөү гөү Голланд.
87. anjigai | 2010-07-05 11:27:27
Зиа ямар уу дээ. Одоо Урагвайг уншаад л бараг Алтан дагинад хүрэх гэж байна. Нөгөө талаас аль айл нь гарч ирэх юм бол доо.

Манайхаан урагшаа.
88. anjigai | 2010-07-09 11:38:39
Испанийг нам дарчихвал ёстой нэг башийх нь дээ. Би хожиж байгаа багийг дэмжээгүй шүү хоёр жилийн өмнө ч Голланд л гэж байсан хүн. Ёстой нэг нар гарч байнаа.
89. anjigai | 2010-07-09 11:45:56
Өнөө зөнч наймаалж манайхыг түрүүлнэ гэсэн байна. Тэр нээрээ яаж ингэж мэддэг абйнаа.
90. Geronimo (зочин) | 2010-07-09 13:51:15
Бүх тоглолтыг биш Германы л тоглолтуудыг мэргэлүүлдэг юм биш үү.
2008 онд хамгийн сүүлийн тоглолт дээр алдсан гэж байгаа. Герман хожино гэсэн чинь Испани хожиж аврага болсон.
Миний бодлоор бол өнгөний мэдрэмжтэй / болзолт рефлекстэй байж болох юм.
Улаан шар өнгөтэй хайрцганд хоол байх ёстой гэсэн тийм рефлекс үүсчихсэн байж болно шүү дээ.
Тэгээд л улаан шар өнгөтэй Германы далбаатай хайрцгийг сонгоод явж байснаа өчигдөр адилхан улаан шар өнгийн далбаатай Испанийг сонгосон байж болно шүү дээ. Ямар нэг тайлбар байж л таараа.
91. anjigai | 2010-07-09 13:55:31
Яаж Голландыг сонгосон байхуу? хэ хэ
Тэр хамаагүй ээ. Би багийн нөхөддөө л найдаж байгаа. Манайх хожно тодорхой.
92. Мардай | 2010-07-09 14:05:46
танайхан түрүүлэх болтугай да хө
93. anjigai | 2010-07-09 14:17:51
Ерөөл бат сайхан орших болтугай.
94. Geronimo (зочин) | 2010-07-09 14:25:37
Голландыг түрүүлнэ гэж мэргэлсэн гэдэг нь худлаа цуурхал юм биш үү.
1-т. Зөвхөн Германы тоглолтуудыг мэргэлүүлдэг гээ биз дээ.
2-т. Герман-Уругвайн тоглолтыг мэргэлүүлээгүй байж дараа нь болох аврагын төлөө тоглолтыг мэргэлүүлнэ гэж байх уу.
95. anjigai | 2010-07-09 21:01:44
Би бол шууд л мэргэлсэн мэргэлээгүй хожино л гээд ойлгочихноо. Хэ хэ.
96. anjigai | 2010-07-13 10:26:18
Эцсийцст тэээ. Манайх гуруун удаагийн мөнгөн медальтай л айл байхгүй юу?
97. BeatrizCantu (зочин) | 2010-07-26 16:46:30
Custom essays writing services create lots of college essays every month. Only professionals can do that. Therefore, if you want to get quality american history essay paper, you will have to look for the professional writing service.
98. anjigai | 2010-07-26 17:49:37
Бас л нэг СПАМ цохиж явна. Манай Голланд лаг шүүүүүүүүүүү.
99. seo submission (зочин) | 2010-07-29 19:27:11
I'm new to the Internet world, however I need my site to have high traffic and just because of this I permanently hire the web directory submission service and you know, that guys are real professionals.
100. anjigai | 2010-07-30 07:44:26
Энэ бичлэг дээр л нээх олон Спам

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.