2009-10-29 19:51:56
Зиа би болбоос уг нь ч хөдөө л төрсөн хүүхэд л дээ. Тэгэхдээ л хар багаасаа хотод өссөн болохоор нийслэлийн иргэн гэж явдаг хөөн. Өнөөдөр нийслэл хотын маань 370 жилийн ой болж байна. Үүнтэй холбогдуулаад намайг бага байхад байсан зарим газрууд хэрхэн өөрчлөгдөн хувьссан талаар жижигхээн түүхүүдийг өгүүлсүгэй. Бүүр багадаа бол нэг эмээгийндээ одоогийнхоор энэ 32-ын тойргын хойхон талд л байсан юм шиг санагддаг. Тэгэхэд айл их цөөхөн байсан юм даа. Одоо энэ Хайлааст, Чингэлтэй энэ тэр хавийн айлууд бол бараг амнаасаа наашаа гарч ирээгүй байсан байхаа. За тэр үеэ бол сайн санадаггүй юмөө. Харин манайх ШУАкадемийн 5 айл гэдэг нэг давхар шавар байшинд амьдардаг болноос хойшихыг бол сайн санадаг юм. Хотын А-ийн А бүсэд амьдардаг байлаа шүү дээ.
"ХААНБРОЙ чинь СААЛЬ гэдэг НЭРТЭЙ газар БАЙСЫШД" цааш унших »
"ХААНБРОЙ чинь СААЛЬ гэдэг НЭРТЭЙ газар БАЙСЫШД" цааш унших »
ДЭЛХИЙ нэг л ӨДӨР толгойгоо МААЖВАЛ яана...
2009-10-27 12:17:15
Та нар халуунд адуу мал толгойгоо хаялан зогсож байхыг харсан л байх. Хонь, ямаа, үхэр, нохой толгойгоо хэрхэн хойд хөлөөрөө маажиж байхыг ч хараа биздээ. Сармагчин, хүн мэтийн арай дэвшилттэй нөхдүүд бол гараараа ёстой нэг сурамгай нь аргагүй маажина шүү дээ. Тэгвэл яагаад мааждаг юм. Зүв зүгээр байхад нь мааждаггүй л байх. Самбарын өмнө шилээ маажих энэ тэр бол өөр л дөө. Тэгсэн саяхан нэг шавьтайгаа уулзсан чинь өнөөх чинь нэг иймэрхүү утгатай зүйл ярьлаа. "Би дэлхийг амьтай л гэж боддог. Ой мод гэдэг нь түүний үс, гол горхи, нуур цөөрөм түүний цус, уул, тал бол арьс буюу эрхтнүүд нь..." Тэгвэл бид түүнийг хангалттай уурлуулж байнаа даа. Үсийг нь хусаад л, цусыг нь хатаагаад л, эд эрхтнүүдийг нь дэлбэлээд л, арьсийг нь хуулаад л энэ тэр.
"ДЭЛХИЙ нэг л ӨДӨР толгойгоо МААЖВАЛ яана..." цааш унших »
"ДЭЛХИЙ нэг л ӨДӨР толгойгоо МААЖВАЛ яана..." цааш унших »
ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг...
2009-10-25 17:50:50
Монгол улс нээг их мөнгөтэй болж байгаа юм уу даа. Нөгөө сонгуулиар шоу хийж байсан Эрдэнийн хувь, Эх орны хишгээ тараах юм гэнэ. Нэг хүнд 50,000 төгрөг өгөх юм байхаа. Тэрийг нь 2,500,000 хүндээ үржүүлсэн чинь 125,000,000,000 төгрөг болж байх юм. Аймаар их мөнгө байгаа биздээ энэ чинь. Амлалтаа биелүүлдэг баатрууд болохын оронд энэ мөнгөө харин ч зөв зарцуулад ноён Витамины хэлсэн шиг байдлаар ч юм уу? өөр илүү хэрэгтэй юманд зарцуулмаар санагдаад байх юм. Ер нь загас барьж өгөх бус загас барих аргыг нь л сайн заамаар санагдаад байгаа юм даа. Нэг удаагийн загас өгсөнөөр ард түмэн баяжаад аюул болох нь юу л бол харин ч өнөө мөнгө нь эргээгээд эдийн засагт гай болоод өнөөх муу МОНГОЛ ТӨГРӨГ гэдэг хампааныг маань шалд нь буулгаад, шалны алчуур болгоод хаячих байлгүй дээ.
"ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг..." цааш унших »
"ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг..." цааш унших »
111111-ИЙГ харчихвал 9999-ИЙГ өгнө ШҮҮ...
2009-10-23 14:01:55
Зиа андуудаа ийм байнаа. Хөгшин чинь ханиаданд дарлуулаад жаахан мяаралттай л байна. Тэгэхдээ зүгээрээ эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж л явна. Тэгээд сая л анзаараад харсан чинь миний БЛОГ дээрх тоолуурын заалт 111004 болчихсон байна. Хувь хүний БЛОГ гэхэд бас л хөөрхөн тоо шүү. Тэгээд бодлоо. Хүмүүс БЛОГ-тоо янзүрийн уралдаан зарлаад ч юмуу? Янз бүрийн ой энэ тэр тэмдэглээд хүн амьтан шагнаад байдаг даа. Түүнээс санааг нь хусаад бас нэг хүнийг яаж ийгээд баярлуулчих юмсан гэж бодлоо. Уралдааны болзол: Хачин амархан миний БЛОГ-оор эргэлдэж байгаад энэ тоолуурын заалт 111111 болонгуут screenshot хийгээд тэр зургаа надруу хамгийн эхлээд anjigai@banjig.net гэсэн майл хаягаар явуулчихад л болох юм.
"111111-ИЙГ харчихвал 9999-ИЙГ өгнө ШҮҮ..." цааш унших »
"111111-ИЙГ харчихвал 9999-ИЙГ өгнө ШҮҮ..." цааш унших »
ХАЖУУД л андууд БАЯРЛАЛДААД байдаг...
<< : 3 ::4 :: 5 :: 6 :: 7 :: 8 :: 9 :: 10 :: 11 :: 12 :: 13 >>


