Хашир АНЖИГАЙ ингэж ХЭЛЭВ...: УБ-ын УТАА үйлдвэрлэгчийн ФОТО, утаанаас ГАРЧ фото ТУУР хийх ЗАР оршвой
УБ-ын УТАА үйлдвэрлэгчийн ФОТО, утаанаас ГАРЧ фото ТУУР хийх ЗАР оршвой
НЭГЭНД нь ТУРШЛАГА, нөгөөд нь МӨНГӨ, үлдсэнд нь САНАА байдаг
Өнөөгийн залуучууд нээрээ ёстой унжгар болжээ. Бидний үед бол нээрээ бла бла гээд л баахан юм ярьдаг даа. Магадгүй бид нар одоо эхнээсээ өнөөгийн хүүхдүүд нээрээ аймаар болжээ бла бла бла гээд эхэлчихсэн байлгүй дээ. Тэгэхээр ийм байнаа хампаануудаа. Би яг энэ талаар өмнө нь өгүүллэг биш юмаа гэхэд өгүүлбэр хэлж л байсан санагдана. Ердөөсөө муу үе гэж байхгүй шүү. Бүх үед л сайн удирдагч, сайхан ажилчид, муухан баагийнууд байж л байна. Харин түүхийн явцад яг тэр сайн, муу нөхдүүд нь хамтарч чадсан тэр үеийнхэн нь АЛТАН ҮСГЭЭР бичигдчихээд байх шиг байгаа юм. Өнөөдөр жишээлбэл миний эргэн тойронд ямар олон сайхан залуучууд байна вэ? Эзэн Чингэсийн үед төрсөн бол Их Монголыг байгуулахаар, Эйнштэйний үед төрсөн бол Ий тэнцүү ЭМ СИ кавдраатыг олчихмоор, Жанжин сүхийн үед бол Хүрээг эзлэж байхаар залуус мөн ч олон байна даа. Тиймээ бидний яг одоо байгаа үе үнэхээр хүчтэй үе шүү. Би л хувьдаа ингэж боддог юм.
"НЭГЭНД нь ТУРШЛАГА, нөгөөд нь МӨНГӨ, үлдсэнд нь САНАА байдаг" цааш унших »
ХӨЗӨРНИЙ гэр, ЭМНИЙ сав, СЭТГҮҮЛИЙН цаасыг РЕКЛАМДАЖ болох уу
ДЭЛХИЙ нэг л ӨДӨР толгойгоо МААЖВАЛ яана...
ХАЖУУД л андууд БАЯРЛАЛДААД байдаг...
Ер нь бол ийм юм. Энэ гар утас гэдэг юм Монголд орж ирээд хүмүүс бараг л бороохой шиг том утаснууд барьж эхлэхэд би ядуу байсан тул гэрийн утсаа л хааяа бариад гэр дотуураа аргамжаатай ботго шиг алхалж кайф гээчийг нь авдаг байлаа. Харин дараахнаар нь жаахан мөнгөтэй ч юм шиг болоод ирсэн тул Скайтелийг орж ирэхэд нь бараг эхний 100 дотор багтан гар утастай болчихоод л энгэрийн халаасандаа хийсэн шиг антенийг нь босгосон шиг хааяа таксфоноос өөрлүүгээ залгачихаад л баахан дуугархаар нь гэнэт утсаар ярихаа больсон хүн болоод л өөрийнхөө утсыг дэлгэж мэлгээд намжиртай авч, чанга чанга дуугаар худлаа ярьж дөвчигнөж байлаа. Тухайн үед надруу ярьдаг хүн олдохгүй байсан гэхээр утас хэрэгтэй ч байсан юм уу дөө.
"ХАЖУУД л андууд БАЯРЛАЛДААД байдаг..." цааш унших »
АЖИЛ ихтэй ХҮНИЙ ахархан ХУГАЦААНЫ таталбар /ШҮЛЭГ/
Манай байгууллага саяхан нэг 80%-ийн тэтгэлэгт хөтөлбөр эхэлсэн дээ. Тэр маань оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд хачин сайхан таалагдсан. Өнөөдрийн байдлаар бид хүмүүсийн төсөөлснөөс хамаагүй олон оюутантай болсон бөгөөд хичээл, сургалтын ажил эхлээд маш сайхан бас амжилттай явагдаж байна. Хүммүст таалагдсан ажлыг санаачлаад, хүмүүст таалагдахуйц хэмжээнд хийнэ гэдэг сайхан юмаа. Манайхан дан залуу хүмүүс байдаг. Өмнө нь бага зэрэг алдаж, онож байсан юм байгаа л байх. Тэгэхдээ би л хувьдаа залуу хүмүүс зоримог, шинэлэг юм хийгээд эх орны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаагаар бахархаж л байна. Тэгсэн ингэсээн зөвхөн оюутан, сурагч гээд бид нарыг хашааны гадна үлдээчихлээ гээд ажилтан албан хаагчид, гэрийн ажилтай хүмүүс, ажилгүйчүүд, ануухан тэтгэвэрийнхнээс айхтар их гомдол ирсийн. Тэгээд бас тэдэнд зориулсан бас нэг шинэ хөтөлбөр эхлүүлэх гээд ёстой нойр хоолгүй ажиллана гэдэг нь болж байна. Урьд шөнө л гэхэд ажил дээрээ суугаагаараа хонолоо.
"АЖИЛ ихтэй ХҮНИЙ ахархан ХУГАЦААНЫ таталбар /ШҮЛЭГ/" цааш унших »
АМЕРИК хүүхдийг ЗОДОЖ болохгүй, МОНГОЛ хүүхдийг БОЛОХ уу?
Эмзэглэх, санаа зовох зүйл бүхэнд сэтгэлээ чилээгээд байвал хүмүүн бидний эмзэг мэдрэмтгий уураг тархи, зүрх минь тэр их ачааллыг даахгүй биз дээ. Хорвоод амьдрах үнэхээр сайхан боловч хажууд минь санаа зовох, айж эмээх, эмзэглэн гуниглах зүйлс мөн ч их байх юм даа. Тэр бүгдэд санаагаа чилээхгүй нүдэн балай, чихэн дүлий амьдрахыг хичнээн их хүснэ вэ? Гэвч анзаарахгүй, эмзэглэхгүйгээр хажуугаараа өнгөрөөж болошгүй нэг асуудал байнаа. Энэ нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн эрхийн зөрчилийн тухайдах асуудал юм. Бидний эргэн тойронд маань хичнээн олон хүүхдүүд хүчирхийлэл, гуйланчлал, үл тоомсорлол, ялгаварлан гадуурхалтын дор амьдарч хичнээн хүүхэд өнөөдрийн хоолоо олж идэхийн тулд тэвчишгүй хүнд хэмээн дэлхий нийтээр хориглосон хөдөлмөрийг байх л ёстой зүйл мэт санан зүтгэж байна вэ? Ил харагдаж байгаа нэгнийг нь бараг л тээршаан, тэднийг тойрч зугтах нь халаг амьдарч байгаа бол бидний мэдэхгүй хичнээн хүүхдүүд гэртээ, цэцэрлэг, сургууль дээрээ, хашаандаа, хөдөө хээр эрхээ зөрчигдөж байгааг ч мэдэхгүй явж байгаа бол. Үнэхээр сэтгэл өвдөхгүй байхын арга алга даа.
"АМЕРИК хүүхдийг ЗОДОЖ болохгүй, МОНГОЛ хүүхдийг БОЛОХ уу?" цааш унших »