БОРООН дундуур НҮЦГЭН гүйгээд ...

Мөн ч сайхан зун болж байна даа. Хэзээ хойно нар буцсаны дараа л налайж нэг юм нар үзүүлдэг болсоор энэ дэлхий их удаж байгаа. Гэтэл энэ жилийн 6 сар л гэхэд эхэндээ хуртай дунд хэрдээ нар шарж налайсан сайхан зун болж байна. Өнөөдөр гэтэл үе үе бороо шивэрсэн сайхан сэрүүхэн өдөр болж байна.

Миний хамгийн дуртай улирал бол зун. Байгаль дэлхий ногоороод л, хүн бүхэн тайван, тэнэгэр жаргалтай алхацгаагаад, мал амьтан ч зоо нь тэнийн хивсэн шиг хэвтэж байх нь юутай сайхан бэ? Гол ус хоржигнох, цэцэгс алаглах, эрвээхэй эргэлдэн, шувууд олон хэлээр шаагилдсан тийм сайхан зуны улирал одоо ирчихээд байна шүү дээ. 

Тэгээд л өнөөдөр өглөө ажилдаа ирэх замдаа машины цонхоор гараа гарган борооны дуслуудыг алган дээрээ илүү олныг тусгах гэж тэмүүлэн явахдаа бага насныхаа гэгээн сайхан зун цагийг дурсаж бодлоо.

Би өмнө нь хэлж байсан даа. Нүүдлийн шувуу шиг амьдардаг байсааан гэж. Хичээл дууссан уу үгүй юу л Хөдөөрүүгээ замын унаа дамжаад л явж очдог байлаа.

Хөдөөний амьдралд бороо мөн ч их нөлөөлнө шүү.

Бороо орлоо гэмэгц л аргалаа бүтээх, ааруулаа оруулах, хатаах гэж дэрс бут дамжуулан тараан тавьсан хувцаснуудаа хураах, хайчилсан хонины ноосоо норгохгүйн тулд хашаа хорооны буланруу зөөх гээд л бөөн ажил үүснэ шүү дээ.

Ядаж байхад манай нутагт бороо орно гэдэг нь бараг гамшиг шахам юм болдог болохоор их айдаг байж билээ.

Удаан хугацаагаар шиврэн орох зөөлөн бороо ч уг нь гоё шүү дээ. Даан ч ааруул хатахгүй, хонинд явахад хувцас нэвт нороод хэцүү, гадаа шуугилдан тоглох боломжгүй, оройн наранд уртаа сунасан гэрийнхээ сүүдэрт мундаг "том" гэр бүлээрээ суугаад томцуудын үгэнд дурлангаа хоолоо иддэг тэр сайхан цаг байхгүй болно. Бүүр олон хоногоор орвол модгүй тал нутгийн ард бидэнд аргал хатхаа байгаад гал алдахын аюул нүүрлэнэ шүү дээ.

Тэгэхдээ яг ийм борооноор бахаа ханатал "усанд орж" авдаг байсан юм. Өвөө ч юм уу? эмээ ч юмуу? гэрийн үүдэнд жижиг мухар сандал тавьж суучихаад л багачууд биднийг /хамаатан садны хүүхдүүд цуглаад лав нэг сагсны баг бүрддэг байсан байх/ бүх хувцасыг нь тайлуулж байгаад бараг 200-аад метрийн зайтай байгаа нэг юмыг зааж өгөөд тойроод ир гээд уралдуулна шүү дээ.

Баахан чармай нүцгэн нөхдүүд соёолон насны морьд шиг л пижигнэлдэнэ. Хэрэндээ бас түрүүлчих санаатай үзээд байгаа юм. Тэгээд л үснээсээ ус дуслуулаад ороод ирэнгүүт биеийг нь савандаж /ихэнхдээ л барааны саван байдаг байсан байх шүү/ өгөөд буцаагаад л гүйлгэнэ. Ухаандаа саванг нь арилгаж байгаа юм.

Зарим нь замдаа нойтон газар халтирч унаад уйлна, шавар шавхайтай хутгалдсан учир ахиад л савандуулж аваад гүйнэ. Тэгээд "угаалга" дуусангуут нэг нь нэгээрээ, хоёр нь хоёроороо том том хөвөнтэй дээл нөмөрч сууж байгаад эмээгийн чанасан ганц нэг ёотон, хоёр гурван боорцог, тал ааруул хийсэн будаатай цайг уунгаа саяхны болсон "шалдангуудын уралдаан"-д хэн хэрхэн амжилт гаргасан тухай яриад инээлдэж суудаг байсан шүү. Ичих зовох юмгүй сайхан нас минь.

Дуу цахилгаантай ширүүн борооноос үнхэлцгээ хагартал айдаг байсан юм. Тээр хоолоос л шуугиад, тас няс хийгээд л гэрийг маань мангас залгих гэж байгаа мэт бөөн хар үүл ихээ хурдтай бас босоо цагаан хана үүсгээд орж ирэх ч аймаар шүү. Ядаж байхаад өмнө нь босох хүчтэй салхи ямар аймаар гэж сананаа. Гэр хуулж авч явчих гээд чагтагнаасаа /тоонноос унжуулаад унинд хээ оруулаад хавчуулцан байдаг уяа шүү дээ/ 40 битонтой ус дүүжлээд гэрийн баруун, зүүн даруулгандаа хэрэндээ том чулуу уячихаад байхад л хөвсөлзүүлээд байна шүү дээ.

Яндан дагаж аянга орж ирнэ гээд яндангаа аваад өрхийг нь бүтээчихсэн пад харанхуй гэрийг хаалгаар орж ирэх гэгээ л гэрэлтүүлнэ. Хэрэв урдаасаа салхитай бороо бол хаалга ч хаагдаад ганц нэгхэн лаа бариад сууна шүү дээ. 

Айсан жаалууд орон доогуураа орцгоочихоод л хаяагаар орж ирэх усаар тоглосон шиг, хааяа мөндөр орвол хаяагаараа түүж идсэн шиг бөндийлдөж байдагсан. Түр зуурын ширүүн бороо орсны дараа гэрийн гаднаас холоо хийсээд явчихсан зүйлүүдээ цуглуулах, эхэлж олох гэж хөөрхөн уралдацгааж байхдаа саяхан зүрх нь амаараа гартлаа айж байснаа мартчихдаг байжээ.

Жаахан том болсон хойноо борооноор ийш тийшээ тугал эргүүлэх, ус авах, айл хунарт юм хүргэж өгөхдөө хөл нүцгэн л гүйж байх. Тэгээд хүйтэн бороонд хөл даарч байхад саяхан баасан үхрийн халуун баасанд хөлөө дүрээд зогсох ямар сайхан байдаг байсан гээч. Эрээлхэж заваан гэж нэг ч удаа бодож байгаагүй юм. Тэртээ тэргүй ахиад жаахан явахад л борооны ус, зүлэг цэцгэнд арчигдчих юм чинь. Хэ хэ

Айдаа бага насыг минь санагдуулсан ямар сайхан зун бэ? Бригадын төвийн хэдхэн байшингийн өнцөг бүрт том поошиг тавьчихдаг байсан юм. Яаж байгаан гэхээр хурын усыг цуглуулж ядаж л хувцасаа ч гэсэн угаачих санаатай л тэр шүү дээ. Гол ус ихтэй хангайн хүмүүс талын бидний зовлонг ойлгохгүй байх. хэ хэ

Зиа даа бороон дундуур боожгоогоо гарган гүйж байсан гэнэн цагаахан бага насаа дурсахад сайхан байлаа. Та бүхэн зуны амралтаа сайхан, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Бороо чи байнга л дурсамж сэргээж байх юмаа.

Сэтгэгдэлүүд:

1. Ванга эмээ | 2010-06-23 12:01:45
Шөнө орох борооны чимээ намайг гэрээсээ гарахад хүргэсэн. Шөнийн бороонд тагтан дээрээ зогсоод хот тэр чигээрээ хурхиран унтаж буйг сонсоход сонин блаа.
2. Mendee | 2010-06-23 12:01:49
бороо бороо ороорой оросын маамуу ирээрэй ч билүү
3. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2010-06-23 12:02:37
Аадар бороо орлоо шүү
Ааруул идээгээ оруулаарай...
багадаа хөдөө бол бороонд сайхан нүцгэн гүйгээл хөөрөөд л сайхан байж дээ. Одоо бол тэгээд гүйвэл энэ яадаг амьтан бэ гэх биз хэхэ.
4. Bolor (зочин) | 2010-06-23 12:07:57
huurhun yumaa. ingej usuugui ch gesen, eej aaviin yaridag baisantai tustei yum. he he
5. closefriend (зочин) | 2010-06-23 12:15:03
bi bol uvuld iluu durtai
6. consula | 2010-06-23 12:31:02
мөнгөн үүлнээс бороо шаагинаа
мөрөөдлийн цэцэгс дэлбээгээ тосноо
бодол дээр минь бодол нэмээд
бороон дуслууд навчис тосноо
7. anjigai | 2010-06-23 12:44:55
Ванга: Таны мэдэрхүй болон сэрэхүй минийхээс өөр буйзаа. Хот хурхирахыг сонсох. САйхан үг
Мэндээ: Яаг тэгдийм
Анааш: Би одоо тэгж гүйвэл яануу? хэ хэ
8. anjigai | 2010-06-23 12:46:49
Болор: Би ээж аавтай чинь бараг чацуу шахам хүн шүү дээ. Хэ хэ.
Клосфрээнд: Би даарах дургүй.
Консула: Ёстой сайхан шүлэг байна.
9. Azalea | 2010-06-23 12:47:42
Зунд ямар их дуртай гээч
10. Lily | 2010-06-23 12:47:53
boroond guideg, norool guihed goyo bdag. Hey, nutsgen bish shuu
11. anjigai | 2010-06-23 12:50:57
Азела: Би ч бас
Лили: Би бол нүцгэн гүйдэг байсан юм. хэ хэ
12. Lily | 2010-06-23 12:54:13
bi odoo guidgee, norool norool
13. garguud (зочин) | 2010-06-23 12:56:28
Гүэй та чинь бүүр өгүүллэг биччихэж. Үхэсэнээс Лодой амьдаас Анжгай л иймэрхүү сайхан бичинэ гээд жаахан хошгоруулчий хэхэ. үнэхээр сайхан өгүүллэг байлаа. гэснээс та ойрдоо рооовор гэлүү роокер гэлүү залуучуудын арга хэмжээнд маньтай хамт явахгүй бээз. бороо оруул хамтдаа шалдан гүйе. Борохгүй бол голын эрэг дээр шалдан гүйе. Ямар ч байсан шалдалж, норж гүйе тэхүү
14. anjigai | 2010-06-23 13:01:26
Лили: Би одоо ч гүйх дуртай. Тэгэхдээ норохгүйн тулд хорогдох юм хайгаад. Хэ хэ.
Гаргууд: Тэр нь хэд хоног хаана бол. Олон хоногоор амжихгүй байх. ХАрин тэр үед нь бороо орвол чамайг эргэж очоод гүйе. Хэ хэ
15. Шинэков | 2010-06-23 14:03:41
Бүх улирал сайхан дөө.
16. Шинэков | 2010-06-23 14:03:41
Бүх улирал сайхан дөө.
17. anjigai | 2010-06-23 14:16:40
Тэдний дотроос зуны улирал бүүр сайхан
18. Gereltbolor | 2010-06-23 15:44:28
tenger burhan boroo oruulj gazar delhiig adisladag gej sonsoj baisaan. bas dursam sedreej dogdluuldag hernee bas gantsaarduulj gunigtai bolgod shuu. Bi boroond durtai saihan niitlel baina bayarlalaa
19. boko (зочин) | 2010-06-23 15:53:28
та нээрээ бороонд хувцасаа давхарлаад хэрэггүй харин нимгэл амархан хатдаг юм гэж хэлдэг байсан даа.......
20. Цасны чимээ | 2010-06-23 16:01:53
Боко Боко Боко гэж... сайхан дотнохон нэр шүү
21. anjigai | 2010-06-23 16:29:14
Гэрэлтболор: Анх удаа манайд сэтгэгдэл үлдээж байгаа байх. Их сайхан нэр байна.
Боко: Манай скаутын шавь нарын нэг байх шиг байна. Би бол скаутын зуслан дээр бороо ороход шоорт, цув сандал гэсэн л хувцастай байдаг байсан САнаж байна уу? хэ хэ
Цасны чимээ: Хүний нэр мөрдөөд ороод ирсэн юмаа даа. хэ хэ.
22. Stormy (зочин) | 2010-06-23 16:32:56
Сайхаан сайхан. Бага байхад өвөл нь хүртэл дулаахан, зун нь ер бусын сайхан болдог байсан даа.
23. Цасны чимээ | 2010-06-23 16:34:06
за бараг л тийм хэхэ
24. Эмбий | 2010-06-23 16:42:18
бороо бороо ороорой оросын маамуу ирээрэй гээд алгаа тосоод гүйдэг байсан хүүхэд нас санагдаж байх чинь вэ
25. tergel (зочин) | 2010-06-23 16:59:48
boroo gesen 5 han usegtei hernee nerneesee iluu ih uureg guitsetgedeg yum aa boroo orsonii daraa chiig unerleed tuundteigee alhah ch buur saihan shuu.boroo ene ugnii tsaana hun burt l saihan dursamj baigaa daa borootoi bas dursamjtai mini dahij uchiruulsan bagshdaa bayarlalaa nutagaa ih sanaj baina hurdhan yavah yumsan
26. anjigai | 2010-06-23 17:04:17
Сторми: Харин тэгж л санагдаад байгаа. Энэ өвөл ч аймаар байсан шүү.
Цасны чимээ: Хэ хэ.
Эмбий: Олон хүний дурсамжыг сэргээж байгаадаа баяртай байна.
Тэргэл: Бас нэг шавь маань ороод гарчээ. Бороо бороо чи их олон хүнтэй уулзуулж байна шүү.
27. boko (зочин) | 2010-06-23 17:24:05
Таны шавь нарын нэг байна аа дурсамжийг чинь уншсан чинь зуны цугларат санаанд ороод. Авъяаслаг, ухаалаг сайн багш шүү та. Хүүхэд насны дурсамж бүхэн гоё. Майхандаа 3 хоног тасралтгүй орсон бороог татрахыг хүлээнгээ таны яриаг сонсох сайхан байсаан. Яг л энэ бичсэн дурсамж шигээ их олон зүйлийн талаар ярьж өгдөг байсан даа
28. boko (зочин) | 2010-06-23 17:29:35
Таны шавь нарын нэг байна аа дурсамжийг чинь уншсан чинь зуны цугларат санаанд ороод. Авъяаслаг, ухаалаг сайн багш шүү та. Хүүхэд насны дурсамж бүхэн гоё. Майхандаа 3 хоног тасралтгүй орсон бороог татрахыг хүлээнгээ таны яриаг сонсох сайхан байсаан. Яг л энэ бичсэн дурсамж шигээ их олон зүйлийн талаар ярьж өгдөг байсан даа
29. anjigai | 2010-06-23 17:30:40
Хэ хэ. Скаутын зусланд бороо ороход удирдагч багш нарын зүрхэнд бас шивэрч байдаг юм. Та нарыг тух алдаад шантрах вий гэж сана зовоод майхан майхан хэсээд сонин, хөгжилтэй зүйлс ярьж өгдөг байсан юм.

Хүүхэд болгон майхандаа оруулж юм яриулах гээд хэцүү байдаг байсан шү. Хэ хэ

Сайхан санагдлаа. Хуучны дурсамж сэдрээсэн сэтгэгдэл байна.
30. Цасны чимээ | 2010-06-23 17:32:09
Боко Боко Боко ахиад сэтгэгдэл бичилдээ хэхэ
31. zochin (зочин) | 2010-06-23 17:38:13
Uneheer shan dursamj shu, minii zunii amralt ch gesen ingej l ungurdug blaa (gehdee boroond guideggui bsan).........
32. sod (зочин) | 2010-06-23 17:41:21
endees ... baraany savangaar savanduulchihaad ergeed chavhaddag hesegt zunduu imeelee sh de hehehe
33. boko (зочин) | 2010-06-23 17:55:52
За тэгээд бороо намдаад тэнгэр цэлмээд нар үүлний цаанаас цухуйгаад ирэхээр сэтгэл даган цэлмээд сайхан болно оо. Норсон хувцасаа майхан дээрээ дэлгээд хатаана. Борооны цуваараа хучиж хамгаалсан цөөхөн модоороо гал асааж хоолоо хийнэ. Хээрийн ааг амтагдсан хоолоороо Анжгай багшаа сайхан зүйл ярьж өгсөнд нь талархаж дайлдагсан. Сайхан байж дээ.
34. Юки | 2010-06-24 09:46:59
одоо ингээд гүйгээч ах, ирж эхнэрээрээ савандуулчаал, буцаж гүйгээл
35. anjigai | 2010-06-24 13:13:04
Цасны чимээ: Бокод хайртай охин нэг байх
Зочин: Хотоос нэг том нүүдэл хавар болгон хөдөөрүү рөдөлдөг байсан даа. Одоо жаахан багассан байх.
Сод: Хэ хэ. Гоё л байсан даа.
36. anjigai | 2010-06-24 13:23:27
Боко: Би байнга хоолны шалгуур авдаг ховдог багш байсан уу? Хэ хэ.
Юки: Галтирч ойчоод хэмхэрч үхийшд ха ха
37. баатархүү (зочин) | 2010-06-24 14:39:44
бороо орсоны дараа дугуйтай давхих сайхан байж билээ
38. anjigai | 2010-06-24 14:48:46
Ус цацаад л уу? Амьтан хүн сандаргааад л нэг л батар хүн явна биздээ. ХЭ хэ.
39. **АЯКО** | 2010-06-24 15:38:10
яг л миний бага нас шиг. Би ч агаатайгаан 2лаа бас л шалдан гүйжээдаг байлаа. Ай сайхан хүүхэд нас минь.

Өнөөдөр ч би бороог хичнээн их хүсэж байна даа
40. anjigai | 2010-06-24 15:52:22
одоо нэг надтай гүйгээч.
41. **АЯКО** | 2010-06-24 16:00:29
истоо гошин шог болох байх даа тэ
42. Towarish (зочин) | 2010-06-24 20:11:07
Ай даа. Бороо гоё оо. Нутгийн зөөлөн бороо бүүр ч янзтай байдагсан. Би заставын хүүхэд байсан болохоор жагсаалын талбай дээгүүр л ганц цэрэг малгайтай "ураа ааа" гээл гүйдэгсэн. Аав, ээж хоёр маань хараад инээлдээд л . . . Одоо бороо хуучныг л санагдуулдаг пянз шиг санагддаг болжээ. Хөгшөрчаамуу хаашааин.
43. Oyuna | 2010-06-25 07:02:02
нээрээ л дурсамж сэдрээсэн бороо ордог дооо гэжж....тэр бороог ямар их санаж байнааа....манай энүүгээр бороо ахайтан ихээр ширүүн морилж тасар татаж хаяад байгаа болохоор бороог хүсэхгүй байгаашд...
44. anjigai | 2010-06-25 10:06:24
Аяко: Хэн ч харсан сайхан ч харагдах юм билүү.
Товариш: Харин тиймээ. Нээх гэгээрцэн нөхөд шиг л баахан дурсамж. Хилийн заставын хар нүдэн жаал хүү байжээ.
Оюуна: Ширүүн бороог цонхны цаанаас харангаа бодох гоёшд. Цахилгаан цахихад л кадр солигдоод.
45. boroonoor gold seleh goyshd (зочин) | 2010-06-25 12:07:17
hehe
46. anjigai | 2010-06-25 12:57:57
Борооноор хөл бөмбөг тоглож байгаад шууд голруу үсэрч орж байсан үе санагдлаа гоё байсан.
47. NO MORE ХэнХэг ГэнДэн | 2010-06-25 13:24:10
пяхлуу...... яг энэ мэдрэмжийг дахиж нэг мэдрэхиймсан.


гэрийн сүүдэрт суучааал, баахан олон хонь ямаанууд нь тээр цаана зөндөө олноорооо багшираад л, борцтой гурилтай шөлөө халбагдаад саахалт айлынхаа хэн нэгнийг миалаад суухиймсаан гэж.....
48. gast (зочин) | 2010-06-25 13:50:34
odoo tegeed shaldan guihiig chini harmaar bna.gah gah
49. anjigai | 2010-06-25 13:57:46
ХГ: Харин орой нээх урт сүүдэр тусчихсан, туглын зэлэн дээр утаа май тавьчихсан ажин түжин оргиод л хааяа нэг томхон гурил сорчхоод мар мар хийж байх ч сайхан даа.
Гаст: Гүйвэлчиг гүйнэ шүү. хэ хэ.
50. delgeen | 2010-06-26 16:01:46
nvdend xaragdtal bichjee. oird ingej saixan bichsen bichleg unshaagvig xelex vv amtarxan unshlaa bayarlalaa
51. anjigai | 2010-06-26 19:34:46
Өө ёстой их гялайлаа. Урамтай байна.
52. гилийн хатан (зочин) | 2010-06-27 11:56:46
сайхан бичжээ. өмнө нь цэ нэрээр 2,3 удаа сэтгэгдэл үлдээсэн. одоо нэрээ солиод нөгөө хувцасаа өмссөн шүү, хэхэ. Зуныхаа амралтыг үр ашигтай сайхан өнгөрүүлээрэй.
53. anjigai | 2010-06-27 13:08:20
сайхан нэр сонгосон байна. байнга морилж байгаарай
54. Mr.Orj (зочин) | 2010-06-27 13:53:44
saihan dursamj bha hu. Bi ch hotod emeetei bla. hotoor tenecheed Darhandaa ireheer dahiad l oron suuts. Tegeed l huduu nutgiig uzeh huseldee hutlugdun aylagch bolj bailaa shuu dee. Salhi shuurga, shiveree boroo, aadar boroo, elsen tsul geed yu esiig uzehev. Naiz maanich saihan dursamjtai bnashuu. Naizuudaaaraa baharhah ch bas goy shuu. Hotod boroo orood saihan baigaa suragtai. Darhand maani haluun nar sharaad, haluun salhi uleegeed jaahan tiimerhuu l bna. Nogoo, taria suulgasan humuu l jaahan hetsuu baih shig l bna daa. Naiz n bas mogoo tarisan gej bga.
55. anjigai | 2010-06-27 14:00:28
Өө миний найз бас ногоо тарьж байгаа юм уу? САйн байна. Чи бид Хотын аварга шалгаруулах явган аялалын тэмцээнд оролцож байхад бас сайхан байсан шүү.
Дархан +40 л гэж харагдаж байх юм байна шүү дээ. Хотд ч бас халуун байнөө.
56. leo | 2010-06-27 16:01:07
хэ хэ бага насны дурсамж маань адилхан юм байна... нээрээ бороо ихтэй жил түлээ түлш хэцүүддэгсэн намар нь мангир түүнэ оторт явна тгд л нэг сургуулийн бараа хардаг байлаа аан бас манайхан өөрсдөө хадлангаа хаддаг байсан морин хадуур дээр суугаад дуу аялаад өвс хэрхэн тасрахыг хараад явж байхад гоё мэдрэмж төрдөг байсан.
57. anjigai | 2010-06-28 10:22:56
Отор отор отор. Нээх сайхан гээд л хүлээнэ. Явж явж ирэхдээ бөөр мяарцан ирнэ. Хэ хэ
58. Mongolxatan | 2010-06-28 15:50:44
би одоо өвс ногоо, уул ус, цэвэр агаарт дурлачихаад байгаа ш дээ,,,
ёоноо, байгальд гарахиймсан гэж мааш их хүсчээнаа, яаг галзуурахнээ...
бүтэлгүй дурлалтай учирсан мэт л сэтгэл тавгүй, хүсэн хүлээсэн, тэмүүлсэн, мөрөөдсөн л хүн банй даа,,,
59. anjigai | 2010-06-28 16:50:46
Ойлгочихлоо. Дуралсан юм байна. хэ хэ.
60. Ганхүү | 2010-06-29 16:00:48
Борооны усаар үсээ угаах ямар янзтай гэж санана
61. anjigai | 2010-06-29 17:03:54
Нээрээ тийм байх шүү.
62. delgeen | 2010-06-29 18:06:20
Anjgai dvv gviseer l bna uu xi xi xi
boroon dunduur ax nariigaa dagaad gvideg l bailaa bas boloogvi ee dugui tvrchinee xi xi xi dugui ni yahuudee tegeed tvrc=j boldog bvgdiig l tvrdeg baijdee ryychig bas xiichinee xi xi xi
tanai manai nutag xil zalgaa yum bna lee shvv xi xi xi
63. anjigai | 2010-06-29 18:28:54
Өөн тиймоо. Нээрээ ганган ганган түрүүшигтэй, хөгийн хөгийн дугуйтай л нөхөд байдаг байлаа.

Заримдаа дугуй олдохгүй гангийн бүслүүр түрээд загнуулж л явлаа даа.
64. bolorka83 | 2010-06-29 21:49:53
saihan dursamj bichjee. anh emeegiindee ochood l malnaas jaahan aidag bsan ch ih hurdan mori unaj surch bilee. bas buruu zoruu yariad l hogluuldeg bsaniig es tootsvol ch saihan shu .
65. lover sista | 2010-06-29 23:38:24
66. anjigai | 2010-06-30 10:18:01
Болорка: Хөдөөтэй л хүүхэд юм байна даа.
Ловер: Тамга уу тээ.
67. caola (зочин) | 2010-07-28 11:01:39
. яг энэ мэдрэмжийг дахиж нэг мэдрэхиймсан.


гэрийн сүүдэрт суучааал, баахан олон хонь ямаанууд нь тээр цаана зөндөө олноорооо багшираад л, борцтой гурилтай шөлөө халбагдаад .....
tiimee boildog bol baga nasandaa ocij ovoo emeeteigee huduu amidrAh vumsan .baga bhad huduu yavah yamar durgui bsan geech ueiin huuhdudteigee adil zusland l yavahiig husdeg blaa.
hari odoo bol zunii hudunii amidral huuhed nasaa iluu iheer uguilj bn . zn boloh bolgond l.... daanch hezeech ergej oldohgui vum daa minii huuhed nasnii DIVAAJIN!
68. anjigai | 2010-07-28 11:12:22
Харин тиймээ. Бич бас тэгж бодох л юм. Тэгэхдээ ирэх 7 хоногт өөрөө хүүхдээ дагуулаад явах гэж байна даа.
69. caola (зочин) | 2010-07-28 18:06:53
goy vumaa .ataarhaj bn .
70. jessica ji yeon | 2010-08-13 15:27:39
hi all www.sori.bblog.mn all zochlooroi t-ara hamtlagiin fan blog shvv
71. anjigai | 2010-08-13 15:41:01
Пөөх эртний бичлэгт эрхлаам явж байна. Сонин юмаа. хэ хэ. Орж үзнээ. Даан ч тэр хамтлагийг нь мэдэхгүй юм.
72. Uugaa (зочин) | 2010-08-31 17:30:08
Taalagdlaa. Uneheer ter huduu nutgiin ahui, amidral, mal ahui, ter saihan boroo bolon, boroonii daraah agaar unerttel bichjee. Bi ch bas zunii amraltaaraa huduu buural aav, eejruugee yavdag huuhed bailaa. Honi, yamaa, unee saah, tarag bureh, togoo nereh, aaruul tavih, hailmag hiih geh met ajliig hiichihdeg bsan, odoo harin yah bol doo.Za olon hunii dursamjiig sergeej, bas olon hunii setgegdel uldeeh husel turuulj chadsan tand amjilt husie. Ulam goyo zuil hiigeerei.
73. anjigai | 2010-09-01 15:26:23
Гялайлаа. Ахиад олон сайхан сэтгэгдэл бичнэ гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.