Хашир АНЖИГАЙ ингэж ХЭЛЭВ...: УБ-ын УТАА үйлдвэрлэгчийн ФОТО, утаанаас ГАРЧ фото ТУУР хийх ЗАР оршвой
Та нар халуунд адуу мал толгойгоо хаялан зогсож байхыг харсан л байх. Хонь, ямаа, үхэр, нохой толгойгоо хэрхэн хойд хөлөөрөө маажиж байхыг ч хараа биздээ. Сармагчин, хүн мэтийн арай дэвшилттэй нөхдүүд бол гараараа ёстой нэг сурамгай нь аргагүй маажина шүү дээ. Тэгвэл яагаад мааждаг юм. Зүв зүгээр байхад нь мааждаггүй л байх. Самбарын өмнө шилээ маажих энэ тэр бол өөр л дөө. Тэгсэн саяхан нэг шавьтайгаа уулзсан чинь өнөөх чинь нэг иймэрхүү утгатай зүйл ярьлаа. "Би дэлхийг амьтай л гэж боддог. Ой мод гэдэг нь түүний үс, гол горхи, нуур цөөрөм түүний цус, уул, тал бол арьс буюу эрхтнүүд нь..." Тэгвэл бид түүнийг хангалттай уурлуулж байнаа даа. Үсийг нь хусаад л, цусыг нь хатаагаад л, эд эрхтнүүдийг нь дэлбэлээд л, арьсийг нь хуулаад л энэ тэр.
"ДЭЛХИЙ нэг л ӨДӨР толгойгоо МААЖВАЛ яана..." цааш унших »
ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг...
Монгол улс нээг их мөнгөтэй болж байгаа юм уу даа. Нөгөө сонгуулиар шоу хийж байсан Эрдэнийн хувь, Эх орны хишгээ тараах юм гэнэ. Нэг хүнд 50,000 төгрөг өгөх юм байхаа. Тэрийг нь 2,500,000 хүндээ үржүүлсэн чинь 125,000,000,000 төгрөг болж байх юм. Аймаар их мөнгө байгаа биздээ энэ чинь. Амлалтаа биелүүлдэг баатрууд болохын оронд энэ мөнгөө харин ч зөв зарцуулад ноён Витамины хэлсэн шиг байдлаар ч юм уу? өөр илүү хэрэгтэй юманд зарцуулмаар санагдаад байх юм. Ер нь загас барьж өгөх бус загас барих аргыг нь л сайн заамаар санагдаад байгаа юм даа. Нэг удаагийн загас өгсөнөөр ард түмэн баяжаад аюул болох нь юу л бол харин ч өнөө мөнгө нь эргээгээд эдийн засагт гай болоод өнөөх муу МОНГОЛ ТӨГРӨГ гэдэг хампааныг маань шалд нь буулгаад, шалны алчуур болгоод хаячих байлгүй дээ.
"ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг..." цааш унших »
111111-ИЙГ харчихвал 9999-ИЙГ өгнө ШҮҮ...