Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнээ гэдэг дээ. Энэ нь наадам гэдэг ямар том баяр цэнгэл, хүмүүний хүсэн хүлээдэг зүйл болохыг хамгийн богиноор илэрхийлсэн гайхалтай үг билээ.
Энэ жилийн наадам үнэхээр сайхан байлаа. Лав л цаг агаарын хувьд хачин сайхан ёстой нэг нар, хур тэгширсэн сайхан надам боллоо. Тэгэхдээ төв цэнгэлдэхийн саравчгүй хэсэгт сууж байгаа энгийн ардуудын хувьд нар, хур тэгшрэх нээх сайхан санагдахгүй болтой юм билээ. Нар гарахаар шатчих гээд, хур буухлээр живчих гээд бэрх болтой байдаг. Гэнэт ширүүн бороо орох үед энгийн наадамчин олон хэрхэн үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай үймж байгааг саравчин дороос инээвхийлэн харах ТОМЧУУДЫН царайг харуулчихдаг хоншоортой оператор, найруулагч одоохондоо байхгүй байгаа нь харамсалтай.
Зиа зиа энэ жижигхэн атаа хорслын гэмээр бичлэг ч яахав. Шинэ арслан, шинэ харцага, шинэ начин төрсөн энэ жилийн наадмын бөх бол үнэхээр Монгол бөхийн найраа энээ тэрээ нь багсаад үнэн хүчийг үзэн барилдах нь ихсэж байгааг харуулчих шиг боллоо. Залуу зургаан зааны нэг байж гарч ирээд өнөө хэдээсээ ганцаараа Заан цолтойгоо үлдсэн Ганбат зааны хувьд үнэхээр нэг энэ цолонд хүрэх цаг нь болсон шиг санагдаж байлаа. Амьтан хүний анхаарлын төвд байж энэ жил нэг юм дуулгана хэмээн хүлээж байсан Санжаадамба харин 4-ийн даваанд унасан нь жаахан харамсалтай байлаа.
Морь бас нэг ч будлиангүй сайхан болсон боловчиг олон Монгол морьдын түрүүнд онцгой өндөр эрлийзүүд нь ихэвчлэн орж ирж байгаа нь элбэг болж. Уг нь төрийн наадамдаа зөвхөн цэвэр Монгол адуугаа уралдуулчихаад тэр арилжааны ч гэж болох эрлийз адуунуудыг тойргийн болон бусад бооцоот уралдаанд нь харайлгуулж байвал зүйтэй санагдлаа. Үхсэн шинэ Монгол адуу байхав дээ. Хэ хэ. Хужаагийн эрлийзүүдээ "Шинэ Монгол хүн" гэснээс ялгаа алга.
Хүй долоон худагт морь үзнэ гэдэг нь нэг бол цээживч хамгаалалт сайтай хүн олонд араасаа асар их шахуулан байж хашааны нүүрний эгнээнээс үзэх нэг бол дуран бариад уулын бэлд сууж үзэх гэсэн л сонголттой шиг санагдав. Түүнээс хүүхэд шуухдаа дагуулж яваа би мэт нь зүгээр энгэрт зогсож байгаад олны ардуур далд орохоос нь өмнө орж ирж байгаа адууг харж нэг сайхан гийнгоолоод л дуусчихаж байгаа юм.
Аан харин хуушуур энэ тэр бол их аятайхан элбэг байсан. Харин айраг хачин ховор байсан гэдгийг хэлчихнээ. Нэг зүйлийг магтан дуулахгүй бол ёстой болохгүй юм байна. Тэр нь морьлуу явдаг зам бол үнэн сак байсан шүү. Сонсоглонруу эрэгдэг төмөр замын гарам дээр түгжирч 22-ын товчоо ортол жаахаан муу замаар шахалдан явахыг эс тооцуул цаашаа явдаг зам бол үнэн гайхалтай сайхан зам байсан. Нэг талдаа элбэг 4 эгнээгээр ямар ч донсолгоогүй давхиж болох тэр зам гайхалтай байсан. Би 2 ч удаа морьлуу явсан. Зам нь сайхан болоод л татагдсан хэрэг. хэ хэ хэ
Сурын харвааны талаар бол ёстой мэдэх юмгүй өнгөрчихлөө. Одоо л НЭТ-ийн мэдээнээс харахаас. Нээрээ эрийн гурван наадмын маань энэ төрөл олонд их бага хүрэх юмаа даа. Уг нь бол бас л хэсэг хүмүүсийн нөр их хөдөлмөр зүтгэлээр л бий болдог байх даа. Зиа дара жил хэрэг болгон очиж сур үзнээ.
Зиа тэгсэн энэ их баяр цэнгэл наадмын хажуугаар дэлхийн хөл бөмбөгийн аварга гэж сайхан арга хэмжээ болоод дууслаа. Би ч яахав хар багаасаа Үрүүд Гүүллит, Марко Ванбастен нараас эхлээд шүтэж бишрч ирсэн Голландаа л дэмжлээ. Манайхан 1978 оноос хойш гавьтай амжилт үзүүлээгүй байсан бол энэ жил бараг л аварга болж дууслаа шүү дээ. Испанитай хийсэн тоглолтонд 6-хан минут тэссэн бол торгуулийн цохилтоос хувь заяа нь шийдэгдэх байсан шүү дээ. Тэр үед яагаа ч билээ тиймээ. Зиа зиа тэр яахав. Тэртээ тэргүй Испани ганцхан алттай байхад манайх гурвын гуруун Мөнгөтэй айл шүү дээ. хэ хэ хэ.
Нээрээ шинэ машаантай болсон. Toyota Vits хөөрхөн машаан. Бас ягаан өнгөтэй гэжуугаа. Гаднаасаа бие нь жижигхэн ч гэсэн дотроо бол хөөрхөн зайтай шүү. Найз нар мялаагаад сүйд болж байна. Зарим нь шалавч, зарим нь СД-ний үүр өгч байхад зарим нь халуун хошуутай халзан цагаан хонь бүүр зарим нь банк бэнзийн хүртэл өгч байна. Уншигч танд бас нээлттэй байгаа шүү. ХА ха ха
Нээрээ машаан бариад ирэхээрээ хүн шоунаас холддог гэж үнэн юм байна. Архи уухгүй юм чинь юугаа ч хийгээд гөлийгөөд сууж байхав гээд жаахан мар мар хийжийгад амьтны сиймхийгээр гараад явчихна шүү дээ. Хэ хэ.
Машаандаа хайртай байгаа гэж учиргүй арчаад л, байн байн эргэж тойрч хараад л, хүн амьтанд магтаж яриал хэ хэ хэ. Гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах ойр зуур ажил хөөцөлдөхөд заавал жолооч гэхгүй амар боллоо.
Наадмаар харин баахан хонь хотын захаар ирж буугаад махны үнийг жаал буулгах шив дээ. Үйлчилгээ энэ тэр нь үнэн сүпер болсон байлээ. Хонио сонгоод л 10,000 төгрөг өгөөд гэрийн хаягаа хэлээд орхичихно. Хэдхэн цагийн дараа танай гэрт нэрийг чинь бичсэн хонь чинь машинтэй залраад ирнэ. Өнөө залуучууд амийг нь таслаад, арьсыг нь хуулаад, гэдэсийг нь салгаад өгчихнө. Та харин үлдсэн мөнгийг нь өгч явуулаад үлдэсн ажлыг нь хийнэ. Гэдсээ арилгаад, махаа эвдээд л болоо доо.
Зиа зиа нэг иймэрхүү л хэд хоногийг гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүллээ. Одоо харин их ажлын цаг.
8 сард нутгийнхаа их хутагтын ойд өөрийн биеэр очих хүсэл гөө мөн их байна даа. Ажлаа амжуулвал явна гээд гүрийн гүрийн ажиллаж байна.
Өө нээрээ сайхан наадсан уу? Морь хурдан, бөх хүчтэй, сум оночтой биздээ.

Энэ миний хайртай машааны зураг





Сэтгэгдэлүүд:
mongold naadam goe bolson bololtoi hmmm/ sanaa aldaw/
holbombog duusch olon hunii yadargaa garsan bhaa hehehe
хөөрхөн машаан байнөө..
Бээмэр: Гялайлөө.
Bi bas gollandiig demjeed daanch haramsaltai bailaaa.
Za tegeed shine mashaantai bolsond bayar hurgie. Huuurhun mashaan bnaa.
Морь нэг тиймэрхүү юм болоод байнаа. Хэний янаагүй яриад л сууж байна.
Энэ хорооллын 96-р сургуулийн талбай мөн үү.
Жеронимо: Биш биш: Морийг ярих цаг нь болсон бололтой.
zorison gazaraa zogsolgui bombognoj
hol oiriig holbon bombognoj
tugjree saadiig suljen bombognoj
honhor hotgoriig duulen bombognoj
ezentei eeltei eemer sain huleg baih boltugai eee
Нэкээ. Тэр ерөөл бат сайхан орших болтугай.
Зочин: Харин тиймээ. Эрэгтэйлэгийг унахаар гомо болчих гээд байх шиг санагдаад. хэ хэ хэ
Байдмээн: Харин тиймээ. Таны баяр наадмыг бас умшсан.
Мара: БАйхгүй байсымөө. ӨНгийг нь биш машааныг нь хараад авцын хэ хэ.
Болорка: Гялайлаа.
Мара: Хэзээ.
Трүүпер: Аан харин тиймээ.
Испани энэ жил нэг л одтой байгаад байсийм авсан даа.
за тэр машин бас их чамин эд байна удаан эдлээрээ
хонь гаргадаг яасан сүпэр үйлчилгээ вэ болж байна шүү ингээд байвал
морьны хувьд одоо тэгээд бүх л юм өөрчилөгдөж байнадаа цус сэлбэлтийг би нээх буруу гэж боддоггүй харин мөнгөтэй хүн л эдлэж болдог нь жаахан тиймхэн юмуудаа хуваарьлалт нь шиг байнаа гэдэг шиг хэ хэ тэгжгаад болох байхаа бүх юм
за тэгээд дараа жилийн наадам болтол даанч хол байнадаа гээлүү хэ хэ
Mashaanii ungu bol yostoi huinya...mashaaniig n unahaas ungiig n unah bish te....
Negent iim shn unaatai bolsiim chin haalgan deer n blogoo reklamdsan huulga naachih. Haayaa haltuur hiihgui yu... tegel manii hugshun ene jildee orlogoor tasrahgui ee...Darga huniig haltuur hii ged arai ontsgui helchilee uuchilaarai naiz.
Яадын хаяа халтуур хийшд. хэ хэ
naadmiin boh ene jil saihan bolson shuu, Uvsiin zaluu zaaniig turuulehed ihed bayarlasan, barag l 2000 onoos omno turuulchihmeer baisan sanagddag, basah, alivaad basah bas muu gedgiig enuugeer haruulsan shuu.
mori, uzeltgui, ha ha, shine mongol gedeg ner tom'yoo kuee mon zohijee.
Товариш: Харин манайх ер нь л түрүүлсэнтэй ижил болсон шүүү.
Бут: Хэ хэ. Харин хүмүүс дасгаж байгаад ШИНЭ МОНГОЛ гэх гээд ойрхоноор нь морьнооос нь эхлээд байх ч шиг.
Сэтгэгдэл үлдээх: