Саяхан Хятадад ажиллаж амьдардаг нэг найзтайгаа мээсэнжэрдлээ. Тэгтэл найз маань Хятадын ССТВ-10 сувгаар үзсэн нэгэн архелогийн нээлтийн талаар надад ярьж өгөөд "Өнөөдөр ч Монголд тэр тусмаа Улаанбаатарт байнга МӨНГӨН УС олдож байна... Чи энийг БЛОГ дээрээ нэг аятайхан байдлаар бичээч" хэмээн хүслээ. Надад итгэл хүлээлгэсэн ангийн анддаа баярлалаа. Би үүнийг хэрхэн хүмүүст аятайхнаар хүргэх аргаа олж ядан дотроо "бичвэрлэн" нэлээд хэд хонолоо. Тэгээд өнөөдөр зориг шулуудан доорхи бичлэгээ үйлдлээ.
Цаг хугацаанаас үл хамааран "СЭРЭМЖТЭЙ" байхыг хүсч байна.
Шингэн төмөр /Та бүүр гоё нэр олж өгөөрэй/
Кидан гүрний их сэргэн мандалтын үе
Нэгэнт өв залгамжлан суух болсон хааны сэнтийгээс эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовон ширтэх их Елюийн сэтгэлд элдэв бодол хөврөх бөгөөд түүний хамгийн их санаа зовоох асуудал нь урд зүгт хил залган орших суурин иргэдтэй хэрхэн эв эеийг сахин амьдрах талаарх бодол нь байлаа.
Иргэд, ардаа дайн тулаанаас ангид тайван амгалан амьдруулахын тухайд оюун чилээж суугаа түүний хувьд хамгийн зөв сонголт нь гүрэн хоорондын найрамдлыг бататгах "ураг барилдан гүнж илгээх" хэмээх ганц гарц л хамгийн зөв бодол мэт санагдан "даахийг нь үнэрлэн өсөгсөн охин үр минь..." хэмээх гашуун бодол зүрх зүсэн, аньсага чийгтүүлэн зовооно.
Хөсөг тэрэг, бараа бологч, инж бэлэг болон ижий ааваа уйлуулан элгэн түмнийхээ амгалангийн төлөөд харьд одсон охиных нь сураг хацар дагах нулимастай, хардлага төрүүлэх сэжигтэй, дайн тулааны дуудлагатай, давхар хөтлөх оньсогтой ирлээ.
Сүн улсын угсаа залгамжлах ханхүүд хатан болгон илгээсэн хайртай гүнж нь гэнэт учир битүүлгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлэн тэнгэрийн таалалд очсоныг сонссон даруйд хөсөг хөлөглөн мордсон хаантныг Сүн улсын ихэс дээдэс их л энэлсэн хуурамч царайтай, цаанаа ямар нэгэн зүйлийг ихэд нууцлан хямагдах мэт санагдахуйцаар угтлаа.
Охиныг нь өөрийн уламжлалын дагуу дээдсийн ёсоор онголж байгаа хэмээн мэхэлзэх олон өмнөд иргэдийн заасан замаар арц хүжийн үнэр суунаглан ариун дагшин орныг санагдуулах боловч нэг л хүйтэн зэвэргэн агаар сэтгэлийг нь мөстүүлэх мэт цоргих их танхимд ороод өөрийн мэдэлгүй "Ээ хөх тэнгэр минь" хэмээн уулга алдлаа.
Эцсийн удаа зөөлөн магнайг нь үнэрлэж, бүлээн гараараа хүрэхийг хүссэн охиных нь цогцосыг битүү алтаар бүрэн зөвхөн дотор нь хүн байгаа даа гэх төдий тэмдэг үлдээснийг хараад өмнө нь өчүүхэн төдийд цүхалзаж байсан "сэжиг" нь өнөө "өс" болон зангирах шиг боллоо. Нутгийн зүг хөлгийн жолоо эс татан довтолгов.
Хятадын Сүн улсын хааны өргөө
- Эцэг минь юунд миний үзэсгэлэнт хатанг өөрийн бусаар тэнгэрт илгээв
- Хацар гоо эмсийг хэдэн ч удаа олж болно. Харин эзэнт гүрэн нэг л олддог юм хүү минь. танай хатныг эв нэгдлийг бодсон бус их гүрнийг тагнах атгаг бодол өвөрлөн чамаар дамжуулан биднийг мэдэх гэсэн Елюийн нууц бодлого хэмээн үзсэн тул энэ бүхнийг би өөрийн хүслээр хийлгэсэн юм. Эр хүн шиг байж эзэнт гүрнийхээ талд зогс... хэмээн чанга бөгөөд эзэрхэг дуугаар өгүүлэх эцгийнхээ их сүрэнд дарагдан элдэв бодлоо хөөн тэмцэлдэх залуухан хунтайж хэдэн өдрийн өмнө энэхүү өргөөнд болсон нууц уулзалтын талаар төсөөлж ч чадахгүй сууна.
"Кидан гүрэн хэт хүчирхэгжиж байна. Өнөөгийн өдөртөө бид тэднийг довтлон орвоос өөрийн хүчин мөхөс байгаа тул тэдний өехийг гижигдэн өөрсдөөр нь довтлуулах мэргэн аргыг олох нь чухал байна" гэсэн их хааны зарлигт хариу болгон хэлэх мэргэн санаа олохоор дор бүрнээ шуухитнан суугаа сайдуудын дундаас хэн нэг нь газар сөхрөн "Их хаантны таалалд өчүүхэн боолын сэдсэн санаа үл нийцвээс амийг минь хэлтрүүлэх буйзай" хэмээн бувтнаад "Саяхан Елюий хоёр орны эв нэгдлийг тогтноон бэхжүүлэхийг зорьж өөрийн эрх гүнжээ манай Тэнгэрийн хүүд хатан болгон ирүүлсэн билээ. Энэхүү гүнжийг элдэв сэжиг төрүүлэхгүй ч эцэст нэгийг бодуулахаар тэнгэрийн оронд хүрэгвээс цөс ихт нүүдэлчдийн омог лав биднийг онилох нь гарцаагүй бөлгөө. Энэ цагт эв эвдсэн хэмээн ял тулган эргэн тойрны бусад улсын хүчийг хавсран өөрийн нутагт эгүүлэн довтловоос магад бага хүчээр ихийг номхотгох мэргэн арга болов уу? хэмээн мөхөс бий сэтэглээ" хэмээн айлдахад магад мэргэн санаааг олсондоо бахдан баярлах "тэнгэрийн хүү"
- Хэрхэн сэжиг эс төрүүлэх ч сэтгэлд мөс хуруулах арга байна хэмээн лавлалаа
Гэтэл ордны их оточ "мэс үл хүргэн магад үхэлд илгээх "шингэн төмөр"-ийг хүртээх мэргэн аргыг манай оточ нар нээсэн билээ. Гэвч тэнгэрт одогч нь өглөөн наран дахин ургахын төдийд мөс мэт хөхрөн, магад хэн ч үзсэн эмээхүйц болдог гэм буй" хэмээн бөхөлзөн айлтгалаа.
Их сэнтийдээ хөдлөн суун сахлаа илэх "тэнгэрийн хүү"
- Мэргэн санааг үл ойшоох нь эцэст эмгэнэл болох аюултай тул нутгийн их хүндэтгэл үзүүллээ хэмээн гүнжийг алтаар хучиж түмэн олон бүү хэл төрсөн эцэг нь ч хараад мэдэхгүй болгоё. Түүнийг үеийн үед хэн ч үл мэдэх ёстой тул гурван давхар бунханд онголон оршоосугай хэмээн зарилагдлаа.
2008 он ӨвөрМонголын их талд
Археологчидын олон жилийн нөр их зүтгэлийн үр дүнд Хятадын бүү хэл дэлхийн түүхэнд томоохон үнэт олзвор болох бунханы малталтын ажил өндөрлөж бунхан хэнийх болох түүнд агуулагдах нууцыг илрүүлэх шинжилгээний ажил эхэллээ.
Гадна талаараа зузаан модоор чагтлан бунхалсан дотроо хоёр ч давхар алтан хүрээ бүхий энэхүү олдвор нь яавч эгэл хүмүүний өлгий бус гэдгийг хэн ч харсан мэдэхээр байлаа. Ази тивд төдийлөн тохиолддоггүй шинжлэх ухааны хэлээр бол Муми маягтай болгон алтаар хучин онголсон нь ч бас л нэг тайлагдашгүй нууцын эхлэл болж шинжлэн судлах багийнхны сэтгэлийг улам ихээр татна.
Түүхийн үнэт дурсгалын олдмол төрхийг алдагдуулахгүйн тулд доторхи бүтцийг нягтлан судлах ЭХО аппаратны бичлэг тэднийг зайлшгүй алтан бүрхүүлийг задлаж үзэхээс өөр аргагүй байдалд хүрэглээ.
Хэвлий тушаа харагдах жижиг бөөрөнхий биетүүд нь шүр сувд мэт үнэт чулуу болов уу? хэмээхэд хэт жижиг бөгөөд маш зөв хэлбэртэй байгаа нь тэднийг ийнхүү түүхийн дурсгалыг задлан үзэхэд хүргэсэн байна. Задлан шинжилсэн багийн тайлан тэднийг хамгийн их гацаанд оруулж түүхийн "мухардалд"
орууллаа.
1000 гаруй жилийн өмнөх бунханаас "Мөнгөн ус" цэвэр байдлаараа олдоод алтан ялтас дээр эгээ л өчигдөр оруулан тавьсан мэт бөнжигнөлдөх нь үнэхээр байж боломгүй мэт санагдах бөлгөө.
1000 жилийн тэртээд
Хайртай гүнжээ харамсалтайгаар тэр тусмаа харийн гүрэнд тэнгэрт хальсанд уурссан Елюий Сүн улстай дайн зарлаж тэдний нэлээд мужийг өөрийн эзэмшил болгожээ.
Харин Сүн улстай хамтран дайнд оролцох байсан овог аймгуудын дунд нэгэнт "Киданы гүнж"-ийн тухайх домог өртөөлөн хүрсэн байсан тул хүчин үл хавсарснаас СҮН улсын "мэргэн" бодлого талаар болжээ.
2008 он Монгол улсын нийслэл Улаанбаатар хот
Бараг л өдөр болгон шахам энд тэндээс, ил далдаар их, бага хэмжээний Мөнгөн ус олдлоо, гар аргаар алт олборлогчид мөнгөн усыг гар дээгүүрээ гулгуулан тоглож байна, мөнгөн усны хордлого ихэслээ гэсэн гарчигтай мэдээ хаа сайгүй тархаж нэг хэсэг сүрхий шуугиулсан. Яг тэр үеэр нь улам л их мөнгөн ус дуу дуугаа аван хэдэн кг-аараа ч энд тэндээс олдож, устгагдаж байх болсон.
Нэг үгээр бол Монголчуудад мөнгөн ус зүгээр л ингээд хаана ч байж л байдаг эд шүү дээ гэсэн "хэнэггүйчлэл"-ийг бий болгох гэсэн улиглал байсан мэт санагдана.
Тухайн үед та "яанаа мөнгөн ус олдож гэнээ" хэмээн уулга алддаг байсан бол одоо "аан тэгээ юу" хэмээн үл тоомсорлодог болчихсон байгаа байх. Олон ч "чухал" зүйлсийг бид ийнхүү улиг болгон "өвөртөө" оруулсаар байна бусуу. Энийг "хэн, хэзээнээс хийсэн" юм бэ? Бодмоор юм.
"Тангууд улс мөхөөгүйг өглөө болгон сануулж бай" Чингис хаан

Энэхүү бичлэгт гарсан олдвор нь үнэхээр олдсон бөгөөд дотроос нь мөнгөн ус гарсан нь ч үнэн болохыг CCTV-10 сувгаар үзүүлсэн болно. Хэрэв та хятад хэлтэй бол доорхи хоёр бичлэгийг үзсэнээр илүү сайн ойлгох болно.
1-r heseg: http://space.tv.cctv.com/act/video.jsp?videoId=VIDE1209189282235440
2-r heseg: http://space.tv.cctv.com/act/video.jsp?videoId=VIDE1209292821246369
Елюий-Кидан гүрний хүчирхэгжилтийн үед хаан ширээг өв залгамжлан сахих болсон овгийн нэр
Жич: Энэ бичлэгийг ашигласан тохиолдолд www.anjigai.com хаягийг заавал дурдаарай.





Сэтгэгдэлүүд:
мартсанаас мал мэнд үү хөгшөөн?
Сайн нийтлэл байнаа...олон хүн уншаасай
Чухал сэдэв шүү.
Минний минь аймаар юм хаа сайгүй байхад бид нэг их айхгүй яваад байна даа.
утаа мэт замхарсуу - алдар суу
чонь мэт амьдарахсан, гэвч
хонь мэт дугай л
BNi kharin erkh medel baga bolokhoor yag odoonoos ekhlen mash olon khumuust unshuulkhaa amlaj bna baga ch gesen yum khiimeer bna. Zob shuu naiz aa.
Za huu eniig chin daalgavar yosoor humuust hurgenee. Bi ch ugaasaa naizuud duu nar tanij medeh humuustee chinii blogiig ugdug l duu, goy sh d tee, bloguud unshih chin.Mungun usnii tuhaid bol harin buur zambaraagaa aldaad bnaa. Deeduul n suudlaa olohgui bol dooduul n guidlee olohgui bil uu neg tiimerhuu ug bdg sh d, (yu bilee esregeeree bil uu neg l zuv sonsogdohgui bh chin)manaihan neg l huluu olj uguhgui neg l hetsuu bna daa huu.
Ривэр болон бусад бүх цаашаа олон хүмүүст уншуулж байгаа найз нартаа баярлалаа.
Ноёнтоон Итгэх хэрэггүй ээ. Зүгээр л уншаад, ойлгочиход л болно.
Hyataduut ganz Mgl.g ch bish delhii dahiniig hool undar horduulj bn. Amitadiig hurtelnohoinii hoolnoos yu ilersen gelee?//end ni turiihen bish mungu olii gsn ashgaa huusun company-n ezed bga gej bodoj bn.
China yum gereglehed hetsuu boljee tegsen herne l tom product bolon gadaadiin nertri buteegdehuuniidiig ted uursduu tend l uipdverlej bn. Jishee ni Australian company.n ner bhad bugs abch heregledeg ch ter dor jijgeer made in china ch geh shig. Zia medkuim da. Gehdee en bol tom asuudal shuu
/хэхэ их л санаа нь зовдог хүн шиг ярьлаа, өөрөөсөө өөр юманд санаа тавьж чадкуумдаа,чадлаараа түгээнээ./
Хятадын зуун эхлэж байгаа нь үнэн. Тэгэхдээ бүх зүйл нь хулхи хортой бус. Хоргүйг нь олоод, шалгаад оруулвал аюулгүй. Энэ хил гайл, мэргэжлийн хяналтынхандаа тэр ямаанд өгөх мөнгөөрөө дориухан тоног төхөөрөмж аваад өгчихмөөр юм даа.
Уг нь Бузрыг оруулахгүй, Буяныг гаргахгүй л байх ёстой газар биздээ.
Хүн хэлэхээс нааш санадаггүй, уг нь бүгд л сургуульд химийн хичээл дээр энэ бодисын аюултайг сонссон л байгаа, гэвч бас бүгд мартчихсан, санаж байгаа нь ч үл тооомсорлодог биз. Тэгээд ч эргэн тойронд эргэлдэж ижил дасал болчихоор нь эмээх айх нь больчихдог байх даа.Зөвхөн энэ биеийг хордуулаад зогсохгүй үр удамд хүртэл нөлөөлдөг гэдэг энэ хорт бодисын талаар төр засаг, хяналтын байгууллагууд хатуу анхаарах хэрэгтэй баймаар. Гэтэл энд ч тэнд ч , айлын гэрт бүр нялх хүүхдийнхээ дэргэд ч алт угаасан гээд л бараг ус шиг хэрэглэсэн дуулдах юм.
Энэ сургамжтай бичлэгийг олон хүнд хүргэх юмсан,
Хэрэв та Хятад хэл мэддэг бол миний нэмсэн Линкээр орж уг нэвтрүүлгийг үзнэ биз дээ. Гялайлаа.
юм бодогдохоор бичсэн байна
Аяко-Гялайлаа.
Хятадууд нээрээ юм юм сэтгэх юм аа.
Даанч нүүдэлчдийг бүрмөсөн номхотгож чадахгүй байсаар байгаад өдийг хүргэжээ.
Ганаа чамтай яаж холбоо барих юм бэ?
neeree odoo ene tor zasag ahnaaraldaa avmaar yumaa gehdee nirgesnii daraa hashgirsanaas uursduu l dor burnee hicheevees zohiltoi boljaagaan baina daa er n tee...
Negen zuil, bid Mongoliin tulgar turiin 800 jiliin oi gej temdeglesen. Tulgar gedeg bol tulguur, anhdagch gesen utgiig davhar aguulna gej bodoj bna, bidnii tulgar tur harin Hunnu-n ued bii bolson gej yarij bichij baimaar bna gej bodoh yumaa.
Бид бол Монголын эзэд
Бидний газар шороон дээр
Хятад шаахайны мөр байх ёсгүй тийм биз дээ??????????
bidend iim bichleg hiij oilguulsan anjgaidaa bayarlalaa tsaashaa olon hund damjuulah bolnoo
negdetsgeeie zaluusaa
ex orniixoo tulluu gesen xentei ch xamaagui niilj yu ch xamaagui xiimeer sanagdaxiin bi MONGOL XUN bidend ev negdel l xeregtei baina
Эв нэгдэл нь ухаалгаар эх орноо энэ хямралтай үеийг давж гарахад чиглэх хэрэгтэй байна.
Бичлэгийн хувьд хүмүүст ойлгоход хялбар, шинэлэг хэлбэрийн болжээ. Маш дажгүй бичлэг байна. Баярлалаа.
gantsaaraa xashgiraad namaig xen ch tooxgui
arvuulaa xashgirval xumuus anxaarch exlene
mayanga nayangaaraa xashgirval olnii demjlegiig avna daa gej bodood bna sh dee duu ni
Бутд: Хэ хэ. Цаадах чинь өчигдөр бас яриад мань наадхаар чинь жаахан юм хийе гээд байсан. Би эхлээд засгийн газараа байгуулаа гэсэн. ХА ха.
Эс Эс Го го: Зөв л бодож байгаа юм байнаа.
Bi ch odoo tedniig durak geed ch yahuu dee, zugeer l zarimdaa buhimdaad baidag bolj dee, stress uu? gui l baimaariin er n bol gesnees suuld 2 jiliin umnu ochihod uul n hugjil devshil ih saihan haragdaj baisaan, teheer ted bas l jaahan ch gesen yum hiigeed baigaamuu?
Daraa daraagiin udaa mergejiliin humuus ni iluu oilgomjtoi todorhoi humuust yag nariin shiriiniig ni oilogdhoor bichuul sain bnaa...ene tend tenj yavaad BIOCHEMIKER ch biluu 1 tiim blog harsiin ih dajgui bichdegiin bn lee ter nohor enuugeer yum bichuul gaigui bichih bh shuu. muu bichijee gej helj bgaan bish shuu zugeer l iluu nariin bichuul humuust hereg boloh bh geed l. Khongoriin hordologo gedeg chin l mongon us shuu dee!!!!!!!!!
Дака: Байнга морилж байгаарай.
bolomgui gevel yah ve zugeer
Anjigai dor byrne uursdiiguu hamgaalah bish bie bienee, uls orno, tyyhee hamgaalah heregtee ! uuchlaarai orj irengyytee surgaad unsand hehe. mongol chuud main sereesee bygd computertai hartsaj, Blog unshij yzeese te
Хэлэх амархан энэ кэргийн бодитой зүйл хийх хэцүү. Эндсэтгэгдэл бичсэн хэн ч гэсэн би хашиграхаас өөр юу хийлээ гэж нэг ч болсон тунгаан бодож байгаарай.
Гялайлаа Тэнгэрийн буу
So Bi ene talaar neleed delgeruulj xailaalda. tegeed olson maani ta bugded xangalttai ixiig xelex bolovuu gej bodloo.
Youtube.com deer [探索·发现]何凤来栖(下 url-aar xaigaarai !
bayarlalaa.
Ёстой юм бодуулахаар бичсэн байна. Яах ёстой вэ ямар арга хэмжээ авах ёстой вэ??????????????????????????
2009.05.18 • 11:38 (IP: 133.1.46.30)
Сайн байцгаана уу?
Монголчуудаа,
Нутаг нэгт, цуст нэгт ард түмэн минь ээ
Төөрөлдсөн хүү Сүрэнхор би хүний нутагт нуугдаж, зүдэрч яваа ч та бүхнийхээ амрыг эрж, энэ захидлыг тэрлэж байна.
“Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхор” гэхээр бүгд шахуу мэдэж байгаа байх. Зарим нь намаО.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ.
йг шууд л луйварчин, хулгайчаар минь дуудаж байгааг ч төсөөлж байна. Миний талаар өчнөөн л бичиж, муу муухайгаар минь ханатал дуудсан болохоор нэр минь хүн бүрт муугаар танил болоо биз дээ.
Гэхдээ мөн чанарыг минь хэн ч мэдэхгүй, таниагүй байгаа. Үнэндээ бол би өөрийгөө тийм ч хүнээ байчихсан, дүүрчихсэн амьтан гэж боддоггүй. Надад ичих нүүр, сэмрэх сэтгэл байдаг юм.
Би эх орноосоо зугтан гарсан тэр өдрөөс хойш өнгөрүүлсөн амьдралаа бодон хичнээн их шаналж, эргэцүүлснийг хэн ч мэдэхгүй. Би буруутай. Би улсын мөнгөнд хуруугаа дүрж, муу хүмүүсийн хөөргөн үгэнд сагаж явсан буруутай. Би буруу хэргийнхээ зэмийг хүртэх ѐстой, түүнээс яагаад ч зайлж чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч, үйлийнхээ үрийг эдлэн шимширч суугаа цөхөрсөн эр хүн. Үйлдсэн хэргээ бусдад тохох, зайлсхийх гэсэндээ биш ард түмнээ сэрэмжлүүлэх, анхааруулах ѐстой юм байна гэдгээ ухамсарласны үндсэн дээр би энэ захиаг зүрхэлж бичлээ.
Магадгүй энэ захиа та бүхэнд хүрч, сэрэмжлүүлж чадвал үйлдсэн нүгэл минь бага ч болтугай нимгэрч, үйлийн үр минь хөнгөрөх болвуу гэж бяцхан найдах юм.
Ингээд хэлэх гээд байгаа зүйлдээ оръѐ. 1997 онд МАХН-ын дэргэдэх МАСЗХ-нд орсноор миний тамтай амьдрал эхлэсэн юм. Тэр жил бидний хэсэг сэхээтэн залуус нэгдэн энэ байгууллагыг байгуулж анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажилласан. Бид амихандаа улс төрийн карьер хийж, хожим төрийн өндөр албанд томилогдож, очих нууцхан хүсэл тээн цуглаж байсныг одоо нуух хэрэг байхгүй. Тэр цагт биднийг намын боссууд Н.Энхбаяр, Л.Энэбиш, А.Цанжид нар ч дэмжих нэрээр баахан хөөргөж, доргиодог байлаа. Бидний хүслийг тэнгэр бурхан сонссон аятай МАХН үнэмлэхүй ялалт авч манай холбооныхон бүгд шахуу албан тушаалд очсон. Би ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болж, Н.Оюундарь Байгаль орчны яамны газрын дарга, Г.Шийлэгдамба аялал жуулчлалын газрын дарга, Я.Содбаатар ҮХ-ны дэд сайд, Б.Эрдэнэбат БХ-ын дэд сайд гэх зэргээр томилогдон огцом өндөр авсан даа, бид. Д.Бадраа агсан маань Санхүүгийн Зохицуулах хорооны дарга болсныг бүгд санаж байгаа.
Бидний араас хожим олон залуучууд МАСЗХ-гоор дэмжүүлэн албан тушаалд орсон. Нэг ѐсондоо холбоо маань албан тушаал руу үсрэх банз болон хувирсан юм. Бусдын талаар ярих сонирхол алга. Өөрийгөө л голлоѐ доо.
Үйлдвэр Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга болсноор өмнө маань маш их боломж нээгдэв. Бас маш их дарамт үүсэв. Ажлын талаар би яриагүй юм шүү. Залуу хүн бол ажилд нухлуулахаа юманд тооцохгүй ш дээ. Гол дарамт нь “албан тушаалын хаялга” гэж юмыг МАХН-ын удирдлагуудад, намайг төрийн нарийн бичгийн дарга болгосон хүмүүст байнга үзүүлж, ач санаж явах учиртай боллоо.
Намын дарга, Ерөнхий сайд болсон Н.Энхбаярын зүгээс намайг төрийн нарийн бичгийн даргаар томилоход бол шууд мөнгө төгрөг нэхээгүй, шаардаагүй юм. “Боловсролтой, хэлтэй залуустаа итгэл хүлээлгэж байгаа юм шүү. Хичээж ажиллааарай” л гэж байсан. Харин Сү.Батболд, талийгаач “Монроимпекс”-ийн У.Уламбаяр, Д.Тэрбишдагва, У.Барсболд нар бол түүнд нилээдгүй мөнгө хаяж байж сайд болсон гэдэг яриа нам дотор явдаг байсан. Тэд бол угаасаа мөнгөтэй, намайг бодвол албан тушаалаараа мөнгө олоод сурчихсан хүмүүс байсан болохоор тоодоггүй байсан шиг байгаа юм. Харин өөрийн гэх дорвитой бизнесгүй миний мэт хүмүүст энэ нь нэг төрлийн дарамт, дөнгө болон хувирсан.
2
Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан бүх л хүмүүст ийм шаардлага тавигддаг байсан. “Ерөнхий сайд ийм тийм арга хэмжээг төдөн төгрөгөөр чамайг санхүүжүүл” гэлээ гээд нарийн бичгийн дарга, туслахууд нь хэлчихээд утсаа таслачихна. Тэгээд тэр мөнгийг нь олох гэж махтайгаа хатдаг байсан. Албаа аваад хоѐр сар хэртэй болсны дараачаас л ил дад янз бүрийн байдлаар мөнгө нэхэж эхэлсэн дээ. Ийм нөхцөлд арга буюу л авлига авах арга сүвэгчилж эхлэдэг юм билээ. Ингэж яваад л би хальтирчихсан юм. Намайг мөрийтэй тоглоомонд донтсондоо яамны хөрөнгөнөөс хулгайлсан гэх маягийн сурталчилгаа их явсан. Одоо хүн бүр итгэчихсэн биз дээ.
Үнэн хэрэгтээ бол албан тушаалынхаа төлөө өгөх татварт л би маш их мөнгө төлсөн. Тэр үед У.Хүрэлсүхийн Н.Энхбаяртай муудалцсаны цаад шалтгаан нь ч энэ байсан. Өнгөн дээрээ Ерөнхий сайдын эхнэр О.Цолмонтой таараагүй энэ тэр гэж ярьдаг ч цаагуураа бол Н.Энхбаярт “татвар” төлөх сонирхолгүй байсан юм. Энэ талаар надтай ч санал солилцож байсан.
Н.Энхбаярын цуглуулсан хөрөнгө бол тэр чигээрээ л ийм төрлийн татаас, бэлэг, хаялга, өргөл, хувь зэргээс бүрдсэн гэж хэлэхэд болно. Нөгөө нэг орлого нь хууль, шүүхийн хаалга татсан хүмүүсийн хэрэг. Шорон явах нь тодорхой болсон хүмүүсийг хэргээс чөлөөлөх нэрээр асар их мөнгө хийсэн дээ. Шударга бус байдал чинь нэг л өдөр бий болдоггүй. Алгуур идэж, уусгадаг юм байна даа гэж одоо л би ойлгож сууна.
Тун ойрхноос харж байсан хүний хувьд хэлэхэд Н.Энхбаяр бол цадах, ханахыг мэдэхгүй хүн. Тэгсэн хирнээ гар нь тэнийнэ гэж байхгүй. Болж л өгвөл өөрөөсөө мөнгө гаргахгүй шийдчих гэсэн, аргалчих гэсэн, бусдаар төлүүлчих гэсэн нэг тийм хандлагатай, их хачин гэр бүл санагддаг юм. Сү.Батболд, Д.Тэрбишдагва ах нарыг юм л бол шаналгаж байхыг би мэддэг юм. Харин У.Барсболд бол нэхүүлэлгүй, өөрөө сайн дураараа байж байгаад л мөнгө аваачиж өгч долигонодог байсан.
Н.Энхбаяр хэрэг нь дууссан гэж үзвэл жигтэйхэн ойр дотно байж, үй зайгүй явсан хүмүүсээ шууд л жийдэг. Ц.Түмэнгэрэлийн хэргийн дараа түүнийг танихаа болиод, юун хүн билээ? Гэж асуух маягтай болсныг бүгд санаж байгаа байх. Энэ л зангаас нь манай намынхан ихэд айж, жийрхдэг байсан.
Яахав, энэ бол өнгөрсөн түүх. Одоо би ард түмэндээ дараах зүйлийг анхааруулъя, сэрэмжлүүлье гэж бодоод зориглон бичиж байна. Би хүний газар, нуугдаж, айж эмээж амьдардаг гэлээ ч мэдээллийн технологийн ачаар эх оронтойгоо байнгын холбоотой байж үргэлж мэдээ, сурагтай байдаг.
2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин лүү яаран ниссэн, энэ нь хадам эхийнхээ биеийн байдалд санаа зовсноос болсон гэсэн утгатай мэдээлэл гарч нилээдгүй шуугиулаад авсныг бүгд санаж байгаа байх гэж найдаж байна. Үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэдгийг би хэлэх гэсэн юм.
Тэр өдрүүдэд Швейцарийн банкнуудын холбоо арилжааны банкнуудынхаа эхний улирлын тайланд үндэслэн олон улсад мөрдөгддөг журмын дагуу тэрбум доллараас дээш хадгаламж эзэмшдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлахаар бэлтгэсэн байсан байна. Тэд 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гаригт нийтэд зарлахаар төлөвлөж байсан юм байна.
Уг жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж эзэмшигч О.Цолмон, Монгол гэж дурдагдсан нь манай Ерөнхийлөгчийн гэр бүл юм. Н.Энхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан уг жагсаалтаас эхнэрийнхээ нэрийг 6 сар болтол зарлахгүй байгаа ч гэж хүсэлт гаргасны дагуу Швейцарийн банкнуудын холбоо О.Цолмонгийн нэрийг зарлахаа түр азнаад байгаа юм байна.
Харин ирэх 6 сарын дундуур зарлагдаж дараа нь Forbes сэтгүүл дээр тусгайлсан нийтлэл бичигднэ. Зарлахгүй бол Швейцарийн банкнуудын холбоо хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас яалт ч үгүй зарлах ажээ. Тэд үйлчлүүлэгчиддээ болох гэж байгаа үйл явдлын талаар тогтмол мэдээлэл өгдөг. Тэр хүрээнд О.Цолмонд мэдэгдсэн байна. Сонгууль дөхсөн үед энэ нь ямар осолтой мэдээлэл болохыг О.Цолмон ойлгож байсан ч банкинд нөлөөлж чадсангүй.
3
Иймд Н.Энхбаяр ямар ч байсан сонгууль өнгөртөл зарлуулахгүй байх хэрэгтэй гэж үзээд улсын Ерөнхийлөгчийн нэр барин, өөрийн биеэр очиж нөлөөлөхөөр Бээжин лүү яаран ниссэн нь тэр юм.
Тэрээр Бээжин дэхь Swiss Credit банкны салбарт очин хүсэлтээ гаргаснаар ямар ч байсан эхний удаад зарлуулахгүй байж чадсан байна. Ингээд хадам эх өвдсөн тухай үлгэр үүсэж, анхаарал сарниулах үүднээс утга учиргүй шуугиан гаргасан бололтой юм.
О.Цолмонгийн Швейцарийн Swiss Credit банкин дахь хадгаламжийн дансны дугаар SCB 45378MG80009L12. Дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар (3 их наяд төгрөг буюу монгол улсын жилийн төсөв) гэдэг нь удахгүй зарлагдана. Тэр үед намайг худлаа хэлээгүй гэдгийг та бүхэн мэдэх болно. Энэ мөнгө бол миний дээр хэлсэнчлэн албан тушаал олгосныхоо шан харамж, авлигаас олсон, гэмт хэргээс чөлөөлснийхөө төлбөрт авсан, 2000 оноос хойш хураасан бүхий л хөрөнгө нь юм.
Монгол улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эхнэр ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргах ѐстой. Гэтэл АТГ-ын вэб хуудаснаас О.Цолмонгийн мэдүүлгийг хайгаад олсонгүй. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргалгүй, хууль зөрчөөд суугаагийн цаад учир нь энэ хадгаламжтай л холбоотой. Хэрвээ худлаа мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээх учраас Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээр далайлган АТГ-ыг нам дарж байдаг бололтой юм.
Интернетэд тавигдсан мэдээллүүдийг харж байхад өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц 300 сая доллар хүрэхгүй байна. Харин Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. “Улсаасаа баян Ерөнхийлөгч” гэж бичигдээд байгаагийн учир энэ юм шүү.
Би Б.Болдсайхан эмчийн бичсэн “5 сарын 24″ өгүүллийг уншаад уйлсан. Бүр цурхиртал уйлсан. Н.Энхбаяр гэж хүний сувдаг сэтгэлийн золиосонд олон хүн өртсөний нэг би юм шүү. Ц.Түмэнгэрэл, Д.Бадраа, Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл гээд олон залуучууд энэ хүний балгаар өнөөдөр цааз авах нь авж, бусдад алагдах нь алагдаж, шоронд суух нь сууж, бууж өгөх нь өгсөн.
Би 5 сарын 24 -нд Элбэгээ ялбал нутагтаа очно. Заавал очно. Би өөрийн биеэр хуулийн байгууллагад очин бүх үнэнийг ярина. Тэр цагт миний ард түмэнд намайг ууч сэтгэлээр тосох, өрөвч нүдээр харах орон зай үлдсэн байх болвуу гэж найдахдаа, шударга ѐсны төлөөх үйлст өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэхдээ үүнийг бичлээ.
Ухаант ард түмэн минь өршөөн соѐрх! Уучил хүүгээ, эр нэг алддаг юм, эрэг нэг нурдаг юм.
Монгол орноо үргэлж хайрлаж, сэтгэлдээн тээж явдаг өөдгүй муу Д.Сүрэнхор.
2009 оны 5 дугаар сарын 15
Ард олноон гэгээрүүлж
Айнгиль хэлтэнүүдийг бэлтгэх
Аугаа их 296-р Тогтоол гүйцэтгэгч
Аймаг бүрээс ирсэн
Алимаа,Дулмаа,Маа маануудтай
Айгүй их мааслаж байгаа
Анжгай Та мэнь Сайн уу
Ардчилал ялаав
Аятай сайхан ааштайгаар орж ирээ гарав.
mgl hun bur geheer n orood unshchihlaa
Бүх Банжигчид минь сайн сууж байв уу? Миний умгарыг эргэж тойрч байсан та бүхэндээ гялайлаа.
Нээрээ энэ бичлэг маань өнөөдрийн Зууны мэдээ сонин дээр гарчихсан байгаа шүү.
Сэтгэгдэл үлдээх: