Энэ арай л хэтэрч байнаа.
Ер нь хаана ч явсан Монгол залуучуудын маань ярианы бас нэг гол сэдэв нь “Энэ хүүхнүүд Эзэн Чингэсийн цусыг бохирдуулж байна, Эх орныг маань бузарлаж дууслаа, Монголын бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч болжээ.” гэх мэтээр ярьцгаах болж.
Би хувьдаа үүний эсрэг байдаг хүн. Юу гэсэн үг вэ? Хэдхэн хүүхнүүд биеэ үнэлсний төлөө бүх эмэгтэйчүүдээ ингэж доош нь хийж доромжлох ямар шаардлага байнаа.
Би өөрийгөө л магтаж байхгүй бол өөр хэн намайг магтхав дээ... гэдэг шиг Монгол эрчүүд бид л Монголжингоо бүсгүйчүүдээ өөд нь татаж өмхий амтнуудын ярианы бай болохоос нь сэргийлж явмаар юм даа. Гэтэл үгүй шүү өөрсдөө нэгдүгээр эгнээнд нь яриад яваад байх юм.
Үлгэрлэвэл: Хэн нэгэн үйлдвэрлэгч өөрийнхөө үйлдвэрийн барааг өрсөлдөгч үйлдвэрийнхээ эзэнд муулж байгаагаас ялгаа ч алга. Ингэвэл тэр үйлдвэр дампуурах нь тодорхой шүү дээ. Эмэгтэйчүүдээ их муулвал Монгол улс дампуурах байх.
Би дээрх ярианы 3 муу талыг хэлмээр байна.
1-рт: Хэдхэн л хүүхнүүд биеэ үнэлж байгаа. Тэд нар нь л гадаадуудтай нь явалдаж байгаа. Тэд нар нь л энд тэнд нүцгэн шалдан зургаа авахуулж байгаа. Тэрний төлөө цэвэр ичимтгий, Монгол цусаа харамлаж, хадгалж байгаа бусад эмэгтэйчүүдээ бүгдийг хоморголон доромжлох нь тэднийхээ сэтгэлрүү ус цацсантай адил.
2-рт: Нэгэнт л муу нэртэй, луу данстай хүмүүс яасан ч яахав хэмээгээд зарим нэг ухвар мөчид охид буруу замруу ороход нь эрчүүдийн энэ “хар ам” сайхан шат, гишгүүр болох вий дээ.
3-рт: Монгол эрчүүд чинь та нарыг ингэж яриад байхад та нар яаж зүгээр байж чадаж байнаа. Та нарыг тоохгүй шүү гэдгээ харуулаач.... гэж шурган, өөртөө татах ухаантай, мөнгөтэй “Гадаад” эрхмүүдийн үгийг нь бэлдэж өгч байх шиг.
За ингээд л бичээд байвал олон муу тал байгаа.
За залуучууд минь миний, таны, манай найзын, танай найзын эхнэр, найз охин магадгүй заримых нь охид, эгч нар, ээж ч энэ Монголын эмэгтэйчүүд гэдэг бүлэгт багтаж байдгийг санаад ам, хэлээ жаахан бодолтой онгойлгож байхыг хүсч байна.
Хаана ч янхангүй, нүцгэн зургаа авахуулдаг хүүхэнгүй нийгэм байхгүй. Монголд байгаа нь хэдхэн хүүхнүүдийн хүрээнд л байдаг юм. Тэрийг нь бид хэт томоор ярих нь зөв боловч бүх эмэгтэйчүүдээрээ хаяглан ярьмааргүй байна.
Лав л миний эхнэр, миний дүү, миний найз нар тийм биш. Ядаж тэд нарыг минь хасаад ярьж бай.
Монгол эрчүүд бид л Монголжингоо бүсгүйчүүдээ хамгаалж ярьж байж Монгол эмэгтэйчүүд сайхан, ёс зүйтэй гэдэг “дархлаа” тогтоно шүү дээ.
Хайр сэтгэл, эр нөхөртөө үнэнч сайхан эхнэрүүдийн тухай домог, үлгэр, бодит амьдралын түүх хар бараан жишээнээс дутхааргүй олон байдаг биздээ. Тэр талаас нь ярьж байя л даа.
Уриалга гэх үү? Улиглал гэхүү?
Хэлэхгүй бол хаа сайгүй Монгол бүсгүйчүүдийг маань муулаад байх нь таалагдахгүй байна.

Зургийг: www.kuds.mn/gallery_nature.html эндээс авсан үнэнээ хүлээж байна.





Сэтгэгдэлүүд:
Нээрэээ туйлширал их л дээ. Нэг талаасаа нийгэмдээ дрохио болдог сайн талтай ч байж болхын
heterhii tuilshirahaa bolimoor um, bas zaluusiig ch gsn arhichin archaagui geeed l yaritsgaadag, alivaa um 2 taltai sain ni baihad saar ni ch bas gdgiig bodoltsoj uzmeer um ene zarim humuus
хөөрөөд л явчихлаа ш дэ..
яасан гоё охин бэ..
Өөрсдийгөө ухамсартай бөгөөд ухаантай аваад яваа олон л бүсгүйчүүдийг мэдэх болохоор өмөөрч бас гомдох сэтгэл төрдөг юм.
Эх бүр охидтойгоо / тулж ажилламаар / байгаа юм.
тэрний эсрэг хийсэн юм юу байнаа та нарт гэхээр таг дуугүй
Xamgiin suuld bas unenee xeljee, ter zurag deer xixi.
муулах зүйл олон ч гэсэн муугийн дотор сайн ч байгаа гэдгийг санах л хэрэгтэй байх,
одоо цагт ч шүүмжилдэггүй хүн алга болж, чадахаасааа чадахгүй хүртэл муулж , шүүмжлэх юм. Гэтэл зарим нэг нь өөрөө хогийн саванд хогоо хаячихаж чадахгүй л амтьтад байгаа ш дээ. Тийм байж үргэлж шүүмжилж муу хэлнэ.
чиний хэлдэгээр миний эргэн тойронд ч тийм хүмүүс байхгүй дэг. Нэг үхрийн эвэрнээс болж бусад нь доргисоор л...
сайн зүйлс хүний нүдэнд харагдахаа больсон цаг болоо юу даа
Гэхдээ би хэлнэ. ЭНэ асуудалын тукай ...гэсэн.ккк
harin orond baigaa ohid bvsgvichvvd mani gadaad zaluusatai ywaj baigaa n mer ser haragddag shvv gehdee bvgd bishee tedendee helhed gadaad hvntei sugaah tiim ch saihan zvil bish l bolwuu ihenh gadaad hvntei suusan emegteichvvd er hvnii jawhaa amidralaa awaad ywchih bolomjgvi tiim l hvmvvstei suusan baidag herwee tiim bodoltoi bvsgvichvvd baiwal minii zvgees bitgii tiim zvil hiigeerei gej helmeer bainaa
Daichad xariu bicheed yag dor ni bi meliigeed xevtej baixad nad deer alxaad garch, gomdloo
бүх хүн тань шиг боддог бол яахуу дээ.:...
тэр нөгөө Гоожуур эгдэг ам банзал балиар нөхөр бол бүүр ч ойлгох хэрэгтэй байх оо..
аль аль нь биесээ хүндэлж байх хэрэгтэй байнаа
Tehdee sain mgl erchguud olon bii shuu.Bi zondoog medne.
bvgdeeree bie bie ee umuurch hairlaj amidarya zaluusaa , muu yum muu zamnal hezeed ch shahagdaj sain vils sain energid shahagdaj yabna shvv dee,
chi tiim bish gedegiig ni yaj medej bgaa yum we
chamaig computeree golorch baixad chin tanai exner oor xunii boow xoxood .....
duu chin xicheel gej garaad oroitoj irex bolgondoo onoodoriinxoo zaluug uridniixaa zaluuchuudtai xaritsuulaj tsaraind ni xongon ineemseglel todrood...
naiz nariin chin xuwid chi l medexgui boloxoos ted chin bas l yanxanuud baigaa biz.
chi soxor yum uu eswel tegj mayaglaad bgaa yum uu.nudee neegeed niigemee xaraach malaa..
chi exner,duu,naiz naraa xaana yu xiij yawdagiig ni dandaa l meddeg yum uu.
genen teneg -iin ulger ee
Тэр 42-т сэтгэгдэл бичсэн хүнд.
Хүн байнга хараад дагаад байна гэж байхгүй. Зүгээр итгэлцэл, хоорондын хайр сэтгэл, үнэт зүйлс гэдэг зүйлээрээ баталгааждаг юм л даа.
Чи бол хардалтын хүнд шатанд орчихсон хүн байна. Эмчид үзүүлсэн нь дээр байх.
Ээж аав нь хүүхдээ яаж хүмүүжүүлснээс энд бичсэнийг ойлгох өнцөг нь харагдана л даа.
Эрэгтэйчүүд нь их ч биш эмэгтэйчүүд нь бага ч биш яг тэнцүү байдаг.
Гоё БЛОГ шүү. Хэ хэ.
yamar saihan bicheevee
zunduu ih bayarlalaa neeree l minii mo.n zunduun saihan busguichuud.g hedhen hunii hiisen bulai zuild hamruulj bolohgui sh dee
uuchilaarai 42.oo iim yum bodoj sanaj amidradag hund unench ehner saihan duu sain naiz nar bhgui bh n oilgomjtoi hun bolgon adilgui huleg bolgon joroogui gej medeh uu
Harin 42-t orson khun yajshuu neg PC asaaj sursan um boldoo. Gehdee khaa neg iim teneg buduuleg uls bdag l um.
Mongoloor duuren huuhedtei huuhnuud, suuh huuhen algaa gene. Minii durgui hureed Mongoloor duuren huuhdee hayasan etsguud, tedentei hariutslaga bas toostmoor yum gej heleel haychlaa. Ih durgui n hurch bgaa bololtoi baisan yadiin tee.
Uul n tal taldaa l uhamsartai baij negiigee oilgoj baih heregtei yum bolov uu daa.
Mash ih bayarlalaa chamd.
egel jiriin, gem zemgui uldsen heseg ni gomdono shuu dee.
egel jiriin, gem zemgui uldsen heseg ni gomdono shuu dee.
Дээхэн үед Залуучууд зочид буудлын тэнд ямар диско байлаадаа моод болж байсан.Тэнд хааяа орохоор тиймэрхүү болуу гэж санагдмаар хүүхнүүд сууж байдагсан.Дотроо тийм болуу гэж бодож явтал удаачгүй нэг өдөр тутмын сонин дээр яааг тэр баранд цугладаг тийм мэргэжлийн хүмүүсийн тухай бичсэн байж билээ...Санаа дагаад ч юмуу эсүүл би нэг их дискодохоо болисноос уу,тэр мэргэжлийн улсууд цөөрөөд байгаа юм болуу ч гэж хааяа бас боддышдээ...
tani ehner ch mash aztai busgui baidag bh da
Хэрэв үнэн бол бас гоё юм тээ. Монголын бас гайгүй сонин дээр миний бичлэг тавигдаж байна гэдэг чинь.
Success.
Success.
Uidaad arai l uilahaas naahan uur yum bolj bna shd...Tanih barag neg ch hun bhgui( barag gechihjee. Neg ch hun tanihgui unendee ) yaviya 2 huuhed tushaad, hel sain medehgui, gazar bur yuch medehgui er n uilsan ch yahav bolood bna sh d.
2 huuhed ch yahav toglood l Fred ajiltai bi amitan bolchihson ta nariin blog iig unshij l ihenh tsagaa unguruuj bnaoo.
Tulgaa hezee ireh ve, odoo duhuj bgaa biz dee.
Guriltai hooloo, banshtai tsaigaa sanaad l gants oroi Mgl doo ochood jaahan ba ba gej humuustei uulzah yumsan geed l suuj bna.
Gehdee yahav dee heseg bgaad ayandaa uchraa olood surna biz dee, tee.
Gehdee neg ch bolson MOngol hunii tsarai harval saihan l bna.
Huushuur geed deer neg n yarisan chin goy bna lee shuu.
Buuz ch bas goy tee...
Тэхдээ би тэрнээс өмнөх дугааруудыг шалгасан блог бичлэг гараагүй байх шиг байсан. Тэхээр анхных нь ахаа та шүү.
Тэрнээс хойш өдрийн сонин аягүү тогтож хардаг болоодийгаашт нээрээ... Гэрийнхэндээ үзүүлээл энийг хар, этр гээээл онгироол...
1000 хувь санал нэг байна.
Монголд олон эрчүүл ийм бодолтой байгаасай даа.
Баярлалаа чамд... Амжилт
Санаа найзаа чи Банжиг шуудангаар утсаа явуулчихвал би чамруу ярьчихнаа.
Дундговь-оос
Миний бичлэгт анхаарал тавьж байгаад гялайлаа.
Манай охидууд улам л ухаалаг болж байгаа.
Луза: Чиний бичлэг их аятайхан болсон байсан шүү.
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж, Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе
Чи их ухаалаг юм аа, харин чи надаас бүүр ухаалаг юм.
Баярлалаа, гялайлаа. Баярласанд баярлалаа, гялайсанд гялайлаа.
2 алаг хүүхдийн чинь эх
хорвоогийн жаргал зовлонг
хамтдаа хуваалцах гэж чамтай ханилсан хайрт ханьд чин МАРТЫН 8ны мэнд хүргьз.
ТиЭлЖи-ийн давруулна гэж хаана ярьлаа.
нэээх сайхан хайрын үгсэнд өлгийдүүлсэн сайхан бүсгүй байх байхааа
аагий: Үнэн шүү.
яг үнэн та зөв хэлжийнээ
Анжгай ах сайхан шниэлсэн үү...
за тэгээд март нтр бол надад бол илгасаа илгасаа явчдан бэсрэг баярууд юм даа... охид бүсгүйчүүдийг өмөөрөөд магтсанд баярлалаа...
энэ үнэхээр сайхан бчилэг...би эмэгтэй болоод биднийг өмөөрөөд байгаа болохоор ч тэр биш, ердөө л эр хүний ухаан, ноён нурууг харуулсан учраас...
Нэг зүйл асуух гээд хуучин бичлэгээ яаж дахин оруулахдаа сэтгэгдэлийг нь доор нь оруулах вэ...
ЭНэ тухай цаг байвал манайд оррд хэлээд өгөөч... гуйжийна...
Онна1: Гялайлаа. Та бүхний энэ сайхан урамтай үгс намайг улам сайхныг бичих урам өгдөг юм шүү.
Эмчид төрсөн өдрийн мөнд хүргэе. Чи ч азтай нөхөр байна шүү. Мартаар төрсөн өдөр гэчихнэ. Цэргийн баяраар эр хөөн гээд баяралчихна. Хэ хэ.
Энэ 7 хоногийн ажилд тань амжилт хүсье.
uhaalag unshmaar sedev hondsond talarhlaa gej
Eej chini, egch chini, chinii hairtai busgui chini ch ter MGL-n emegteichuud gedegt bagtaj bga shuudee gedgiig l erchuud maani sanaj baimaardaa...
Юмэ: Өө магтдаг, шүтдэг залуус зөндөө байгаа.
yduu mongol ertei suugaaal eh ornii toloo gesen uzeltei baihiig shaardah ni moralgui shdee. ymar manduhai hatan bish
bayn hujaa dagalaa geed uurlah hereggui.
ynhan boloh tuhaid bas l huchirheg etseg, huchirheg niigmees amidralaas l shaltgaalna.
yadarsan amidraltai hun hurdhan l heden tsaastai bolj hodoodondoo umh talh hiihiig bodnuu gehees, . . .
bi neeh emzegleed baidaggui ee. amidral saijirhaar ayandaa l alga bolno.
ene chin hunii husleeree hiigeed baigaa zuil bish, argagui erhend hiij bgaa zuil gej boddiin
emegtei hun gadaad er hun hairtai gej ug baidag bil uu heheheh
ene gehdee doromjlol med sonsogdjiivol Ohid uuchilna uu
Мардай: Найз байх сайхан
боловсролгүй бахдалгүй үүх түүхээ мэдэхгүй эрэгтэй эмэгтэй хүмүүс биеэ янз бүрээр үнэлж байгаа хэрэг, бардам зан шазуур байхгүй хүмүүст арга ч үгүй хэрэг. тиймээс энэ талаар өөрөө юм хэлбэл бусад дагна байх... үнэнийг хэлэхэд өөрийн минь дотроос хатгаж байдаг юм бүлтгэр хүүхдүүд маань өлсөж эхнэр үглэж байсан ч дургүйд хүчгүй гэхчээр хөдлөхгүй л янзтай байдаг... тиймгүй бол өшөө илүү хүн чанаргүй бас эх оронч үзэлгүйгээр бусдын үнэлэмжээр сайн сайхан амьдрах боломж таарах л юм...
Хурдан хэлээ сайжруууладд номоо ойлгоорой
Сэтгэгдэл үлдээх: