Эээрэгтэй, ээмэгтэй хүмүүсийн хооронд өөрсдөө ч тэр бүр сайн мэдээд байдаггүй олон ялгаа байдаг гэдгийг хэн хүнгүй мэдэх байхаа. Энэхүү ялгаануудын зарим нь бөөөр эрт галавын үед хүмүүс сүргээрээ амьдарч байх тэр цагт бий болоод одоо инстинкт болчихсон байна. Зарим нь болохоор зүгээр л хүйсийн ялгаатай бие бялдар, сэтгэхүйгээс болдог ажээ.
Жишээлбэл: Эрэгтэй хүн гэртээ орохоосоо нэлээд өмнө түлхүүрээ бэлддэг бол эмэгтэйчүүд яг хаалган дээрээ очиж байгаад цүнхээ ухдаг юм байна. Энэ бол сэтгэлгээний л юм байдаг байх.
Харин ямар нэг аюул тохиолдоход эрчүүд хэрхэн хамгаалахаа боддог бол эмэгтэйчүүд хэнээс тусламж авахаа хардаг байна. Энэ бол нөгөө хүй нэгдлийн үетэй холбоотой байх.
Ааа баахан шинжлэх ухаанч зүйлс бичиж чилээсэн бол уучлаарай. Би огт өөр юм бичих гэж эхлэсэн юм.
Манайх хүү, охин хоёртой айл л даа. Хүүгээ ч багаас нь хамт байсан. Охиноо ч мөн л өвөр түрүйндээ хийж өсгөж байна. /Энэ нээрээ Монголчуудын нэг онцлог шүү/ Гээд анзаараад байсан чинь эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүд үнэхээр өөр байнаа.
Манай хүү ер нь нилээд том болтлоо нэг их нарийн ширийн юм асууж лавлаагүй, нэг их хүний гайхаш төрүүлэхээр үйлдлүүд хийдэггүй байсан шиг санагдаад байгаа юм. Гэтэл охин маааш олон сонин зүйлсийг ижий, аав, ахдаа үзүүлж өгч байнаа харин ч нэг. Ер нь эмэгтэй хүүхдүүд харьцангуй амьдрах чадвар сайтай /0-5 насны нярайн эндэгдэлд хөвгүүд голлодог/ байдаг гэсэн судалгаа байдаг. Энүүнтэй ч холбоотой юмуу даа ер нь. ааш нь дийлдэхгүй юм. Хэ хэ
Хүүгийн тоглоомнууд бол Осама Бин Ладены агуулах шиг л байсан. Бөөн л буу шийдэм, гар бөмбөг, хутга, гав, илд бамбай, баатар робот, машаан тэрэг г.м. Харин охин бол өөр жижиг сажиг зүйлс дагалдсан хэдэн сэгсгэр хүүхэлдэйтэй. Ер нь ч тэгээд юуг ч тоглоом болгож чаддаг хүн дээ.
Айл болгонд байдаг чихмэл тоглоомоор тоглохыг нь анзаарсын. Хүү бол өнөөхөөр чинь муна, бамбай хийх юмуу мишок болгон "дээрэлхэж" байсан шиг санагдана. Харин охин бол тэрнийгээ унтуулаад, уйлуулаад, хөтлөөд, хучаад хачин хөөрхөн тоглоно. За энэ ч яахав.
Тэгсэн манай охин сүүлийн үед надаар тоглодог боллоо. Цэцэрлэгтээ сурсан юмаа л над дээр "туршаад" байх шиг байгаа юм.
Алчуураа авчираад л газар тависнаа миний хоёр гарыг дээр нь тавьчихана. Тэгснээ боох гээд ч байгаа юм уу? /бид хоёр заримдаа ондоо хэлээр ярьдаг юм/ Минийхээр бол гавлах гээд байдаг. Тэгсэн чинь харин гараа яаж арчихыг заах гээд байсан байгаа юм. Тэгснээ л "Угаа" гээд л миний хоёр гарыг нийлүүлж үрнэ. Тэр нь жаахан эвгүй байгаа бололтой өөрөө төрөл бүрийн гар угаах аргыг үзүүлээд /цэцэрлэгийн багш нар маш сайн заадаг юм билээ/ дараа нь нүүрээ угаана. Би яг л тэрийг нь дагаад хийнэ. Тэгж байхдаа цаадах чинь маш үнэмшилтэй шшшшд гэж карант онгойлгох мэт хөдөлгөөн хийнэ. Усаа авав бололтой гараа тоссоноо бас л шшшшд гээд хаачихна.
Гар нүүр угаалт дуусаад л "ачуур" гэнэ. Би хий газраас хий алчуур аваад сарвайнгуут "байлаа" гэж аваад л арчиж өгнө. Тэгснээ миний нүүрийг арчиж байгаа нь энэ гээд ёстой самардаж өгнө. хэ хэ. Тэгээд шүдээ угаана бас л хий хоосон сойз дээр нь хий хоосон оо түрхэж өгөх ажил нь надад оногдоно. хашир амаараа жаахан оролдож байснаа бас л намайг "Чи угаа" гэнэ. Би худлаа шүдээ угаах мэт болмогц "үгүй" гээд нэг юм сарвайна. Би шууд л оо, сойз байгаагаар харийшд. Тэгээд л ном журмын дагуу гүйцэтгэнэ. АХиад л алчуур. хэ хэ.
Хамгийн хэцүү, хамгийн дуусдаггүй надад төвөгтэй ажил нь үс угаах. Намайг хаана ч ямар ч байрлалд байсан угааж эхэлнэ. "Нүдээ ань, шабуун, шаван, ачуур" гээд л угаагаал байна угаагаал байна. Хэзээ ядарнав тэр хүртлээ л угаах юм. Охидууд бүгд ингэж тоглодог уу? Манай охин 2 ой хагастай л хүүхэд шүү дээ. Уг нь охинтойгоо тоглох хөөрхөн л байдаг юм. Энэ сүүлийн тоглоом нь бол нээрээ намайг ядрааж байнаа. Хэ хэ
За за бүх охид л ингэж тоглодог юм бол яахав дээ.

Охиндоо уртхан үстэй күүкэл аваад өгчүүл тэрнийхээ үсийг угаах болуу?





Сэтгэгдэлүүд:
yamar huurhiimbee bur tataagaad hayalaaaaa,,,,
er n bol bugd l tiim bhaa,,, ghdee bi tegej usuuguil gediin hehehe
dandaa erchuudtei hamt bsn hun chin aimar mashin ntreer toglodog bsiin bna leeshd hahaha
tanai ohin yamar huurhiimbee bur hair hurgechleee hehe
хэ хэ хэ
"Imagination is more important than knowledge. Knowledge is limited. Imagination encircles the world."
— Albert Einstein
Танай охины зургийг хараад өөрийн гэсэн хуулбартай болмоор санагдаад байх болсон ш дээ. үүнийг умшаад бүүр их хүсэх болов оо гэж......
гэснээс.. урт үстэй Барби онцгүй ээ.. Аз-д аймаар том тэгэээд ширхэг тугаар нь хийсэн үстэй хүүхэл байна лээ. тэр яаг үс самнахад тохиромжтой...
жаахан байхад нээрээ би хүүхэлдэйндээ хувцас хийгээд, манай дүү миний хүүхэлдэйтэй барилдаад гар хөлийг нь салгаад, аав тэрийг нь байн байн резинээр холбож өгдөг байж билээ. ах дүүг балиашиглаж барилдуулдаг байсан болохоор би ганцаараа дийлэгдээд яаж ч чаддаггүй байсымоо
bodood baisan bi dandaa hamriig ni uhaj oriluuldag yum shig baigaa yumaa. Hoorhii aav ohin hoyor dandaa hamraa uhdag sh dee. ter neg hamar uhagchaar. negiig ni bi uhaj, ohin ni aaviihaa nusiig tseverledeg yum shig baigaa yumaa.
Манай охин улсын энгийн цэцэрлэгт л явдагийн.
нээрээ хүүхэлдэй бол байгаашд. Ахиж авч өгсөн ч миний арзгар толгойгоор л тоглох байх. Хусуулчихаар ээжид нь таалагдахаа байчих байлгүй дээ . ХЭ хэ.
Манай охин тоглоомоор тоглох дургүй хүнээр тоглодог юм. Гэхдээ эрэгтэй хүнээр л дээ.
Ха ха тэр аав ах хоёр нь. Хөөрхий ах нь ядраад чи тоглоомоороо тоглоочээ, битгий амьд хүнээр тоглоод бай гэцэн байжээдийн. Их сонин.
Үсний ухайд бол одоохондоо гайгүй байна. Манай хүнд гар бүх сэгсгэр барбиныхаа үсийг хайчлаад хаяцан. Бас сэм сэмхэн бохь наасан гээд өөрийнхөө үсийг хүртэл хайчлаад хаяцан байдаг. Нэг удаа ахынхаа үсийг унтаж байхад нь хайчлах гэж байгаад баригдаад аавдаа зодуулсан.
Удахгүй ээж нь өмсөх хувцасгүй болно яанаа. Надаа бол юу байхгүй, гараад ороод ирэх хооронд аль олигтойг нь олж өмсөж тоглоод энэ тэнд нь юм нааж завааруулаад сэмээрхэн тавьцан байдаг ёсой аймаар ш э. Нээх хүүхэн болох гээд яараастай айн.
2 нас хүртэлээ урт үстэй байсан юм
тэгээд үсээ авхуулаад ургатал нь үсээ өдөр болгон угаасан даа
эрэгтэй хүүхэд шт
Охидууд харин күүкэл мүүкэл гээд
Би бол эрүүний яс бариад ч хамаагүй дидаандаад явчдаг хүүхэд байсийшд.
Ер нь ялгаагүйм байна дөө.
Ohiduud harin tiim baidag geseen. Odoo udahgui emch bolood l uzej ogoh bailgui . hehe.
Аав нь хохь чинь шүү, юмаа дээш нь тавиарай, юмыг чинь ухаад эхэлсээн, би дахин дахин авч өгч чадахгүй ээ, гээд орилдог байсан гээд боддоо.
Дараа нь яах гэж хүүхэд хүрэх газар үнэтэй цайтай юмаа тавьсан юм, чиний буруу ш тэ гээд бас өмөөрнөө...
Одоо л арай гайгүй болж байгаа. Тэгж байгаад охидууд нүүрээ будах өвчин тусдаг юм шүү...
Одоохондоо гайгүй юу...?
охид хөөрхөөн, харин банди нар л аймаар даа, эвдэнэ, буулгана, нураана, харин муу охин маань араас нь өрөөд, янзлаад, цэвэрлээд л гүйгээд байдаг юм.
Ohiduud toglohiin hubd yostoi shaal oor yum bilee, bi neg ailiin ohin manaid ireed togloj baihiig ni haraad barag uhaan aldaad unasii sh dee. Neg chihmel togloom baisiim, manai tom huu bol budaa bolgoj baisan doo ter muu hoorhiig. Getel nogoo zochilj irsen ohin maani hebtuuleed untuulj amruulaad tsai uulgaad yo yo yo jubtangaa halamjilchihdag baina shoo he he he. Ter ni uneheer sonin yum bilee. Humuus neeree ohiniig l eej aabaa ih halamjilna gedeg yum, minii bodloor harin ch esreg yum bish uu. Humuusiig haraad baihad er ni ohinii huuhediig l harj ih yadardag biz dee emee oboo nar. Hobguud etseg ehee er ni neg ih zulgaadaggui yum shigee. Bi lab huugiinhee huuhdiig harj baigaa eejtei ih hoborhon taarsan yum baina, manai mongold bol. Beruud ni tsaashaagaa aab eej ruugee l huuhedee abaad yabchihdag biz dee, esbel ene dan gantshan nadad taaraldaj baisan tohioldol yum uu. Za za buu med. Yutai ch gesen ohiduudiig bol etseg ehchuud bur iheer hamgaalah yostoi gej boddog yum baina, gehdee bi geterhii ih heteruulj bodood baidag baij magadgui ee.
teren deer er em humuusiin yalgaag mash saihan gargaad ogchihson baigaa.
hahahha
hunii ohin ur gej iim l baigaa yum
neeree ter deerh booronhii shar chin tantai yaasan adilhan um be, ih dogi bolj
Миний охин бол дандаа л бөмбөг, машин, дугуй этрээр тоглодог байсын...хүүхэлдэй авч өгөхөөр хувцасыг нь тайлаад хөл гарыг нь салгачихна. Харин үс угаах бол яг тэгнэ шүү...хэхэхэ
Угаасаа 8 анги хүтэл охидын хөгжил илүү байжыгаад түүнээс хойш эрчүүд нь гүйцдэг гэдэг биз дээ...
Манай охин ганцаараа болохоороо бид нарыг эргүүлдээд салдаггүй байсн найз энэ тэр нь байвал тоглоод таг...
Харин чиний эсрэгээр би бол хөвгөөд нээрээ өөр юм аа гэдгийг мэдрээд байж байна. ккк
Аймаар сахилгагүй хөдөлгөөнтэй ... Байнгын юм буулгаж байж санаа нь амардаг. Манай охин тэгэхэд их зөөлөн чимээгүй байсан юм.
Кукль зүгээр ш тээ. Манай охин бүр жоохон байхдаа тоглох дургүй байсан нилээн том болоод кукльнээс салахаа байсан.
Bas kuuklee uzej uzej bgaad l genet yag ter-gee duuriag-d l end tend garaad guichihne.
Ohindoo urt ustei kuukeldei l avch ugsun ni deer bhaa daa. Tegvel neg chuluutei bolj magad hehe. UU tiin bas neg yum neheed asuug-d ehelchihvel zogsono gej bhgui dee te, yag l ter-g helj uguh-s naash nonstop talk`n hehe.
Muuhai amitad shuu :-)
minii ohin ene jil surguulid oruulii gesen chin eejee ohin n setgeliin beltgelgui bainaa, daraa jil yag 6 nasaa hureheer oruul n beltgeltei bolchino gej bainaa,,,
odoo ch huuhduud uursdiiguu buren ilerhiilj chaddag bolj dee
Гэснээс толгойны зургаа банжиг луу хуулахдаа хэмжээг багасгахгүй гэдгийг чагталаад хуул. Тэгсэний дараа кодоо загвартаа оруулаарай. Зургийн тань хэмжээ багасчихжээ...
magadgi ene n hun hunii ontslogoos l shaltgaalah bh
ohin tani ih hoorhon yuma hehe
Гоё гоё сэтгэгдлүүд их бичигдсэн байна. Бичлэгнээсээ үнэтэй ч сэтгэгдлүүд харагдаж байна. Гялайлаа.
Holland ad tom n huu baga n ohintoi ailiig haanii ger bul tei adil gej yaridag yum bilee.Ednii hatan haan n huu ohintoi bolohoor.
bi ch 2 huutei bolohoor tegdeg yum uu ohiduud harahaar buur ataarhaad bdgiin( bi ch buun zevseglesen garuud dotor l amidardiish d... huurhun sh d, end bol ohiduud yag l jinhene yum shig huuhdiin tereg ugj pampers huvtsas ugaalgiin mashin, toos sorogch kom gal togoo induu geed l er n l zaluu hadagtai nariin buh yum bgaa yum chin
tegeed l uuriiguu yay daa gej bj ( jaahan baby ohiduud uursduu pamperstai bj shuu dee) bas neg muu huuhed tergend suulgachihsan tegeed terniihee jijig tsunh ugj geed l buun l unjraldsan yum nuud l yavj bdgiin huurhun sh d. Ohiduudtai aavuud iluu zuulhun bdg bhoo, buun l testeg navch erveehei, huuheldein dotor, he he hetiim uu ain?
Гэснээс чиний толгой арайл ЖИЖИГДЭЦИЙМ биш үү ?
Манай эмгэнд хэлчүүл наад муу атигар харыг чинь гаагүү сайн сунгаад өгч чадхаар гартаан бяртай хүн дээ.
Мэдрэмжтэй байх нь мэдлэггүй байхаас чухал гэчээд... МЭЛИЙГЭЭД суугаад байхыг хэлдэггүйл байх.
Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье!
хөөрхөнийн...
tegsen bi geriinhaa uudend ochood tsunhee uhah bish metrond tulhuuree belddeg bol yaahuu?
joohon tom bolohooroo bur huuheldeindee huvtsas hunar oyno geed ohid hoorhon sh tee, bi minii tom huuhed ohin baigaasai gej husdgee
Bi neg blog hugjuuleh geed bgaamaa jaahan zuwulguu awmaar bna
ZAWTAI vedee my ID-iig messengertee oruulaarai ASUUH zvils ih bna
OKAY Esko977@yahoo.com Esko977 shvv ok
Neg uuriinhuu ID-gee uguuch
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
hamgiin huurhun 2 baby.d chin az jargal, hamgiin gol n eruul enhiig husii~~~
-өөөөө оборт хийлгэх гэж байгаа бол би чамд туслахгүй ээ чиний хүү бөөрний дутагдалтай гэсэн биз дээ одоо нэг ханьтай болгооч хүү чинь та хоёрын дараа ганцаараа хэцүү л амьдрах байх шүү наад хүүхдээ гаргаач дээ. миний таамгаар хөөрхөн охин гарах байх гэж ятгаж байгаад явуулчихлаа. найз хүүхэн маань тураххай царай муутай жижигхэн хүүхэн. тэгээд хоёр сарын дараа манайд ирсэн махлаад цайгаад ёстой хөөрхөн харагдаж байна. өнгө зүс засраад ирэхлээр охин байдаг юм шиг надад санагддаг юм. Мөөнөө чамаас охин гарах байхаа чи их хөөрхөн болсон байнагэж хэллээ. тэр жаахан өөдрөг биш үзэлтэй хүүхэн л дээ үгүй байхаа хүү байхаа би ч уг нь охин хүсэж лб айна гэхдээ хүү гарах байхаа гэсэнюм ярилаа
би бол яг охин гэж мэдээд байсан 6сард төрөх гээд эмэлэгт ирлээ гэсэн утас ирлээ. урьд нь утсаар ярьж зөндөө л уулзаж байсан. нөхөр нь найзад минь сайн л ханддаг болсон байна лээ уул нь хүүхдээ авхуул өөрийн гэсэн гэр оронгүй байж хүүхэд гаргаад яадгийн энэ тэр гээд их дургүй байжээ... тэгэхлээр нь миний зөвлөсөнөөр чи тэр хүүхэнтэйгээ амьдараа би бие муутай хүүдээ хань болгох гэж энэ хүүхдийг гаргана эцэг нэгтэй хоёр хүүхэдтэй л болье гэж тас зөрж байгаад охиноо төрүүлсэн юм аа. Миний хэлснээр нээрээ охин төрлөө шүү . би их баярласан тэрнээс хойш аав нь ч их хичээсэн байх охиноо төрөхөөс нь өмнө гэр бэлдэж тэр гурав аавынхаа хашаанд тусдаа гарлаа. тусдаа гарах нь нөхөрт нь их амар байсан биз дээ. хадмынд толгой хорогдоод...шинэ охин гарснаас хойш найзын минь амьдрал маш сайхан болсон.. аавууд бол охиндоо далан таваар бүр долоон мянгс долоон зуун далан таваар бууж өгч амьдардаг юм байна лээ... охинтойгоо нийлээд хатуухан аавыгөө харин ч нэг зөөлрүүлж авлаа..... одоо охин нь ямар хөөрхөн гээч... их зөрүүд гэсэн...
ээж нь охиноо эмээтэй нь үлдээхдээ
- миний охин битгий уйларай гэжээ
-уйлна яаадгийн уйлна гээд адгаж
-/ээж нь урам хугарсан янзтай/ - тэгвэл уйл уйл сайн уйлаарай гэжээ
-уйлахгүйээ уйлахгүй ээ уйлахгүй мэдүү гээд зөрүүдлэсэн ГЭДЭГ
....бас нэг удаа Нандиа хуц гэдэг үгийг их хөөрхөн эгдүүдэтй хэлдэг болохлоор нь хажуу айлын авгай орж ирээд
- за нандиа "хуц " гээд хэлчих гэжээ
- ХУЦ гэж нэг удаа хэлж өгчээ
-хажууд нь дагаж орж ирсэн нөхөр нь
-яасан хөөрхөн эгдүүтэй хэлдэг юм бээ агаадаа ХУЦ гээд дахиад хэлчих гэж ээ
- ХУЦГҮЙ МЭДҮҮ ХУЦГҮЙ хуцгүй гэж зөрүүдэлжээ... хуц гэдэг үгийг эсрэгээр нь хэлэх нь хуцгүй гэдэг үг байх гэж бодож өөрийхөөрөө зөрүүдэлжээ... ийм л хөөрхөн охин төрүүлсэн юм даа МИНИЙ МУУ НАЙЗ..НАНДИА БОЛ МИНИЙ ОХИНЫ БАГА НАСТАЙ ТУН АДИЛХАН ЮМ БАЙНА ЛЭЭ. ЭЭЖ НЬ ОХИНОО ТЭЭЖ БАЙХДАА ГЭРЛЭЭГИЙН ОХИН ШИГ УХААНТАЙ ХӨӨРХӨН ОХИНТОЙ БОЛОХ ЮМ САН ГЭЖ ИХ БОДДОГ БАЙСАН БАЙХ. НАНДИАГ ХАРАХЛААР ЗОЛООГИЙН БАГА НАС САНАГДДАГ ЮМ. НАНДИА БОЛ ТЭР ГЭР БҮЛИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ. ААВДАА БОЛ ДАГИНА НЬ ШҮҮ ДЭЭ ХӨӨРХӨН ДАГИНЫ ЭЭЖ НЬ БҮР ГОЁ ДАГИНА БАЙГАА ДАА. МӨӨНӨӨ МААНЬ ИХ АЗ ЖАРГАЛТАЙ ЭЭЖ ЭХНЭР БОЛСОН ШҮҮ.
Эн Анжел: Хэ хэ. Алаад хаясан байшд. ккк
Bi bagadaa ih tomootoi, mirailag huuhed baisan gesen. Ali hediin suuh nas boltson murtluu, heterhii mirailag bolhoor suulgahaar hajuu tiishee unhurchdug bsan gesen hehe
Чемка: Одоо том болчихсон. Аймаар цэвэрч. Аав би шүдээ угаасан та угааснуу гээл намайг хажуудаа чирээд явдаг юм. хэ хэ
Ди Жи: Хүүхэд бүр л хөөрхөн шүү дээ.
Сэтгэгдэл үлдээх: