Хүн нээрээ амьдралынхаа туршид сурдаг гэж яасан үнэн үг вэ? Хэ хэ. Үнэхээр их ажилтай байгаа боловч амьдралын шаардлагаар сурахаас өөр аргагүй боллоо. Ер нь бол эхэндээ мөнгөгүй тул машааны тухай ёстой боддог ч үгүй байлаа. Дараа нь хүн амьтны машааныг хааяа нэг гуйж хөдлөгчихөөд л шөнөдөөө нээх аймаар машаан унаж давхисан зүүд зүүдлээд л машаан унах хүсэлээ биелүүлчдэг байсын. Нээх гоё өнгөт, стерео зүүд зүүдэлнээ бас. Хэ хэ
Тэгээд дараа үед нь бол ихэнхидээ албаны машаан унадаг, жолооч бүх зүйлийг шийдчихдэг болохоор өөрөө машаан баръя гэж бодохоо больцон байсан юм. Амралт энээ тэрээ үеэр бол найз нар машаантайгаа явчихна. Би суучихна бас уучихна. Асуудалгүй байлаа шүү дээ.
Тэгсэн хүүхдүүд маань том болоод бас нэг амралтын өдрүүдээр салхинд гэр бүлээрээ гарчих сонирхол их төрдөг болдог юм байна. Ямар гэр бүлээрээ амрахын тулд найзыгаа гэр бүлээс нь салгах уу? Жолоочоо дуудаж амралтыг нь хугаслах уу? хэцүү болсон тул сурлаа.
Яаг 2 сар гарангийн өмнө MJ Motors гэдэг жолооны сургуульд элсэн ороод нээх их идэвхитэйгээр дүрэм үзээд л эхэлсийн. Тэгээд л өнөөх ажил төрөл нь их болохооор очино, очихгүй л яваад байдаг. Дромонд л гэхэд 2 сарын хугацаанд 6-хан удаа очлоо. Дүрмэнд бол сүүлийн 1 сар нь огт очоогүй хүн. Багш нар загнаал хасна гээд байдаг. Би үнэн учир ийм байнаа багшаа. Шалгалтанд нэрийг чинь хугалахгүй. Би чинь бас машаан тэрэг бариад байдаг хүн байсан юм гээд л давхиад байсан. Хотын жолоонд 2-хон гарчихаад л өцөгдрийн сайн өдөр улсын шалгалт гээчийг өглөө.
Ойрын 15 жил шалгалт өгөөгүй хүнд их сонин байдаг юм байна. Цагдаагийн ахмад карт тарааж өгөөд л нэг нэгээр нь суулгаад дүрмийн шалгалт эхэллээ. Яг үнэндээ надад дүрэм бол үнэн амар байсан юм. БАраг л бүгдийг нь цээжилчихсэн. Шалгалтын өглөө багш 2 удаа шалгахад 2-ууланд нь 20 бөгөлсөн тул "ангийнхаа" нэг охиныг дааж гаргах намын даалгавартай орлоо. Өнөө охиноо урдаа суулгаад хэд хэдэн зүйлийг нь хэлж өгөөд ямар ч байсан даалгавар амжилттай. Дүрэм дээр ногоон гэрлээр л гараад ирлээ.Бас хөөрхөн сэтгэл хөдөлж энэ тэр дүнгээ сонсжуугаам шүү.
Зиа тэгсэн дром Номгон Санчир дээр гээд л хөөрхий муу сургалтын машаандаа сууцгааж аваад л хөдөллөө дөө. Пөөх тэнд чинь зүгээр сумын наадмын хэмжээний юм болж байдаг юм байна. Баахан сургуулийн машаанууд ирцэн сүлжилдэцгээгээд л оочир дараалал болж энэ тэр аюул болж байгаа юм. Багш нар бол алдарт уяач нар шиг энд тэнд зогосцон загнахыг нь загнаад, заахыгаа заагаад, халаглахдаа халаглаад л их сүрхий зогсоцгооно. Бяд болохоор анхны уралдаандаа явах гэж байгаа даага шиг юмнууд хэрэндээ догдолцгоогоод л хүлээгээд байгаа.
Тэгсэн гэнэт хоёр машаантай цагдаа хүрч ирээд л доромны хоёр талд зогсоод цувуулж гарлаа. Ээлж ч боллоо. 100 м нам зогслоо, түнээлд орлоо, ухарлаа, туг сүлжлээ, гүвээнд гарлаа, зогслоо, уруудлаа, 45 гардус, 90 градус.......... ураа тэнцчихлээ.
Манай машааны 4-өөс 3 нь тэнцсэн.
Зиа дара нь хотын жолоо. Яааг Нарантуулын өминөх түгжрээ өнгөрөөгөөд л суулаа. Бүсээ бүслэв, дохио өглөө, хөдөлөө. 2-тоо хийлээ, 3-таа хийлээ. Сайхан явж бйанөө. Хурдаа тогтоогоод явж өглөө. Тэгсэн зиа ингэс гээд зогс гэлээ. Баруун дохилоо, хурдаа хаслаа, зогслоо, араа салгалаа, кардан татлаа, унтраалаа. Баяр хүргэе та жолооч боллоо. Урррррррррррррррааааааааааааааааааааааааа
Ийм л явдал боллоо доо. Их ажлын хажуугаар сураад бүх шалгалтандаа 1-ээр гарлаа. Сайхан байна.
Одоо үнэмлэхээ авчуул үүдн үүднэ, диййд дийд гээд л явж өгнө дөө.
Хажуугаар чинь Хаймертай, 570-тай ч өнгөрч магадгүй шүү. Хэ хэ.
Гэр бүлээрээ сайхан аялах боломжтой боллоо.

Аяны минь алтан шар зам өлзийтэй, дардан байх болтугай.





Сэтгэгдэлүүд:
Бут: Юу? Та авгай авах гэж байгаа юм уу? кк
Харин даага бол уралдаан энэ тэрд хөөрдөггүй юм шдээ. Ялангуяа анхны наадамд бол...
За тэгээд дасаад гайгүй болохоор нь хүссэн унаагаа унаад үүдн дийд гэхгүй юу
япон машин бол тэгээд бензээн хийгээд л яваад байна. Копуд сөхөж энэ тэр болоод хэрэггүй дээ. харин солонгос машин орос машин 2г бол хэсэг явж бйагаад зарим зүйлийг нь солих, эсвэл зүгээр л копудаа сөхөж үзэхгүй бол моторгүй я болцон байж мэднэ шүү.
Бут: Айн за за. Тийм утгаар уу? Хэ хэ. Нэг нөхөр машин авах гээд 10 хоног бодохоор нь эхнэр нь чи одоо надтай суухдаа 2 хоногийн дотор л шийдвэр гаргаж байсан машины төлөө юун сүртэй юм гэжээ. Тэгсэн нөхөр нь "асар чухал шийдвэр" гаргах гэж байхад бодолгүй яахав гэжээ. ХА ха ха
Мардай: Чамайг хүн харахтай болохоор л болоё.
Мэндээ: Эхлээд арай жижигхэн юм унаж эхэлнээ. Тэгээд дадлагжиж байгаад том юм унана гээд л бодчихсон байга. Япон тэрэг л авах байх.
Шоутаймер: ХА ха ха. Тэр нь дээр шүү.
Мань хүн машиныхаа хэдэд хэлжугаан. "За таанууд намайг жолоонд суугад бүх юм аа хийхийг сайн харж байгаад дутуу юм хийвэл сандлын араас сэмээрхэн нудраарай" гэжээ. Тэгээд ээлж ирж жолоонд дээр ч суулаа даав Бүх юм аа сайн хийчихээд хөдлөх гээд асаатал араас нь нударч байна гэнэ. Гайхсан БиБанжиг бодож гэнэ. "Бүх юм аа лхийсэн дээ юуг дутуу хийчив" гэж бодоод олохгүй болохороо нэгэнт асаачихсан машааныг унтраалтай нь биш дүүрсэн хэрэг гээд хөдөлж, цагдаа захын даалгаварыг онц биелүүлж бууж ирчихээд, цагдаа ахыг миний дутуу хийсэн юмыг анзаарсангүй гэж ихэд додигор бууж ирээд нөгөө хэдтэйгээ орой шалгалтын дараа асууж гэнэ. Гэтэл нөгөөдүүл нь "Амжилт хүсье" гэж нударсан байгаан хахахахахахахав
Мань хүн машиныхаа хэдэд хэлжугаан. "За таанууд намайг жолоонд суугад бүх юм аа хийхийг сайн харж байгаад дутуу юм хийвэл сандлын араас сэмээрхэн нудраарай" гэжээ. Тэгээд ээлж ирж жолоонд дээр ч суулаа даав Бүх юм аа сайн хийчихээд хөдлөх гээд асаатал араас нь нударч байна гэнэ. Гайхсан БиБанжиг бодож гэнэ. "Бүх юм аа лхийсэн дээ юуг дутуу хийчив" гэж бодоод олохгүй болохороо нэгэнт асаачихсан машааныг унтраалтай нь биш дүүрсэн хэрэг гээд хөдөлж, цагдаа захын даалгаварыг онц биелүүлж бууж ирчихээд, цагдаа ахыг миний дутуу хийсэн юмыг анзаарсангүй гэж ихэд додигор бууж ирээд нөгөө хэдтэйгээ орой шалгалтын дараа асууж гэнэ. Гэтэл нөгөөдүүл нь "Амжилт хүсье" гэж нударсан байгаан хахахахахахахав
Ганхүү. Гялайлаа.
6. यूरेनस Усны хувилгаан | 2010-06-17 13:31:05
Нарны зам дээр урт сахалтай хүн улаан тугтай машинаар уруу өөд сүлжээд амьтан хүнийг айлгаад байсан чинь Анжигай байсан байж
Хувилгаанаа чи манай ахыг яажугаан?
Би ч тамы хажууд хуучин жолооч юм байна өө 2004 шдэээ
Естой л хэн хэнийгээ хэлэлтгүй бүгд л адилхан гарууд юм дөө маниус.
Аан Хаммэраараа бол болохгүй шөө, Таяр тооцоон дээрээ маргалдаж болзошгүй хаха Км нь Майле гэж юмаар яваад байх байдаг юм.Гэтэл цаад Юуки ч 50н төгрөгний зөрүүгүй мэддэг болцон байх дөө хөхө
Зоригт: ЭмЖи моторс шүү дээ. Чандмань төв дотор байдаг юм.
Нүүдэл: Одоо тэгүүл сайн дадлагажихгүй юу дөө.
Хохотуш: Хайн очиж очиж тэрийг мөргөж байдаг.
Пиксни: Хэ хэ. Дүүгээ суулгаад жаахан давхинаа.
Паулчрис: Уяачын эрдмийг магтан дуулая. ХАвчиг насанд нь бас уядаг л юм.
Юу бэ, 1-5 өдөр хүртэл орой бүр онол дүрэм гээд, онол нь машааны задаргаа бүтэц нтр үздэг байсан штэ... хо хо...
тэр күүрс 3 биш 6 сар үргэлжилсээ.. бараг дээд сургууль төгсөх янзааны юм болсыш тэ... жолоондоо 2 унаад, дүрэмдээ нэгээр гарсий...
Одоо машаантай болуул бөгсний хорхой гэж нэг юм тусдаг юм шүү... машаан барихын дон гэсс үг... давхиж л болдоггүй юм шүү дээ.. эгч бол дувт мөлхөөстэй байсы... аминдаа хайртай юм болохоороо ккк
http://miniih-za.blog.banjig.net/post.php?post_id=454663
Зочин: Хулгайч нар ямагт 2-т явна шүү дээ. Тэгээд бас БЛОГ нэр нь МИнийх За ч гэх шиг ха ха ха.
Паулчрис: Хавчигт нь уяхгүйг хичээдэг л юм билээ. Тэгэхдээ иртэй байхад нь бол уяад улс бүсийн наадамд түрүүлчихсэн тохиолдол олон.
zaza ene minii l bodol osol gargaguihan shig l mashin bariaraidaa Anjigai joloochiin gart ger buliinheniihen amidral ireeduizul
Чиний бичиж байгаа зөв зөв. Мэдээж хэн л осол гаргая гэж бодож байхав хариуцлагатай, сайн жолооч байхыг л хичээнэ шүү дээ.
Замжим: Сайхаан сайхан.
Оогий: Гялайлаа.
Сайн жолооч болоорой Анжигай ахаа. Би танаас жолооны үнэмлэхээрээ илүү юм байна хэхэ. :p
Аан бас гялайлаа
ойрын үед жолооч хийхээ болиод хадам ээжийн суудалд залраад байгаа хаяадаа зүгээр ч юм шиг...
Оюуна: Архагууд аймаар байдаг байхаа. Хөгшин чинь айхтар намбатай жолооч болж байгаа.
Майклын төрсөн өдрөөр л нэг сонин юм хийх гэж байгаа даа.
Натаха: Гялайлаа.
Урнаа: Өө гялайлаа. Амьдралыг аль талаас нь харна тэгж харагддаг гэдэг дээ.
Миний хөө ойрхон ирүүл яриарай. Утас хуучнаараа шүү.
Сэтгэгдэл үлдээх: