Өнөөдөр ахиад л нөгөө Дорноговьруу явах ажилтай болчихлоо. Энэ хүүхдийн өвчнөөс болоод сургууль эрт тарчих гээд байнаа. Тэгэхээр чинь нөгөө миний хамтран ажилладаг хүүхдүүд наддаа олдохоо больчихно гэсэн үг. Тиймээс бөөндөө байгаа дээр нь очиж цагийн байдалд үнэлгээ өгөх зайлшгүй шаардлага бий боллоо.
Тэгээд өглөө вокзал орж билетээ авчих санаатай "Ашиа" гэдэг автусанд суугаад явж байлаа. Хөгийн намхан автусных нь оройд толгой тулаад нэлээд эвгүйдүү гэлжийлттэй явж байлаа. Тэгсэн Хар Хорины буудал дээрээс нэг бүсгүй суулаа.
Эхлээд би нэг их анзаарсангүй. Тэгтэл орж ирээд автобусны хана налаад зогсох үед толгой тулаад гилжийлттэй зогссон миний нүдэнд түүний задгай энгэрээр цухуйх хөх нь харагдаж "Нүгэл" боллоо. Би чинь эхнэр, хүүхэдтэй хүн шүү дээ. Яанаа та минь ээ.
Тэгээд түүнийг нэлээд сайн ажиглалаа. Үсээ ардаа боосон, нүдээ хараар тээндсэнийг /энэ буруу биччихлээ дээ/ эс тооцвол айхтар будаж шунхадсан юм алга. Хөөрхөн нүдтэй, шулуун хамартай, цэвэрхэн уруултай царайны хувьд бол хэнд ч гологдхооргүй, бүүр царайлаг эмэгтэй байлаа.
Цагаан пүүз өмсөөд аяны үед зохимжтой завсарын ногоон өнгийн өмд өмсөөд дээгүүрээ десант маягийн өнгөтэй богино цамц өмссөн байна. Энэ цамцны энгэрийн хэдэн товч товчлогдоогүй байснаас л
би тэр эмэгтэйг тэгэж их анхаарч харсан шүү дээ. Цамцан дээгүүрээ бор өнгийн богино савхин хүрэм өмссөн нь түүнийг энгийн бас эрх чөлөөтэй харагдуулж байлаа.
Намайг өөрийг нь ингэж эрээ цээргүй харж байгааг тэр үл мэдэг анзаарах шиг надад санагдсан. Тэгэхдээ намайг "гэлэн гуай" гэх нь байтугай "гөлөөг" ч гэж тоохгүй л дээ. Би чинь хөдөө явах гээд хар банда толгойдоо боогоод элдэв хар, шар, цагаан үснүүд энд тэндээс нь өрвийлгөчихсөн, улбар шар өнгийн монгол хээтэй юүдэнтэй куртик өмсчихсөн, аялалын өмд, уулын гутал жийгээстэй, дээр нь хүзүүгээ гилжийлгээд тэнэг царайлаад зогсчихсон бас дээр нь нэг том хар цүнх үүрчихсэн байсан юм чинь яаж хүн тоож харахав дээ.
Тэгж байтал хүмүүс нэмэгдээд наашаа цаашаа болж байтал өнөөх бүсгүй маань миний бариулнаас барьсан гарны доогуур орж ирээд би мөрөн дээгүүр нь тэвэрчихсэн ч юм шиг байрлалд /их ичмээр үг юм байна/
орчихлоо. Удалгүй нэг хүн суудлаас босоход нь гилжийж зогсохоор гээд суучихсан чинь өнөөх маань /аймаар дотноссон хэ хэ/ хажууд ирээд зогсчихлоо. Одоо бол харин би түүний сүлжмэл тэлээ, хааяа хааяа гарч ирэх уран, магадгүй маш зөөлөн байх боловуу гэж бодогдох бэлхүүсийг харж байлаа.
Нэг бүдүүн буурал өвгөн хүн хүнийг царайчлан харж байгааг олж хараад түүнд суудлаа тавьж өгөөд ахиад л босоо, гилжгий байрлалдаа орлоо. Энэ удаад бүсгүй яг миний энгэрт наалдаад зогсож таарлаа. Би тэвэрч байгаа юм шиг зарим хүнд харагдаж байсан байх. Харин дотроо бол тэвэрмээр л байлаа. Тэгэхдээ би чинь гэр бүлтэй хүн. Болохгүй ээ.
Ингэж явсаар байтал вокзал дээр ч ирлээ. Тэр буугаад нэлээд яарсан байдалтай гүйгээд явчихлаа. Би түүнийг ирж, явж байгаа олон хүмүүсийн дундуур далд ортол нь аль болох алдахгүйг хичээн харсаар л байлаа. Гэвч тэр эргэж ч харалгүй яваад өглөө. Ямар эргэж харах ч ёстой бишдээ. Хэ хэ
Билетээ авч гарч ирээд бас ч гэж хүн тосчихоод буцаад явж байж магадгүй хэмээн нилээд харж зогслоо байдаггүй.
Би зүгээр л түүнийг хармаар санагдсан. Автусанд харсан, хажууд нь зогссон, холоос үнэртсэн. Энэ бүхэн нүгэл биш байх гэж бодож байна. Ер нь эрүүл эр хүн сайхан эмэгтэйд нүд унагах, түүнтэй уулзах хүсэл төрөх нь хэвийн үзэгдэл биздээ.
Нэг бодлын түүнийг олж харсан нүдэндээ баярлах ч шиг, нөгөө бодлын дэмий юм харуулсан гэж уур ч хүрэх шиг.
Залуучуудаа та нарт ийм тохиолдол тохиолдож байсан уу? Бүсгүйчүүдээ найз залуу, нөхөр чинь энэ мэт байдал гаргавал та юу гэж ойлгох вэ? Манай эхнэр тэр бүсгүйгээс дутахгүй сайхан бүсгүй байдаг юм шүү.

Сайхны өмнө харц буруугүй.





Сэтгэгдэлүүд:
Би ямагт эрчүүдийнхээ талд шүү. Зүгээр л харсийшд. Өөр яасын. Хэ хэ
Ёоооо та нэээрэээ хахаха
Харин сайхан ус түрхсэн залууг бол сайн анзаарна шүү.
Минйи хувьд давхраагүй нүдтэй, бордуу арьстай, дунд зэргйин нуруутай дундаж жинтэй эр л нүэнд илүү тусдагийн. хэ хэ.
уучлаарай ойрд блогт чинь ингж дээгүүр ороогүйг...чи дандаа унтсан хойно оруулдаг....
аан тийм сайн яваад ирээрэй хө...
Агаа сайн яваад сайхан бичлэг болоод зурагтай ирээрэй.
энэ хүүхэн гэсэн чинь бафль бид хоёр харчуул ярьцан явжаахынмаа...за яады тэ...хэхэ
Дайн гэнэ үү Даани гэнэ үү? улсаас ирсэн болинчий байгаа юм. Хөөрхийг бас газар үзүүлнэ гэдэг давхар ажилтай.
Хөөе гэр орон цэвэрлээд, тоос шороог нь арччихаж байгаарай.
За за тоголсийн. Чамд буруу байхгүйээ. Хамаагүй хараад баяс л даа. Сэтгэлийн цэнгэл эдэл. Эмэгтэй хүн ч гэсэн сайхан хүүхэн хараад араас нь дагуулж хардийшд. Харин авгайтайгаа явж байж тэгж нүд унагаж намба алдаж болохгүй шүү.
Эр хүний доторхи эмээл хазаартай морь , байгаль ээжийн бүтээсэн инстинкт минкт гээл солиутай бодлоор займруулдын ш д
Баапал минь ямар гоомо юм ярина вэ айн /хэ хэ хэ
anjgai min
ehnertei hun gehed baga nasnii ohid busguiichuudtei orootsoldoj l ybaa yum shig haragdaj bainashuu
durtai bsan ch bolih heregtei shu
эхнэртэйгээ явж байхдаа харвал ёстой уур хүрж үхнээ...
харах л хэрэгтэй, чөлөөтэй шдэ, сайхан бүсгүй байж дэ..
Би бол хаанаас нь ч харсан цэвэрхэн залууг хамаа намаагүй харж л орхидог.
харин анзаарахгүй өнгөрнө гэдэг бол ншгэл байх шүү хэхэхэхэ
сайн яваад ирээрэй
Яадым бэ, би лав эргээд л, хараад л явдаг шүү дээ. Ямар сэтгэл зүрхээ өгчих биш дээ, харж явахад яадаг юм. Би лав бүсгүйдээ өнөөдөр атусанд тэдэн хүүхэнд тэгж дурлаад гээд л яриад явдаг шүү дээ.
Хэхэхэ, нээрэн Анжгай эхнэрийгээ араар нь тавих санаа төрөөд л, төрөөөөөөөөөөд л байсан байна шүү дээ.
Байя байя.
Ta neeree mundag medremjtei bichsen bn shd.
za sn yavaad ireerei
Aa tiim tegeed ter xuuxniixee gux delen, buselxii teed dooshlood yu xarsnaa nuugaad l...medjii shoo
нас тогтсон авгай хүүхэдтэй хүн бол илүү дутуу зүйл рүү битгий шохоорх ханьдаа үр хүүхэддээ хайртай бол тэд нартаа үнэнч яваарай амьдрал гэдэг чинь богино хугацаанд их зүйлийг мэдрүүлнэ амьдралдаа үнэнч эсэхийг чинь...хань үр хүүхэд тань тэр энгэрээ задгайлсан хүүхнээс 100%сак шүү...чиний хань чинь хорвоогтйн хамгийн сайхан эмэгтэй чи өөрийнхөө нүдээр маш сайн хараарай за юу
harin anjgaigiin deer ooriigoo durselsen tiim maygiin zaluug bol bi sonirhoj harah l um bn
TANK UUU
Zarim humuus buruu oilgood baih shig baina. Bi zugeer l harsiim shuu. He he
bi ch bas hardag l daa...
chichirdeg l gazar.
bi bol yaj iij bgaad l yadaj messenger id-g ni avnaa.
goyo huntei yum yariad suuhad goyo shdaa.
zazagnana gedeg chini er hund uhen uhter ni bdag geed bgaan
Илүү байлаа ч эрчүүд ийм л томоогүй байдаг л байхгүй юу даа...Нууцхан л харж сураарай л гэж захимаар байна...Хэхэхэ ...
гүй одоо сайхны өмнө харц буруугүй ч гэдэг. ер нь сайхан бүхнийг харж баясаж явах юу нь буруу гэж. би ч сайхан бүсгүй харах дуртай.
99755913
Getel manai anjgai mash sain harsan baina shd, buuur nudend tosoologdchikhloooo
har gej nud zayasiin bgazdee hehehe
bi ch gsn er em yalgaagui saihan huuhen, zalyy hajyygaar zurwul ergej harahgui bj chaddagguimdag,, hajyyd tgd zogsood bwl hariishd yag l tani shig hehehehe
хэхэ
Мок: Орж ирсэнд гялайлаа.
Өөрийгөө арай доош нь хийжий шүү гэсэн хиа хиа
Мок он жав гэдгээ яаж мэдэж байгаа юм.
tsarailag geheesee ilyy, yamar neg jyjiglelt mayaggyi zaluug harah durtai. tiim zaluu ene hyyhen namaig haraad bna gej bodohgyi, zygeer l hoorhon ineene. gehdee taniltsii gej bas helehgyi, hartsaaraa l oilgoltsono. teryyhen heseg hugatsaand dulaahan taatai medremj toryylne.
bur haragdchila ter har baanda tolgoido uyatsan sahaltaiga yavjisan daa. ahhahahah
Зочин: Яг л тэгээд явж байсан. Хэн бэ?
iimerhuu yum boloo shiv
Оогий: Яасан их л томоогүй санагдаж байна уу? Хэ хэ
Мармелад: Хэ хэ. Манай эхнэр ч бас хааяа тэгж л байдаг юмөө.
МЭжик: Аль хэдийн онигоо болгож бичээд Сүхбаатрын талбайн урд хадчихсан байлээшд. ХА ха. Сүртэй ч юм бэ дээ.
Бөмбөө: Нээрэээ ингэж яваад заяаны ханиа олчих тохиолдол байдаг байхаа.
Huurhun hugjiltei bichleg bna. Saihnii umnu harts buruugui gedeg unen shuu.
Чимгээ ч бас ОК. Сайн явж хүрсэн бол сайн байна. Би үлдээсэн хаягаар чинь холбогдноо.
90 60 90 ym uu
chamd saihan haragdaj bgaa ni ym uu
standartnii huuheniig bi haraad taashaal avdag uu yr ni?
danke
made my morning
danke
made my morning
danke
made my morning
ЭмЭн: Хүн өөр шигээ л сэтгэдэг дээ.
Чамайг дугжирч байхад би бас бичдийшд. ХЭ хэ.
лоло: Би маш олон хүнтэй харьцаж байсныг бичлэгээс хайгаад уншаарай. Нийгмийн бүх л давхаргынхантай харьцаж байлаа даа.
hrin tegeel bi bichsen bgaaa bizdee saariin hajuugaar sain bs bnaa gej yutai ch gesen neg goy oguullge bicheerei chi chadnaa hvleej by okey?
Лили: Юу тэр вэ?
Заза тэр ч яахав.
Сайхан бүсгүйг харсан нүд буруугүй ээ залуу минь
Саатан байж хармаар санагдаад байдаг ч үе бий
Сайхан бүхнийг харсанаар сэтгэл хувираад байдаг бол л
Сайн хүний шинж биш ээ.. Үүнийг харин бодууштай...
Хөөрхөн бүсгүйг харсанаар хүн өөрөө буруугүй
Хөнгөмсөг гэсэн тодотголыг өөртөө зүйх ёсгүй
Хөнгөн шингэн алхалах сайхан бүсгүйг хараад
Хөрст орчлонгийн гоо сайхныг бахдсан чиний буруу биш.. анд минь...
ЭмЭн: Тэгж байгаад бичнээ л гэчихсэн байгаа.
Сэтгэгдэл үлдээх: