Би одоо болтол аваагүй л яваа юм. Гэгээн төрийнхөө хишгийг хүртэхгүй яадаг тучийв гэж бодож байна уу? Нөгөө сонсох юмаа сонсоод сонсохгүй юмаа сонсодгүй чих муутай чавганц шиг муулах үедээ муулчихаад авах үедээ дугуй авчих хүсэл л төрөхгүй яваад байна. Би эхлээд л энэ их мөнгө тараана гэж байхад дургүй байгаагаа илэрхийлж байсан.
Мөнгөнд дургүйдээ бус зүгээр л ийм тэнэг "тараах" системд нь л дургүй байгаа хэрэг шүү дээ.
1-рт: Бэлэн мөнгө ихэсхэд заавал импляц ихсэнэ. Манайхан юу ч гэж уран донгодоцгоогоод зах зээлийн энэ хуулийг аргалж чадахгүй. ТВ-ээр нэмэгдэхгүй гэж мянга чалчаад нэмэргүй.
2-рт: Ард түмний ихэнхи хэсэг болох ядуучууд нь "ангаахай" хэлбэрт орж байна. "Одоо 70,000-аа авчихна, дараа нь 50,000 тэгж байтал хэн, хэн энэ тэр нөгөө тэр намтай нэгдэж байгаад жаахан хашгирчихвал ахиад 1,500,000-ийгаа авчих юм чинь ажил хийгээд яах юм" гэсэн эргүү бодол толгойд нь хэзээний бугалчихсан.
3-рт: Энэ их мөнгө зүгээр л Хятадаас орж ирсэн ямар нэгэн идэх уух юм, нэг улирал чирээд хаях хувцас хунархан болоод эх оронд бас ирээдүйд үнэн наалдацгүй өнгөрч байна.
Ийм учраас л дургүй байсан юм.
Өнөөх гайхалтай 70,000 төгрөгөө өгчихлөө. Аан бас хажуугаар нь хүн амаа багцаагаар бус гайгүй баримттай тоолоод авсан байж болох юм.
Тэгсэн хэн гэдэг хүний амьдрал сайжраад хаана ямар бизнес сэргээд, юу гэдэг зүйлийг Монголдоо хийдэг болчихвоо. Юу ч байхгүй байгааг харж байна уу?
Харин хавартаа л жаахан үнэ нь өсдөг байсан мах маань халуун зун өнгөрөөд намар болох гэж байхад ХАДААСтай хэвээрээ л байна. Энийг юу гэж ойлгох юм. Өнөөх 70,000-ийн "хаялага" л гэж ойлгоно.
Зиа зүгээр энгийн тоо бодоё. 70,000 х 2,5 сая = 175,000,000,000 төгрөг болж байна. Хүн амын тоог дараад байхад энэ шүү дээ. Энэ мөнгөөр бүх дүүрэгтээ төрөх эмнэлэг барьж болно. Магадгүй бүх дүүрэгтээ спорт цогцолбор барьж болно. Аймаг болгонд биш юмаа гэхэд бүсчлээд 3-5 аймаг тус бүрийн дунд нэг орчин үеийн оношлогоо, эмчилгээний төв барьж болно. Зиа энэ мэт нийгмийн халамжийн обект гадаад дотоодруу яваад эмчлүүлчихдэг ихэс дээдэст ойлгомжгүй байгаа байх.
Тэгүүл бас ийм хувилбар байж болж байна. Монголдоо байгаа ганц нөхөн сэргээгдэх баялаг болох мал аж ахуй дээрээ түшиглээд 3-5 аймаг бүрийн дунд нэг, нэг томоохон ноос боловсруулах болон эъспортын түвшинд мах боловсруулах үйлдвэр байгуулчих л даа. Ядаж хэдэн хүн ч гэсэн ажлын байртай болоод амьдарлаа залгуулаад нэг сонгуулийн хугацаанд өгөгдөх 150,000 төгрөгийг чинь нэг сардаа олдог болог л дээ.
Бүүр больчих үнэхээр хэрэгтэй жижиг, дунд үйлдвэрийн төсөл бичээд ирсэн хоршоо, нөхөрлөлүүдийг үйлдвэрийн тоног төхөөрөмж, бизнесийн гарааны мөнгөөр нь хангачих. Хаашдаа хэрэггүй л тарааж байсан юм чинь хүүгүй өгчих. Тэгэхдээ нэг л шаардлага тавьчих хэрэгтэй. Энэ нь экспортын бүтээгдэхүүнийг орлох, байгальд хоргүй технологи гэчих.
Ядаж л товч, зүү, бандааш, оймс, угаалтуур, савангаа өөрсдөө хийдэг болчихмоор байна. Олон хүн ажлын байртай болно. Бас олон өрх тогтмол орлоготой болно. Ийм л байна даа.
Уншигч эрхэм та ойр хүрээнийхнээсээ асуугаад үзээрэй. Юмыг яаж мэдхэв 70,000-аа зөв ашиглаад хөл дээрээ босчихсон хүн байвал туршлагыг нь надаа хэлээрэй. Би энэ бичлэг дээр нэмж бичээд олонд танилцуулая.
Эцсийн эцэст хэлэхэд. Нэг удаа идээд өнгөрөх бол нэг л хэрэг. Цаашид үлдэх, хөгжих, үргэлжлэх зүйлд мөнгөө үрмээр байна шүү. Алт, нүүрсээ ухаад дууссаны дараа аягаа бариад айлын хатавчинд хоол горьдож суухгүйн тулд одооноос толгойгоо ажиллуулмаар юм.
Би 70,000-аа аваагүй гэсэн дээ. Манай эхнэр авах гээд очсон чинь би бүртгэлд байхгүй байна гэсэн. ХА ха ха. Сонирхолтой юм шүү. Цэргийн бүртгэлээс хоцорлоо гээд торгочихдог, сонгуулийн үнэмлэх авчраад өгчихдөг. Тэгсэн мөртлөө бүртгэлд байхгүй. Алаад хаясан.
Би мөнгөө авсан ч хүүхдийнхээ дансруу хийгээд л орхино. Ухаандаа ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийчихлээ гээд өөрийгөө тайвшруулах юм.
Зиа зиа нэг иймэрхүү л байна дөө. 50,000-аа тараасны дараа 8,000-аар махаа идэхдээ бэлдээд байж байхаас.

Төгрөгийг хог болгох компанит ажил амжилттай явагдаж байна даа.





Сэтгэгдэлүүд:
Хүмүүс ч тэр мөнгө аваад яах вэ гэхээр л сургалтын төлбөр, амжиргаа энэ тэр гээл сонин юманд зарцуулна гэх юм... сая төгрөгөөр зарим нэг ашигтай ажил, жижиг бизнес хийх боломжууд байгаад л байдаг... Манай ард иргэд сургалтын төлбөр, өр ширээ л бодож суух юм...
Өнөөдрийн уушигнаас маргаашийн өөхөө гэж... Мөнгийг олхоос илүү зарцуулхад ухаан хэрэгтэй. Бодох хэрэгтэй дээ...
- ТЭГЭЭЛ МАРГААШ НЬ ХАРСАН БАЙХГҮЙ БОЛЦОН БАЙСАН Ш ДЭЭ
Та сонирхохгүй биз??? :razz:
Шоуги: Сонирхоно.
- ИРГЭН БҮР НТР ГЭВЭЛ СҮРТЭЙ
Дөлгөөн: Хүн бүр л тэгсэн дээ. Тэгэхээс өөр хувилбаргүй ч юм дөө
Санал нэг байна....
Шинэков: Ок
Одгэрэл: Намараас эхэлнээ яадгийн. Ха ха ха.
САйхан санаа: Бүгд л тийм юм шиг байна. Тэгээд л бичиж байна. Дараа дараагийнхад нь санааа төрөг гээд. САнаа төрөөд тэрийгээ хэлдэг хүмүүс мииний энүүгээр орж ирэхгүй л байхдаа. Хэ хэ.
Михайлов: Би ч бас.
орлого муутай иргэд хоолондоо л зарцуулна.
арай гайгүй нь хувцас хунар авах биз гэхдээ зөвхөн л нэг удаа.
ихэнх залуучууд АРХИ ПИВО уухад зарцуулна ойлгомжтой.
хадгаламжиндаа хийдэг хүн хэр их байгаа бол...(хадгаламжтай)
Би л лав хэдэн цаас олохоороо гэр бүлийн бүх гишүүддээ тараагаад өгчидөггүй. Ер нь аавынх нь цалин буухад аав нь бүх гэр бүлийнхэндээ шууд хуваагаад өгдөг тийм гэр бүл байна уу. Бүхэл бүтэн улс байж арай л аятайхан юм бодож олмоор юм.
Өөрийнхөө мэргэжилийн үүднээс харвал наад мөнгөөр чинь бараг нэг сансарын хиймэл дагуул хөөргөчихөөд орос хятад хоёрт урсгал түрээслээд хэвтэж баймаар юм байна. гадаадын сайн сургуулиуд руу хэдэн зуун оюутаныг буцаж ирэх нөхцөлтэйгээр явуулж сургаж болох юм. ирээдүйд нь оюуны хөрөнгө оруулалт хиймээр юм.
зазаз 70000 төгрөг аваад амьдрал сайжирна гэвэл үлгэрийн далай, манай ихэнх залуучуудын пиво уух мөнгийг нь л бэлдэж өгсөн хэрэг.
Сайханбилэг гарахдаа их сайхан зүйлс ярьж байсан. Бараг л тэр хиймэл дагуулыг чинь ярьсан байх. ОДоо болохоор 70,000 тараагаад л явж байх.
bi avsaan, ex ornii xishig gedeg uudnees ni....ter 50-g chen 5 xuvaaj ugux yum geseen.
Цаадуул чинь энэ маягаараа бол 2011 оны төсвийг шууд 2 сая 700 мянга хуваагаад өгчих вий дээ.
Манай ээж аав хоёр үр хүүхэд, ач зээгийнхийгээ аваад цуглуулаад хувьцаа авчихсан гэсэн. Хэхэ.
Клосприенд: Аан нэг 2000 орчим л юм байгаа. ха ха
Жиргээ: 50,000-ийг тав хувааж өгнөө. ӨБө тэгүүл бараг дараагийн сонгууль хүрчих юм байна.
Гилийн хатан: уг нь тийшд. хүмүүс дургүй л байгаашд
Ловер гёол: хол хол хэрэглэхгүй яасын. хэ хэ.
Горзоок: Танай аав ээж хоёр бас сэргэлэн байнаа. Масс бол нээрээ авна л гэх байх дөө.
70 мянгын тухайд шууд бас алга болчихож байгаа зүйл гэж хэлж болохгүй байх. ямар нэгэн хэмжээгээр зах зээлдээ шингээд, хэлбэрээ өөрчлөөд хэн нэгэнд ашиг тусаа өгөөд явж л байгаа байх. Гэхдээ яаж ч бодсон яг энэ цаг үед энэ бол эрүүл зүйл биш.
эсвэл ганц оношлогооны төв ч юм уу барьчихаж болдоггүйм байх даа. 70 мянгыг тараахын оронд нийтэд өгөөжтэй байх, ядаж тэрүүгээрээ дараагынхаа сонгуулийн ПиАр болгочих үй түмэн үр өгөөжтэй төсөл санаачлага баймаар л санагдаад байгаам даа. Ядаж HIV тархалтаа нэг багасгаад авах , эсвэл элэг, уушигны хавдар оношлогоо гээд монголчуудын хиарч байгаа өвчний төв ч байж болно доо тээ. Монгол удахгүй ДОХ-р сүйрэх байх оо. Тэмбүүгээр мөхөх шахаж байсан үндэстэн юм чинь. ядаж тэр хавдар энэ тэр нь яасан ч их болчихсон юм. "Тэр үхсэн гэнэ ээ тийм хавдараар" гэсэн юм тогтмол сонсогддог болсон байна сүүлийн хэдэн жил
ug ni tanai mongol bayan shuu geheer tiim ee l gej bid ongiroh. bashir deeree za bi ch end yugaa hellee ch ...
Одоо надад дахиад табин минган төгрөг хэрэгтэй байна. Яаж олъё доо байз. Энэ мөнгийг яаж ийгээд олохгүй бол турж үхлээ.
Жеронимо: Хэ хэ. ТИйм л гэж бодоод байна.
tegeeed utasnii mongo toloh baisan mongooroo beerdeed hahahah
Хавкс: Тэгүүл утсаараа түрүү барьжуугаад ууцан юм байна. ХА ха ха
Мардай: Шуудай төмсний үр аваад суулгачих. Намар ямар ч байсан үрийн төмс хэдэн шуудайтай л болно.
heden shudee yanzluulj awaad heregtei yumandaa urlee dee geed sanaa amarsan
manai tor und iim alham hiigeed bgam boldoo ..
Тэр өвөл хүүхдийн 70,000 авхад гадуур аймар юм болж байсан харин тэрийг бодуул гайгүй тараагдсан санагдсан.
Боломжгүй хүмүүст бол нэг сарын гурил будааны мөнгө л байх боломжтой хүмүүст бол харин ёстой нэг өдрийн шоунд ч хүрэхгүй мөнгө байх шал дэмий юм хийж байхаар өөрсдөө хийж чадахгүй юм бол гайгүй төсөв бичээд ирсэ.н хүмүүст хүү мүүгүй зээл өгч дэмжсэн бол олоноо болий гэхэд ядаж 10 хүн ажил амьдралтай тодорхой орлогтой болох биз зүгээр идэж уух юм аваад дуусахгүй л байх байсан байхдаа
Зарим нэг нөхөд улс уу гэж мөнгө өгсөн мэдээгүй юмуу гээд гүйж явсан хэхэхэ хэдэн баар пав л орлого гайгүй хийсэн байхдаа хэдэн өдөр
Эминэнт: ккк. Тэд нар аваг гэж үү?
Мармелад: Хэрэгтэй юманд үржээ. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг дээ.
Ценка2000: Үнэн үнэн. Тэрийг чинь л бичсэн юм.
Бодука: Банкнд нэлэээд хүний мөнгө ашиг болон үлдэх нь дээ. Гитлерийн үед хадгалууулсан алт гээд Швейцарийн банкинд хэн ч авдаггүй баахан алт хэвтэж байдаг гэсэн. Тэрүүн шиг. Ха ха ха
Цэнка2000: Хэ хэ хэсэг хүмүүсээ уулгаж хэсэг архины үйлдвэрээ дэмжсэн ухаантай л бодлого юм байна даа.
Тэр гитад солонгосчууд нь бидний шал шавхайг цэвэрлэж, хар бор ажлыг маань хийдэг юм байгаа биз.
Бид чинь дээд тэнгэрээс заяатай, цагаан ястай хүмүүс биз дээ.
Ийм баян оронд амьдарч байгаа юм чинь насаараа ажил хийхгүй байсан ч ер нь яадаг юм.
Засгийн газрын өгч байгаа 70 мянга арай бага байна.
Сар бүр хүн бүрт 700 мянга, бүр 7 саяыг өгсөн ч яадаг юм.
Жеронимо: Зөв зөв. 700,000-ыг сар бүр өгөх хэрэгтэй. Тэгүүл харин Арабууд шиг хүүхэддээ алтан бариултай сооск өгчихөөд хэвтэж баймаар байна.
Лона: Хэ хэ хэ. Бас нээрээ тэгнэ дээ.
Мами: Хүүш дүү сайн уу? Танайхаар юу байна. Хонь гаргаж байгаа сурагтай байсан гэдэс идэх юмсан.
"nuguu hed" idej baisnaas duu nar mini 7 honogiin hooloo awag dee.Bayn Mongol maani awraga tom asramjiin gazar boloh ni dee
Гэгээн: Яаж
Сэтгэгдэл үлдээх: