Зиа эрхт төрийн баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан та бүхэндээ өмнө бичиж байсан сумын наадмын тухайх бичлэгээ хүргэж байна. Сайхан наадаарай.
2008-07-15 11:51:06
Энэ жил анх удаагаа албан ёсоор амарч үзлээ. Өмнө нь ажил амралт хосолж явсаар байтал нэг мэдэхэд амралтын улирал дууссан байдаг байлаа. Тэгээд эхнэрээ дагуулаад айхтар вирусээс зугтаалган хөдөө "цөлсөн" хоёр хүүхэд дээрээ очлоо. Манай хадмынх Өмнөговь аймгийн Булган сумын бүүр хөдөө байдаг малчин айл байгаа юм. Сайн хүргэн болж хадмындаа амарлаа. Хөдөөгийн айлын нэг өдрийн ажлын тухай дэлгэрэнгүй бичнээ. Энэ удаад Булган сумын наадам үзсэн тухайгаа бичиж байна.
Сумын наадмын талаар манай эрдэмтэн зохиолчид их л олон сайхан зохиол бичсэн байдаг. Би бол зүгээр л хүүрнэн өгүүлнэ шүү дээ. Хэ хэ
Хадам аав нэг хязаалан үрээ уясныг нь хөтөлж аваад нэг том дээл, цагаан ултай гутлаар гангараад, жанжин малгай хазгайдуухан тавьчихлаа. Зүгээр ч үгүй бас хадаг уясан хусуур, сойз бүсэнд хавчуулаастай эвгүй хэвхгэр нөхөр гараад өглөө дөө. Хөнгөрүүлж, дэлийг нь зассан явъя халаг хэмээн дүүхэлзсэн морьтой яваа боловч уяж байгаа морийг ширүүн явуулж болохгүй тул алхуулсаар сумын төвд очлоо.
Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ гангарчихсан, машаан моцийнкол хөлхөлдөөд, сумын хойд талд барьсан наадмын гурван асар өнгө алаглан Булган суманд наадам болох гэж байгааг илтгэж байлаа.
Эхний өдөр 64 бөхийнхөө нэг, хоёрын давааг барилдуулчихсан тул наадам тун ч эрт дууслаа. Хязаалан, соёолонгоос бусад бүх насны морьдоо ч эхний өдөр уралдуулчихлаа.
Харин орой нь сургуулийнхаа зааланд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна гэхээр нь очиж үзлээ. Би дотроо аль нэг багт нь орж тоглоод "хөдөөнийхнийг" будаа болгох болтой юм бодож байлаа. Гэтэл тэр сумын сургуулийн захирал Цэвэлмаа өөрөө гар бөмбөгөөр сайн тоглодог бөгөөд сургуулийнхаа хүүхдүүдийг энэ спортоор тууштай хичээллэхэд нь ихээхэн дэмжиж ажилладаг юм байна. Үнэхээр ч сайн тоглож байна. Улсын аврагын өсвөр насанд сумаасаа баг бүрдүүлээд 4-р байр эзлэсэн гэхээр ямар л муу баг байхав дээ. Урам сэргээсэн сайхан тоглолтуудыг үзүүлж байна. Бүгд Mizuno брэндээр жигдирсэн байгаа нь ч гоё харагдаж байлаа.
Мөн тоглолт үзээд гарч ирэхэд хажууд нь байрлах соёлын төвд нь нийтийн бүжиг болж байгаагаар орж сонирохлоо. Ямар ч олон төрлийн "заалны" бүжиг байдаг юм. Тэрийгээ ч ямар сайн мэдэцгээдэг юм мундаг ансамбельтай бүжиглэцгээж байна. Жаахан халамцсан нөхдүүд нь түргэнхэн тэмптэй дээр нь диско маягын бүжиг хатирч байгаа нь сонирхолтой харагдаж байлаа. Нөгөө тоон дотор үсэг цогиж явна гэгчээр нэг гадаадын жуулчин авгай тэр дунд орчуулагчтайгаа орчихсон ёстой нэг эрх чөлөөтэй тууж байлээ дээ. Хашир бол хэзээ ч Монголын энгийн, хээгүй, жаахан бүрэг ичимхийдүү нэг бол хэт онгироо ард түмнийг мартахгүй байхаа. Ингээд эхний өдөр дууслаа.
Сүүлийн өдөр бөхийн үзүүр түрүү болон хязаалан, соёолон морьдын уралдаан боллоо. Харин ч нутгийн залуу түрүүлж сумынхаа ард иргэдийг баярлууллаа. Сайхан биетэй сайн ч барилддаг залуу билээ. Нөгөө Монголчуудын жалганы үзэл ч тэнд ёстой нэг тодоос тод харагдаж байна билээ дээ. Нутгийх нь бөх л түрүүлэхгүй бол наадам нь сонирхолгүй, утгагүй болох мэт харагдаж байлаа.
За тэгээд бас манай эхнэрийн нэг дүү өсвөрийн бөхөд барилдсан юм. Тэр маань өсвөр насандаа түрүүлснээр манайхан наадамд одтой сайхан наадлаа. Хязаалан бол байхгүй ээ. Уяа нь дутуудсан юм шиг билээ. Нэлээд хойгуур тэгэхдээ сайхан онгойсон бололтой дажгүй хурдтай орж ирж байсан.
За тэгэээд л морь цоллох, шагнах, бөхийн үзүүр түрүүний шагнал гээд баахан шагнал цуварч өгсөн дөө. Хивс голдуу л шагнал өгдөг юм билээ. Дээр нь бас том шаазан хуланд нөгөө алдартай хар нүдэн гэдгээ хийж барьдаг юм байна. /Тэр нь 100 грамм цагаан архи, 250 орчим грамм Монгол архи 1 литрийн хуландаа хийгээд дээрээс нь айргаар дүүргэн хольсон ундаа шүү дээ./
Ингээд л наадам дуусаа. Одоо хийморьтой сайхан наадсан хүмүүс нь жаахан баярлаж найр шахуу юм болно доо.
Нэг их том биш гурван асар дороо бараг л сумын бүх иргэд, гадаадын жуулчидтайгаа багтаад орчихдог юм байна. Бөхчүүдэд зориулаад нэг эрээн майхан, бөхийн комиссынхонд зориулаад нэг эрээн асар ингээд л болоо. Дээр дурдсан майхан асарт багтаагүй зарим нь морио хөтлөн бөөндөө сууцгаах нь харагдахаас гадна олон хүмүүс машаан дотроосоо баярлачихаж байгаа харагдсан. Би чинь төв асарт нь залраастай суулаа шүү дээ. Хэ хэ. Булган сумын нутагт өнөөх сайхан өвөрмөц тогтоцтой Баян Заг гэдэг газар оршдог тул жуулчид маш их ирж сонирхож байлаа. /Баян Заг-ийн тухай дараа бичнээ./
Мэдээж баяр л болж байгаа хойно жижиг жижиг наймааны машаанууд зөндөө байлаа. Хуушуур, мароожин хоёр л хамгийн гүйлгээтэй бараа байвуу даа. Хүүхдүүд их л аз жаргалтайгаар мөхөөлдөс долоон аав, ээжийгээ даган алхаж байгаа нь сайхан харагдаж байсан шүү.
Наадмын талбай буюу бөх барилдаж байгаа газраас морьны бариа хүртэл 500 метр газар. Яг сайхан бөх барилдаж байтал л "морь гараад ирлээ" гээд хэн нэг нь хашгирвал дарга цэрэг, бөх, засуулгүй бүгд пар гээд алхах нь алхаад, унаатай нь унаагаараа очоод морио үзчихнэ. Тэгээд л буцаж ирээд наадам үргэлжлэх нь сонирхолтой.
За даа сумын наадам нэг иймэрхүү л өнгө төрхтэй болдог юм байна даа. Сайхан наадсан шүү.

1937 оны наадмыг зурсан зураг гэнэ шүү.





Сэтгэгдэлүүд:
Говьд элс гэж хадны мангаа байдаг тул аппаратаа авч яваагүй болно.
Улсын наадам лайтай боллоо шүү.
Харин уяачдын наадамыг очиж сонирохсон доо.
Тэгэхдээ өөр олон зурагтай нийтлэл оруулах болноо.
сайхан наадам байндааа
тэр бүжгэнд нь орж бүжиглэх юмсан, хөдөөнийхөн сайн бүжиглэдэг биз дээ
ene udaa zurag yagaad tavisangui ve horhoi hurgeed orhichih yumaa ta
хөдөөгийн наадам үзэгчиддээ их ойр сайхан наадам байдаг юм
malchid ni ch hurtel gadnaa mashin teregtei, sansariin antenn zoochihson, tv uzeed l, gerel tsahilgaantai unen tasarchihsan ail zondoo bgaa.
bi sayahn tob aimgiin neg sumaar dairch yabsiin, tegsen chini neg ail ger helberiin tomoo baishin barichihsan haluun us sauntai, estoi tansag amidarch bna lee.
fermer mayagiin
yabya bugdeeree
"Хорвоо өдийд инээж байгаа
Хацрынх нь хонхорхойд харин наадам болж байгаа" гэж Г.Мөнхцэцэг хөөрхөн хэлж билээ :р
би бас эндээ сайхан наадсаан...
Сумын наадам ямар хөөрхөн болдог юм бэ, тэр морь ирэхээр дарга цэрэг, засуул бөхгүй бүгд очоод үзчихдэг нь үнэхээр их таалагдалаа.
Хэзээ мэнд мэдчихэв дээ. Хэ хэ.
Тэгэхдээ яс юман дээрээ бол нэгийн даваанд хүүхдэд унаж онигоо болох шинжтэй болохоор нь барилдаагүй. ХА ха.
Сайхан наадаад ирэв үү.
Би ч энүүгээр архи дарс энэ тэртэйгээ ноцолдоод сайхан наадлаа. Цол л нэмж амжсангүй
Цэнгэлийн манлай баяр наадам
Үндэсний их баяр наадмын 88 жилийн
Ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж
Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж
Монгол түмэнтэйгээ хамт
Дэлхийг донсолгож , дэнж хотойтол
сайхан наадаарай
Дүүгийнхээ өмнөөс айрагаа тааваар ууж, ав иж амраг хайрт, анд найзтайгаа эвийг эрхэмлэн, энхийг билэгдэн сайхан наадаарай.
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буюны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!
БИд ч бас энд байдаг Монголчууд залуучууд н сагс тоглоод бид beer уугаад л наадмийн хуушуур идээд л хуухдуудээ уралдуулаад үгүй яахав тэгээд л хирэндээ л баярлачлаа.
Бүгдээрэй сайхан наадаарай
email neegeed, internet zar xeden secund xaraad mongo olj boljiino,
They pay me to read e-mail,
visit web sites and much more.
It's free to join and easy to sign up! CLICK THIS
LINK TO VISIT: http://ads-earn.com/pages/index.php?refid=xedentsaas
Монголчууд гэхдээ их ирсээн.
Сагсан бөмбөгийг ч харин сайн тоглож байна лээ дээ залуучууд охидууд.
Гэхдээ дараа дараагийн жилүүдээс улам сайжраад явчих байх гэж л бодоод байгаа ш дээ.
Тэр Амэрик т бас бус орнуудад л Наадамыг сүртэй том тэмдэглэдэг гээд л сонсогдоод байгаам даа. Өчигдөр Амэрик т байгаа Монголчууд маань Наадмаа хийсэн биз.
Энд тэнд том том арга хэмжээ зохиогдоод л байгаа сурагтай.
Наадам ч үнэхээр сайхан баяр шүү.
За за сайхан наадаарай найз аа.
Гилийн хатан: Элс надад аюулгүй ч камерт асар хорлонтой. Дурангийн завсраар нэг ширхэг элс ороход л хангалттай байдаг.
Гялайлаа.
Сэтгэгдэл үлдээх: